2011-01-13

Хурууныхаа хээгээр хуулиа батлая


Парламентат засаглалтай манай улсад энэ засаглал цаашид яг энэ янзаараа ‘’амжилтанд’’ хvрэхгvй нь ээ гэж хувийн зvгээс дvгнэмээр санагдлаа. Олон ч парламентыг бид vзлээ, харлаа, бухимдлаа, сvvлдээ ч тоохоо байлаа. Хувь заяатайгаа эвлэрсэн гэж хэлэхэд болно биз. Одоо бvр парламент дотроо хууль зєрчиж байгаа vзэгдлийг найман настай балчираас наян настай буурай хvртлээ хэлдэг болсон.
Хууль батлах улсын дээд байгууллага болох парламентыг муулах гэхээр vнэхээр залхуу хvрээд байх юм. Тоочвол барахгvй байх гэж... Хvнийг залхуу хvрдэг болтол нь залхаасан парламентын ядаж ганцхан зvйлийг л єєрчилчихвєл бусад нь ч хамаа алга гэж хааяа бодох юм. Тэр нь мєрдєхгvй гэсэн vедээ зєрчєєд байдаг мєрдєх vедээ илд бамбайгаа болгоод байдаг ‘’хууль’’ гээч зvйлээ ядаж vнэнч шударгаар баталж байвал яасан юм бэ гэж...
Саяхан юм даа. Оны ємнєхєн УИХ-ын нэгэн чуулган дээр есхєн гишvvн хуралдаж хууль баталж байхыг vзлээ. Урьд нь цєєхvvлээ хуралдаж байсан л даа. Гэхдээ л ийм бага гишvvдтэй хууль баталж байхыг санахгvй л байгаа юм. Тэгсэн хэрнээ ирц нь 50-иас дээш хувьтай байна гэж самбар дээр гарч байгаа нь бvр хачирхалтай. Эсвэл нэг гишvvн єєрєєсєє гадна єчнєєн олон гишvvний эрх мэдлийг хамт халааслачихсан юм болов уу. Нєгєє уншуулдаг карт нь хэн дуртайгаар нь дамжаад л ирцийн машинд шургуулчихдаг болжээ дээ янз нь. Угаасаа тийм шvv дээ нээрээ. Уг нь бvртгэдэг тєхєєрємжиндєє єєрийн биеэр картаа хийгээд  дараа нь єєрєє саналаа єгєєрэй гэж гишvvдэд тус тусын нэг нэг карт олгосон баймаар. Гэвч vгvй бололтой. Єєрийнхєє картыг хэн нэгэнд єгч явуулаад, саналаа єєрийнхєє ємнєєс єгvvлчихээрэй гэж эрхэм 76 гишvvн ойлгосон юм биш vv. Нэгдvгээр ангийн хvvхдэд ч А vсгээ гэртээ дэвтрийнхээ ар євєргvй бичээд ирээрэй гэж даалгахад лав Б vсэг бичээд ирж байхыг мэдэхгvй юм.
Хувь хувьд нь карт олгоод дийлдэггvй юм бол хуруу хурууных нь хээгээр бvртгэж байя л даа. Тэгвэл хамаагvй шударга байх бус уу. Хєгжил дэвшилтэй хєл нийлvvлэн алхаж явна гээд л байдаг улс тєрчид ингэхэд єєрсдєє ажилдаа ирэхдээ хурууныхаа хээгээр бvртгvvлж, хурууныхаа хээгээр саналаа єгдєг байж яагаад болохгvй гэж. Бараг ихэнхи л албан байгууллагууд наана чинь єглєє ирэх цагийг нь хурууных нь хээгээр бvртгэж, орой ажил тарахад нь ч бас хурууных нь хээгээр vдэж байна шvv дээ. Та 76 нєхєд ч бас vvнтэй адил хурууныхаа хээгээр УИХ-ын чуулгандаа ирцээ бvртгvvлж, хууль батлах vедээ хурууныхаа хээгээр саналаа єгдєг болооч. Хамгийн шударга санал хураалт энэ байх бус уу. Элдэв янзын хэрэгтэй хэрэггvй зvйлийг санаачлаад л байдаг юм билээ. Ганц vvнийг санаачлаад ард тvмний санаа сэтгэлийг бага ч болов амраахыг эрхэм тvшээд та бvхнээс хvсье.

No comments:

Post a Comment