2011-01-24

МАХН-ын омогшил ба МАН-ын ууршил




Єнгєрсєн долоо хоногийн олны анхаарлын тєвд байсан онцлох vйл явдлаар МАН-ын дотоод асуудлыг нэрлэж байна. Адал явдалт аймшгийн, уран зєгнєлт уран сайхны баримттай бас баримтгvй киног бvтэн долоо хоногийн турш та бид vзлээ, харлаа, уншлаа, сонслоо. Бодвол жаргаагvй vлгэр гэдэг шиг урт удаан vргэлжлэх бололтой юм аа. Эхэндээ сонирхол татахуйц адал явдалтай юм шиг санагдахаар нь шимтээд л байсан чинь vргэлжлэл дундаа аймшигтай болчихдог байгаа. Бvр ална тална, шулна шvvхдэнэ гэхээр нь айхын хажуугаар хvний мууд дуртай юм хойно бас л хэрэг дурлаад бvр ч шохоорхоод байв. Ингээд адал явдалтай хэрнээ аймшгийн кино vзэх нь дээ гэж тухлан байтал удалгvй уран зєгнєлт болоод туучихлаа, хєєрхий. Єнєєх гол дvрийн баатар болох МАН-ын ирээдvй яригдаад, олон янзын хувилбаруудыг гаргаад эхэлчих нь тэр дээ.
Одоо яах бол гэсэн адал явдал эрэхийн зэрэгцээ МАН байхгvй болчихвол ‘’яанаа’’ гэсэн айдастай, бас болоогvй ээ гол дvр сєнєхгvй бол ирээдvйд яах бол гэсэн зєгнєлийн хамт улам ч ихээр хэрэг дуртай намайг татаж эхлэдэг байна шvv. Ядаж байхад тоймч удамтай Нийтлэлч овогтой Сэтгvvлч нэртэй хэд нь тал бvрээс сэтгэгдэлээ илэрхийлээд, тонгойж эрээд л єлийгєєд байхаар чинь би яаж зvгээр байх билээ. Ер нь бодоод байх нь ээ, дээрх бvгдийг нийлvvлээд бодвол нэгэн нууцлаг ноёнтных нь найруулсан кино бололтой юм аа. Явж явж Уран сайхны кино болж таарлаа. Гэвч хэн уг киног найруулав. Yнэхээр сайн найруулагч болоод л кино нь дуусаагvй байхад єнгєрсєн долоо хоногийн шилдгийн шилдгээр шалгарч байна гэдэг ч хол явахын шинж дээ.
Vйл явдал эхлэхдээ Ц.Шинэбаяр хэмээх Дорнод нутгийн даруухан хvvгээр эхлэх юм билээ. Энэ vйл явдлыг бараг бvгдээрээ vзсэн биз дээ. Яагаав нєгєє намын нэрээ авч vлдэхийн тєлєє Х vсэгний тєлєє тэмцэлдээд байдаг. Энэ хэсгийг шууд алгасъя.
Vйл явдал єрнєхдєє Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасvрэн, Д.Балдан-Очир хэмээх дєрвєн УИХ-ын гишvvн єєрийн тєрєлх нам болох МАН-ынхаа удирдлагуудад хандан бичиг хvргvvлнэ. Тус бичигт нь намынхаа зарим нийгэм улс тєрийн шийдвэрvvдийг буруушааж, засан залруулах хэрэгтэйг дурьдсан байв. Yvнээс гадна онцлох зvйл нь vйл явдлын эхэнд гардаг Ц.Шинэбаяр гишvvнээ ємєєрсєн утга бvхий зvйлийг хvргvvлчихэж л дээ. Тэгсэн намын зарим удирдлагууд, гишvvд vvнд нь ихэд дургvйлхэж ‘’Дєрвийн бvлэг’’-ийг /нийтлэлч овогтой Сэтгvvлч нэртэй хvмvvсийн нэрлэснээр/ ална тална, намаасаа хєєн зайлуулна, тэр Шинэбаяртайгаа хамт зайлаарай гэх нь холгvй турхирлаа. Турхиралтанд нь бухимдсан ‘’Дєрвийн бvлэг’’ та нєхєдтэй шvvхдэнэ заргалдана болоод л хоцорлоо.
