Одоо л нэг УИХ-ын зарим гишvvд зєв зvйтэй зvйлийг санаачилж эхэлж байх шиг. Учир нь саяхан УИХ-ын нэр бvхий гишvvд Yндсэн хуульд єєрчлєлт оруулах тухай тєслийг санаачилан Ерєнхийлєгч, УИХ-ын даргад хvргvvлээд байна. Уг тєсєлд УИХ-ын гишvvн Засгийн газрын гишvvн байх эсэх талаар тусгажээ. Ер нь бол олон улсын жишгийг дагасан ч, одоогийн тєр засгийн байдалтай уялдуулсан ч УИХ-ын гишvvн, Засгийн газрын гишvvний албыг давхар хаших нь зохимжгvй бєгєєд зайлшгvй хэдхэн салбарын сайдыг УИХ-ын гишvvдээс томилж болох талаар мэргэжилтнvvд, нийтлэлчид єгvvлж, сэтгvvлч миний бие дэмжиж байсан. Харин дээрх салбарууд нь Сангийн яам, Хууль зvй Дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам байх нь зvйтэй. Ингэснээр УИХ болон Засгийн газрын vйл ажиллагаа хоорондоо илvv уян хатан, уялдаатай ажиллахад дєхєм болох талтай.

Єнєєгийн Засгийн газар нь УИХ-ын дээр гарсан урвуу тогтолцоог єєрчлєхєд нэг биш нэлээн хэдэн єєрчлєлт шинэчлэлт шаардлагатайг эх сурвалжууд хэлж байгаа.
Хэрэв уг тєсєл батлагдах юм бол ирэх оны наймдугаар сараас хэрэгжиж эхлэхээр тєсєлдєє тусгажээ. Хугацаа бол тєдийлєн чухаг бус. Магадгvй энэ санал санаачилга дараагийн парламентын vед ч яригдаж байхыг хэлж мэдэхгvй юм. Хугацаанд санаагаа тавих бус харин хуулиа боловсронгуй болгоход анхаарлаа хандуулья.
No comments:
Post a Comment