2011-01-28

Ичих нvvр байвал ичиж амьдраач ээ


                Улс тєр тэр чигээрээ ‘’шоу’’ болоод хувирчих юм байна л даа. Одоо бvр бие биенээ ална тална, шулна хорлоно гэж сvрдvvлэх ч энvvхэнд болж. Аягvй бол ална, шулна гэж анд нєхрєє занчихаад адаг сvvлд нь ийм vг хэлээгvй гэж бултах нь холгvй байх юм. Хэлсэн vгэндээ хариуцлага хvлээдэггvй энэ улс тєр гээч шоуны талбарын гоцлон тоглолтууд арай хэрээс хэтрэх нь. Тэр дундаа тэргvvн зиндааныхан нь бvр замбараагаа алдлаа. Та нарыг хєл толгойгоо олохгvй, хєгшин залуугаа ч ялгахгvй самгардсаар байтал аль хэдийнээ гурван жил ард чинь хоцорчихсон байгааг мэдэж байгаа болов уу.
                Мэдэхгvй л биз дээ, энэ тэрvvгээр шантаажлаад л, шоу зохион байгуулаад л юун цаг хугацаа манатай vvнийг бодох ч сєхєєгvй яваа. Хэлэлцэж ярилцаж байна нэрийн дор хэрээ галуу шиг хэрэлдэж ‘’гу-аг’’-ласаар байтал 2012 он хаяанд чинь ирээд хаалга vvдийг чинь хэмхэчих нь байна нєхєд єє.
Аль 2008 оноос хойш улс тєрчид та нєхдvvд парламентынхаа 76-хан гишvvнээ бvрдvvлчихэж чадахгvй яаж хєглєж байлаа. Засгийн газраа байгуулах гэж, Ерєнхий сайдаа томилох гэж ямар давчуу хугацаанд яадаг шийдвэр гаргачихсан билээ дээ байз. Санаж байна уу. Яагаав дээ, єєрсдийн чинь нэрлэсэн єнєєх Стандарт бус гэгч Засгийн газар шvv дээ. Удаа ч vгvй Ерєнхийлєгчийн сонгуулиар бас баахан асуудал vvсээд балга тарьж орхио биз дээ. Одоо ч хар мєр нь арилаагvй, хаа нэгтээ дуулдаад л байгаа шvv.
2008 оны сонгууль ер нь буруу єдрєє болчихсон юм уу гэлтэй араас нь улс тєрийн намууд нь хоорондоо болон дотроо хагаран бутарч, хагаралдан зєрчилдєєд л байгаа. Одоо бvр хооронд нь єрсєлдvvлээд л, хоёуланг нь ємчлєєд л жигтэйхан цойлоод байсан хоёр нам єнєєдєр хэрvvлийн буг, хэтэвчинд шунагсадын уул уурхай, хvмvvсийн бай, хvvхдvvдийн мєрєєдєл болчихсон байна.
Ард тvмнийхээ ємнєєс гэсэн нэрээр айхтар сvрхий босогч тэмцэгч болж худал царайлж байсан зарим нэг нєхдvvд Ардын нам, Ардчилсан намд элсээд амжсан мэр сэр хvмvvс олон биш ч гэсэн цєєнгvй бийг хэлэхэд илvvдэхгvй.
Эрх мэдэлтэй болгон нь албанд, мєнгєнд шунаж, энгийн ард иргэд нь тэдэнд атаархан, хорсон зэвvvцэж байхад ирээдvй хойч маань тэгэхэд эрх мэдэлтэй, мєнгєтэй болохыг мєрєєдєж та нараар vлгэр дуурайл авч байх юм. Ичиж амьдраач ээ.
Тєрийг тvшиж, тvмэн олныг жаргаана гэж ам єчиг гарсан алдарт улс тєрчид єнєєдєр хаана байна вэ, АСА циркэд илтгэл тавьж байна уу, аль эсвэл ард тvмний тєлєє нэрээр алт эрдэнэсийг минь харийнхны халаасанд хийхээр хуулиа баталж сууна уу. Улсын хєрєнгийг хувааж идэх гээд УИХ-ын чуулганы танхимд яг одоо хуралдаж байгаа юу.
Ичих нvvр байвал ичиж амьдармаар юм аа. Би ичихгvй ээ гэсэн шиг гууль болгосон хуулиа, тvvхий боловсруулсан тєслєє ард тvмний тєлєє гэж авлига хээл хахуульдан байн баталчихаад, байдгаа барсан хойноо бантан хутгачихлаа гээд суух тийм сайхан байна уу та нарт.


No comments:

Post a Comment