Намын зарим удирдлагууд, гишvvд нь vvний гол буруутангаар Ц.Шинэбаярын цаана хуучин бууны хугархай Намбарын Энхбаяр гээч нєхрийг буруутгаж эхлэв. Хуучин бууны хугархай гэдэг нь дээээр vед МАХН одоогийн МАН-д  удирдах албан тушаалуудад ажиллаж байсан нэгэн. Улмаар Н.Энхбаярт журмын нєхєд нь ил захидал илгээнэ. Ил захидалд ‘’Монгол Ардын Нам зvvн тєвийн нам хэвээр байгаа бєгєєд уугуул нэрээ сэргээх тухай асуудал та бидний хэнийх нь ч vед яригдаж байсан билээ. Та бидний хийх гэж зорьсон боловч хийж амжаагvй шинэчлэлийн зорилтуудыг XXVI Их хурал шийдвэрлэж чадлаа. Гэтэл зарим цєєн тооны хvн ямар ч vндэсгvйгээр "МАХН-ын тvр штаб" гэгчийг байгуулан тєрєлх намынхаа бодлого шийдвэрийг vндэслэлгvйгээр сєрж намын дотор хагалан бутаргах vйл ажиллагаа явуулах боллоо. "МАХН-ын тvр штаб" гэгчийг бай­гуулан, Монгол Ардын Нам руу дайрч давшлан, Монгол Ардын Хувьсгалт Намыг байгуулна гэсэн зорилт тавьж байгаа нь хууль эрх зvйн ямар ч vндэслэлгvй, хvлээн зєвшєєрєх боломжгvй vйлдэл юм. "Тvр штаб" гэгчийн vйлдлийг МАХН-ын Ерєнхий нарийн бичгийн дарга, МАХН-ын дар­гаар ажиллаж байсан Нам­барын Энхбаяр Та хувийнхаа телевиз, сониноор дэвэргэн сурталчилж, санхvvжvvлж бай­гаа нь нэгэнт тодорхой боллоо. Монгол тєрийн ноён нуруу, тулах багана нь болсоор ирсэн, болж ч байгаа манай намын эв нэгдэл нь улс орны тусгаар тогтнол, vндэсний аюулгvй байдал, хєгжил дэвшилд ямар их ач холбогдолтойг Н.Энхбаяр Та эрхбиш сайн мэдэж баймаарсан. Намын дvрэм зєрчсєн "Тvр штаб" гэгчийн vйлдэл болон Таны явуулгыг Монгол Ардын Намын гишvvд, дэмжигчдийнхээ нэгэн адил бид Монгол Ардын Намын гишvv­ний хувьд ч, намынхаа эв нэгдлийн асуудалд хариуцлагатай хандах vvрэгтэйн хувьд ч тууштай буруушаан эсэргvvцэж байгаагаа мэдэгдэж, болчимгvй vйл ажиллагаагаа зогсоохыг Танд уриалан ‘’сануулж’’ байна’’ гэжээ. Ил захидлын тєгсгєлд МАХН одоогийн МАН-ын vе vеийн удирдлагууд гарын vсгээ зурж шаардлага сануулгыг дэмжсэн байв. Баримттай vгvйг нь хэлж мэдэхгvй ч дээрх сануулга дээр Н.Энхбаярыг МАХН-ын тvр штабын ард байгаа ‘’нууц ноёнтон’’ гэдгийг тэд баталсан мэтээр захидалдаа дурьджээ. Vvний хариуг Н.Энхбаяр зvгээр єнгєрєєхгvй нь тодорхой. Єєрийн биеэр хариу мэдэгдэхгvй ч, єрєєл бусдаар чамлахааргvй хариуг vзvvлчихэж дєнгєнє.
