2011-01-13

С.Баярт хаягласан захиа Сv.Батболдод очсон нь


МАХН-ын нэр бvхий 26 гишvvн намын даргадаа шаардлага хvргvvлсэн талаар сонин хэвлэлээр шуугих боллоо. Шаардлага нь намын XXV их хурлаар баталсан шинэчлэлийн 13 бодлоготой холбоотой аж. Харин нэг хачирхалтай зvйл нь гишvvд єєрсдийнхєє хvргvvлсэн члагад гарын vсэг нь байсаар байтал "би зураагvй" гэж хэлэх нь асуудлыг сонирхолтой хэрнээ бvр хvндрvулээд байна. Vvний учрыг олох гэж' сэтгvvлч, намын нєхєд, бvр цаашлаад намын дарга нь хvртэл яах учраа олохоо байж, мәл гайхаж орхив. М эдээжийн хэрэг шаардлага бичиг МАХН-ын дарга, Ерєнхий сайд Сv.Батболд уруу єєрєє яваад очоогvй нь тодорхой. Тэгэхээр хэн vvнийг зохион байгуулсан байж болох уу?
Тvvхийг эргэн сєхєе.
1. МАХН-ын "Элсний 13" гэгдэх Д.Арвин, Д.Тэр-бишдагва, Т.Ганди, Д.Одбаяр, Ч.Улаан, Ц.Мєнх-Оргил, Р.Нямсvрэн, Т.Очирхvv, Ц.Шаравдорж Л,Одончимэд, Л.Пvрэвдорж, Ч.Авдай, А.Цанжид нарын бvрэлдэхvvн анх 2007 онд тухайн vед Намын дарга байсан М.Энхболдод намаа шинэчлэх утга бvхий шаардлагыг хvргvvлж байсан юм. Шаардлагын цаад санааг М.Энхболдыг унагах зорилготой гэх яриа тэр vед гарч байсан. Энэ нь ч батлагдсан. Улмаар удалгvй Намын даргын суудлаа алдаж байсан нь vvнийг гэрчилнэ. Энэ vед МАХН-д ганц "Элсний 13" гэдэг бvлэг фракц байгаагvй юм. "Шинээргэлт", "Улаан сарнай" гэх мэт намын дотоод ил болон далд бvлгvvд цєєнгvй байсан. Эдгээр бvлгvvд Намын даргаа унагах нэгдмэл байр суурьтай байсан тул тєвєггvй хvсэл нь биелсэн гэж хэлж болно.
2. МАХН-ын дээрх бvлгvvд М.Энхболдыг унагах тєлєвлєгєє нь амжилттай хэрэгжлээ. Улмаар 2007 оны есдvгээр сард С.Баяр дээр санал нэгдэж, намынхаа ирээдvйг даатгав. Тэрээр намын даргын сэнтийд нэг их удалгvй ганхаж эхлэх нь тэр. МАХН 2009 оны Ерєнхийлєгчийн сонгуульд Н.Энхбаярыг нэр дэвшvvлснийг та бид мэднэ. Гэвч МАХН УИХ-д олонхи болж чадсан ч тєрийн тэргvvний сэнтийг алдсан. Vvнийг нь намын зарим нєхєд эрc буруушаан С.Баярт бvх бурууг тохож, нэр хvнд нь бага гэлтгvйгээр унав. Тvр азна. Энэ vйл явдлаас ємнє юу болсныг хэлэх хvн ховор байж мэднэ. Бvх зvйл Ерєнхийлєгчийн сонгууль дээр тєвлєрєєд байсан 2008 оны сvvлч, 2009 оны эхэн vед МАХН-ын зарим гишvvд С.Баярыг унагах тєлєвлєгєє нь эхлэв. Тэр vед мєн л намаа шинэчлэх асуудлаар шаардлагыг намын даргадаа хvргvvлсэн нь vvнийг батална. Удаа ч vгvй С.Баяр Ерєнхий сайд болон намын даргын суудлаасаа татгалзсан.
