2011-01-13

Засгийн газрын гишvvд ард тvмний саналаар сонгогдох ёстой


Багшийн журналыг ганц жил хєтлєєгvй эрхэм Боловсролын сайд, Эмнэлгийн чагнуурыг нэг удаа зvvгээгvй нэсэн Эрvvл мэндийн сайд, цэргийн албыг хааж vзээгvй байж Батлан хамгаалахыг сайд, наян мянган тєгрєгний цалин авч vзээгvй байж, Нийгэм хамгааллын сайд, хєрсєнд vр суулгаж vзээгvй хvн Хєдєє аж ахуйн сайд, эр биеэндээ зовлон амсуулаагvй жаал Эрдэс баялгийн сайдаар томилогддог нь баруун гараараа vзэг барьдаг нэгнийг "чи зvvн гараараа бич гэсэнтэй утга ижил. Солгой гараараа бичих гэж баллаж, цохлох юм хийж таарна. Yvнийг нь салбар салбарын солгой гараараа угаас бичдэг мэргэжилтнvvд шvvмжлэхгvй гээд ч яах билээ дээ.
Парламентын засаглалын нэг дутагдалтаи тал нь олонх цєєнх гэсэн бvлэглэлvvд байгаа тохиолдолд олонх нь Засгийн газарт орж, цєєнх нь Парламентдаа vлддэгт байдаг. УИХ-д байгаа олонх Засгийн газарт мєн олонх болсон тохиолдолд Парламентад хяналтын систем алдагдан, хариуцлагын тогтолцоо vгvй болдог. Яг энэ жишээ манай улсын засаглалд нvvрлэжээ.
Манай нийгэмд Засгийн эрх мэдэл хоёр намын далавчин дор байгаа мэтээр ил харагдах боловч зvvн далавч нь баруун далавчныхаа сvvдэр болон далд хувирчээ. Засаглалын хяналт суларч, хууль нь хэрэгждэггvй, хариуцлагын тогтолцоо байхгvй болсон ганц шалтгаан нь энэ болжээ. Уг нь парламентын засаглалтай улс оронд парламент нь Засгийн газраа хянах ёстой байдаг. Засгийн газарт хяналт тавьж, хэрэгжилтийг дvгнэн, Засгийн газрын мэдэзллийг хvссэн vедээ сонсох бvрэн эрх Парламентад байдаг. Гэтэл манай улсад эсрэгээрээ Засгийн газар нь Парламентаа хянадаг, нэг vгээр гажиг тогтолцоо бий болов. Vvиээс гарах арга зам бий юу.
Гажиг гэж хэлж байгаа нь шинэ нэр томьёо биш юм. Олон ч хvн хэлж байсан. Одоо ч хэлж байгаа. Гажиг гэдэг vгийг vйлдвэрлэсэн нь 76 єєрєє. Єнєєдєр манай нийгэмд 76 гээч тоо аль муу муухай зvйл дээр иш татагддаг болж. Лам хуврага, vзмэрч зурхайч нар нь хvртэл муу ёрын тоо ч гэж хэлж буй. Бахархах ёстой хоёрхон оронтой тоо нь чєтгєрийн тоо болон єєрчлєгдлєє. Парламент нь хяналтаа тавьж чадахгvй байгаа болохоор Засгийн газар урдуур нь дайрахаас ч яах билээ.
Хэдийгээр Парламентын засаглалтай улс оронд Парламентын гишvvн нь Засгийн газрын гишvvн байх нь хэвийн vзэгдэл ч, Парламентын хяналтаа хэзээд баримталж, vvнийхээ vндсэн дээр Засгийн газраа байгуулдаг байна. Харин манай улс даанч энэ замаар явсангvй. Засгийн газрын сайд нар хийх ажлаа мэдэхгvй, хэн нэгний /зєвлєх, туслах/ vгээр хэдэн vт эвлvvлээд ард иргэд, Ерєнхий сайд, УИХ-д мэдээлэхээс єєр мэдэх зvйл, хийж чадах зvйл даанч алга. Эцэст нь хариуцлага хvлээх дээрээ тулахаар нєгєє зєвлєх туслахуудаа зэмлэн буруутгана. Энэ тогтолцоонд яаж засвар хийж, зєв гольдрол уруу нь оруулах вэ. Одоо байгаа энэ засаглалаа хамгийн энгийнээр єєрчлєх, засах арга нь УИХ-ын гишvvн нь Засгийн газрын гишvvн байх эрхийг хязгаарлах мєн vv.
Багшийн журналыг ганц жил хєтлєєгvй эрхэм Боловсролын сайд, Эмнэлгийн чагнуурыг нэг удаа зvvгээгvй нэгэн Эрvvл мэндийн сайд, цэргийн албыг хааж vзээгvй байж Батлан хамгаалахыг сайд, наян мянган тєгрєгний цалин авч vзээгvй байж, Нийгэм хамгааллын сайд, хєрсєнд vр суулгаж vзээгvй хvн Хєдєє аж ахуйн сайд, эр биеэндээ зовлон амсуулаагvй жаал Эрдэс баялгийн сайдаар томилогддог нь баруун гараараа vзэг барьдаг нэгнийг "чи зvvн гараараа бич" гэсэнтэй утга ижил. Солгой гараараа бичих гэж овоо л хэд баллаж, сохлох юм хийж таарна даа. Vvнийг нь салбар салбарын солгой гараараа угаас бичдэг мэргэжилтнvvд шvvмжлэхгvй гээд ч яах билээ дээ.
УИХ-ын гишvvнийг Засгийн газрын гишvvн байх эрхийг нь хязгаарлахаар Засгийн газраа дахин яаж байгуулах гэсэн асуулт гарч ирнэ. Vvнд энгийн ард хvнээс эхлээд мэргэжилтэн судлаачид, бvр цаашилбал улстєрчид ч хариулах л зvйл. Салбар, салбарын, мэргэжлийн хvмvvсийг тус тусын сайд даргаар нь сонгох хэрэгтэй. Сонгохдоо нєгєє нэрлэгдээд байгаа "чєтгєр"-ийн 76-ийн саналаар бус ард тvмний санал асуулгаар Засгийн газраа байгуулах нь хамгийн энгийн бєгєєд зєв арга зам. Харин Ерєнхий сайдыг УИХ томилох эрхтэй байж болно.
Ард тvмний сонголтоор Засгийн газар байгуулагдсанаар ард тvмний ємч гэгдэх Монгол Улс жинхэнэ утгаараа болж чадна. Ганц Засгийн газар ч биш єєр бусад томилгоог ард тvмэн хийж байх нь ардчилсан улсын хамгийн том зарчим байх ёстой. Жишээ нь, дvvрэг орон нутгийн Засаг дарга нар, яам агентлагын дарга гэх мэтчилэн. Ард тvмнээс сонгогдсон хvмvvс ард тvмний санал санаачилганд л тулгуурлаж ажиллах ёстой. Харин УИХ-аас сонгогдсон дарга нар хэдэн тоо баримт, vvрэг даалгавар авч л ажилладаг.
Энэ тогтолцоог халах саналыг анх гаргаж байгаа ч юм биш. Гаргасаар ирсэн.

No comments:

Post a Comment