Дээрх асуудлуудтай зэрэгцэн Дєрвийн бvлэг болон МАН-ын зарим удирдлагууд, гишvvд олны анхаарлын тєвд єртєж эхэлнэ. МАН-ын Ерєнхий нарийн бичгийн дарга У.Хvрэлсvх Дєрвийн бvлгийн Ц.Даваасvрэнгийн талаар хэлэхдээ ‘’шантаажчин-улстєрч. Удирдах зєвлєлд оръё гэсэн хvсэлт тавиад явж байсан юм билээ. УИХ-ын Байнгын хорооны даргад нэр дэвшиж уначихаад биднийг унагачихсан юм шиг бухимдаад, шантаажлаад байх хэрэггvй. Намын Удирдах зөв­­­лөлд орьё гэж өчнөөн гүйсэн, орж ча­­даа­­­гүй. Дараа нь байнгын хорооны дар­­га болох гэж баахан гүйсэн. Өр­сөл­­­­дүүлсэн ч уначихсан байхгүй юу. Түү­нийгээ намын удирдлагуудаас бол­­­­­­­­лоо гэж ойлгодог юм шиг байна лээ. Тэрнээсээ болоод шантаажаа хийж байгаа байхгүй юу. Vнэн тєрх нь бусармаг vйлдлийн буг мєртлєє шударга ёсоор шоудаж, хэвлэл мэдээллээр єєрийгєє энхийн цагаан тагтаа болгож харуулаад явдаг ийм хvмvvстэй тэмцэнэ. Цааш­даа энэ нөхөрт улс төрийн дэмжлэг ч үзүүлэхгүй, мөн энэ нөхрийн талаар авч хэлэлцэнэ. Энэ намд сахилга батыг тог­тоох гэж байгаа юм бол УИХ-д нэр дэвшүүлэхгүй байх хүртэл ар­­га хэмжээ авна’’ хэмээн хатуухан vгийг хэвлэлийнхэнээр дамжуулав. У.Хvрэлсvхийн хэлсэнээр бол Ц.Даваасvрэн ч 2012 оны УИХ-ын сонгуулиар Монгол Ардын намаас нэр дэвших магадлал тун бага болж хувирч єнєєх нийтлэлч овогтой сэтгvvлч нарын єгvvлсэнээр ирэх сонгуульд Монголын Алдарт Хувьсгалт намаас нэр дэвших нь боломжгvй зvйл биш болж хувирлаа. Vvгээр МАН-ын Ерєнхий нарийн бичгийн дарга Ц.Даваасvрэнг намаасаа хєєлгvйгээр эвтэйхэн боогоод зайлуулах эхлэлээ тавьлаа.
Тvvний араас УИХ-ын гишvvн Д.Тэрбишдагвыг мєн У.Хvрэлсvх онилжээ. Тэрээр ТБД-ийн талаар хэлэхдээ ‘’Д.Тэрбишдагва єєрт нь албан тушаал єгсєнгvй гэж уурлаад “МАН-ын залуучуудыг алж єгнє єє” гэж хэлсэн хvн. Сүүлийн үед луйварчид УИХ-д орж ирж өөрсдийгөө бүрэн эрх гэж юмаар хамгаалуулдаг болсон байна. Би лав бүрэн эрх гэж мэдэхгүй. Энэ хор­воо дэлхий амьдрал, улстөр чинь бүг­­­дээ­рээ шантаажин дээр тогтдог бол­чих­­сон юм уу, хаашаа юм бэ. Энэ бүх­нийг таслан зогсооё л доо. Үүний төлөө ганц хатуу үг хэлсэний төлөө “Чи буруу юм хэллээ” гэж байгаа бол би ч ажлаа өгөхөд бэлэн байна. Тийм уч­раас шантаажчидтай ясаа цайтал үзнэ. Д.Тэрбишдагва над руу нэг удаа утасдаад “Ардын намын залуучуудын байгууллагын дарга нарыг бүгдийг би алаад өгнө өө” гээд л орилоод байсан.  Тэгэхээр нь би “60 шүргэж яваа чамд алуулдаг хүн гэж хэн байдаг юм бэ, Д.Тэрбишдагва минь чи хэмжээндээ юмаа ярьж бай” гэж хэлж л байсан’’ гэж бас л ширvvхэн бєгєєд хатуухан vгийг Тэрбишдагвын зvг чулуудна. Ц.Даваасvрэнтэй адил дэмжлэг vзvvлэхгvй, хаана бооно гэж хэлээгvй ч хааж ч, боож ч чадна шvv гэдэгтэй ялгаагvй зvйл єгvvлэх нь тэр. Vvгээр Тэрбишдагва маань Даваасvрэнтэйгээ хєцєлдєєд л гудамж метрлэх болж байна даа. Хоосон гудамж метрлэж байсанд орвол єнєєх Монгол Ардын Хувьсгалт нам-Монголын Алдарт Хувьсгалт нам /одоогоор бvрэн батлагдаагvй/-д элсэж ирэх сонгуульд У.Хvрэлсvхтэй нэгийгээ vзэлцэж, нэхий... уралцах нь ойлгомжтой биз.