3. Сv.Батболдод мєн ийм зvйл тохиох нь бололтой. Тэрээр Намын даргаар сонгогдоод удаагvй байхад намын шинэчлэлтэй холбоотой шаардлага бичиг Сv.Батболдод ирэх нь тэр. Гэхдээ нэг зvйл бий. Шаардлагад гарын vсэг зурсан 26 гишvvн єєрсдийгєє уг шаардлагыг мэдэх ч vгvй, ямар ч гарын vсэг шаардлага бичигт зураагvй гэж байгаа. Тодруулбал, Шаардлага бичиг хvргvvлcэн гишvvдийн тоонд УИХ-ын гишvvн Д.Арвин, Д.Балдан-Очир, Су.Бат-болд, Х.Бадамсvрэн, Х.Баделхан, С.Бямбацогт, Н.Ганбямба, Ц.Даваасvрэн, Х.Жекей, Д.Загджав, Э.Мєнх-Очир, Ж.Сvх-баатар, А.Тлейхан, Д.Тэр-бишдагва, Ч.Улаан Б.Чойжилсvрэн, Ж.Энхбаяр нарын гишvvд багтаж байсан. Эдгээрээс Н.Энх-баярын гэгддэг " Элсний 13" фракцын Д.Арвин, Д.Тэр-бишдагва, Ч.Улаан нар байгаа юм. Тэгэхээр унасан улс тєрчийн vйл хэрэг vргэлжилсээр байгааг vгvйсгэхгvй. Мєн МАХН дахь "Уламжлал, шинэчлэл-Ардчилал, шударга ёс" жигvvрийн санаачлагч Н.Ганбямба намын гишvvдээ уриалж, уруу татсан гэж яригдаж байгаа. Ємнє нь Н.Ганбямба гишvvнийг С.Баярыг унагах гэж гишvvдийг ухуулж байсан гэх нь бий. Vнэхээр vнэн бол Н.Энхбаярыг дэмжсэн ээлжит "мастер тєлєвлєгєє" хэрэгжээд эхэлcэн бололтой.
Сv.Батболдод хvргvvлсэн шаардлагад: "Нийгэмд шударга ёсны зарчим алдагдаж, хvнд суртал, авлига, хээл хахууль газар авч, баян, хоосны ялгаа ихэслээ. Намын боловcон хvчний бодлогын хvрээн дэх гажуудал, шударга буc vйлдлийг таслан зогсоох, намын бvх шатны байгууллагуудад дотоод ардчиллыг бэхжvvлэх, vйл ажиллагааг нь ил тод, нээлттэй болгон шинэчлэх шаардлага хурцаар тавигдаж байна. Намд хямралт байдал vvссэний эх сурвалж нь ємнєх удирдлагын ганцаарчлан захирах ардчилсан бус, улс тєр-бизнесийн явцуу бvлэглэлийн эрх ашигт дулдуйдсан vйл ажиллагаанд оршиж байсан" гэжээ.
Шинэчлэлийг хvссэн уг шаардлага дамжсаар Сv.Батболдод хvрсэн тvvх нь их сонирхолтой бас хачирхалтай. С.Баяр намын даргаас єєрєє татгалзсан нь М.Энхболдыг огцруулсан шиг зvйлийг хvсээгvй юм. Ийм зvйл болохыг "хашир" улс тєрч таамаглаж, сайн дураараа огцрох санал тавьсан нь "бай"-гаа онож, тvvний балаг нь Сv.Батболд дээр ирсэн байна. Уг нь С.Баярт хvргvvлж, тvvнийг огцруулах зорилготой байсан шаардлага Сv.Батболдод нэр, он, cap, єдєр нь єєрчлєгдєєд ирсэн байгаа юм. Бvр тодорхой болгоё. Одоо єрнєєд буй нэр бvхий 26 гишvvний гарын vсэг Сv.Батболдод зориулагдсан бус С.Баярт зориулагдсан гэсэң vт. Иймд нэр бvхий 26 гишvvний зарим нь одоогийн намын даргадаа шаардлага хvргvvлсэн эсэхээ мэдэх ч vгvй байгаа нь аргагvй. Харин уг бичгийг тэдгээр 26-аас хэсэг бvлэг, эсвэл хэн нэгэн ашиглаж, Ерєнхий сайдад хvргvvлсэн болж таарна. Яг ямар зорилготой хvргvvлcэн нь дээр дэвшvvлсэн vvх тvvхтэй салшгvй холбоотой. Энэ тvvхээр бол удахгvй МАХН шинэ даргатай болж ч мэдэх юм. Дээрх шаардлага нь єнгєндєє будил сан ч юм шиг харагдаж байгаа мэт боловч далд хэсэгтээ нарийн тєлєвлєгєє, зохион байгуулалттай ч гэх хардлага бий болж буй нь улс тєрийн тvvхнээ тодоор vлдэхvйц vйл явдал болж байна. Ямартаа ч Сv.Батболдод хvргvvлcэн шаардлагын жинхэнэ эзэн нь С.Баяр. Энэ л баттай vнэн.

No comments:

Post a Comment