Гэвч ‘’Дєрвийн бvлэг’’ дєрвvvлээ. Харин Дєрвийн бvлгийн Б.Бат-Эрдэнэ болон Д.Балдан-Очир нарын талаар У.Хvрэлсvх хэвлэлээр юу ч дурьдаагvй, дурьдсан байлаа ч муулж элдэвээр хэлээгvй. Бодвол сайн харилцаатай байгаа болоод л дєрвийн бvлгийг задлан шинжилж дотроос нь У.Хvрэлсvх хоёртой нь дайн зарлав. Vvгээр Дєрвийн бvлгийн хоёр нь ахлаж, vлдсэн хоёр нь дагалдах vvрэгтэй байсан нь илчлэгдэж байна. Наанаа нутгийн нєхєд, анд найзууд гээд Б.Бат-Эрдэнэ Д.Балдан-Очир нарын эсрэг У.Хvрэлсvх ямар нэгэн зvйл хэлэхгvй бас хийхгvй байгаа ч харин єєрийх нь эсрэг байр суурьтай байгаагаа хоёр гишvvн маань сэм сэмхэн єгvvлээд л Дєрвийн бvлгийнхээ vзэл бодлоо дэмжээд л байгаа шvv дээ. Хєдєлбєл тэд дєрвvvлээ л хєдєлнє.  Тэрнээс биш У.Хvрэлсvх хэнийг нь муулаад, хэнтэй нь найзлах нь пад байхгvй.
Бас нэг дvр бий. Тэр бол эхэнд дурьдсан УИХ-ын гишvvн Ц.Шинэбаяр. Тvvний vvрэг роль бол єнгєлєн далдлах, єдєєн хатгах. Энэ vvргээ ч тэрээр гvйцэт бєгєєд бvр 200 хувь биелvvлсэн. Тvvний ачаар бас балгаар Н.Энхбаяр нууц ноёнтон мэтээр МАН-д хардагдаж /vнэнч байж болох талтай/, МАН-ын дєрвєн гишvvнийг єєрийнхєє тєлєє МАН-ын удирдлага руу довтлуулж, сєргєлдєж, асуудлыг улам ээдрээтэй болгохын зэрэгцээ Ц.Шинэбаяр єєрийн нам болох Монгол Ардын Хувьсгалт Нам-Монголын Алдарт Хувьсгалт намын /одоогоор бvрэн батлагдаагvй/ рейтэнгийг єсгєн Монгол Ардын намын талхны булангаас єчvvхэн ч болов зулгааж чадах нь тэр.
Ц.Шинэбаярын талаар бараг юу ч хэлсэн хvмvvс єєрсдийн ойлголттой болсон нь лавтай. Энэ хvний талаар нэг их нуршисны оронд энэ долоо хоног МАХН-ын онц хурлын vр дvнг хvлээх нь зєв биз ээ. Ер нь ‘’хэрвээ’’ Ц.Шинэбаяр гишvvний толгойлсон Монгол Ардын Хувьсгалт нам Монгол Алдарт Хувьсгалт нам болоод нууц ноёнтон гэгдэх Намбарын Энхбаяр илчлэгдэж Монгол Ардын намаасаа гарч МАХН-даа элсэж, дээр нь Элсний-13 МАХН-д нэгдэж, Дєрвийн бvлэг одоогийн намаасаа гарах юм бол У.Хvрэлсvхийн нам хэцvvднэ гэдгийг санах хэрэгтэй.  
Харин vvнийг батлахын эхлэл бол МАХН-ын онц их хурал. Нэрээ сольж єєрчлєгдєж, байр сууриа илэрхийлж, цаашдын намынхаа vйл ажиллагааг тодорхойлсоноор Н.Энхбаярын нууц ноёнтон мєн эсэх нь бага ч болов зухуйж эхэлнэ. МАХН омогшиж тэдний талаар ярихгvй хэлэхгvй, дурьдахгvй vе алга. Улс тєрийн амьдрал бvрт л МАХН-ын нэр холбогдож байна. Харин МАН бага багаар ууршсаар, хvч нь суларсаар л...
Одоо л vйл явдал ид сонирхол татахуйц хэсэг дээрээ байна даа...


No comments:

Post a Comment