2011-01-14

Унасан бєх ууртайг мэдэх ч, ялагдсан гишvvн шартайг мэдсэнгvй


               Єнгєрєгч оны эцсээр УИХ-ын Дэгийн тухай хуульд сэмхэн нэмэлт єєрчлєлт оруулж гишvvдийн олонхиор асуудлаа шийдвэрлэж чадсан даа зарим нэг гишvvд бахдаж баярлаж байсан бололтой. Мэдээжийн хэрэг тэр шийдвэр нь сэтгvvлч нарыг байнгын хорооны хуралдаанд оруулахгvй байх шийдвэр байсан. Дээрхи шийдвэрт ундууцсан сэтгvvлч нар ч нэхэл хатуу дагасаар шийдвэрийг буруу байсан гэдгийг нотлох гэж их л эсэргvvцсэн. Vр дvнд нь УИХ-ын гишvvдийн зарим нь сэтгvvлч нарын эсэргvvцэл дээр дєрєєлєн босч баталсан хуулиа эргэж харахыг ангийн нєхєддєє санал болгож хэвлэлийнхнээс онц дvн авлаа. Онц тавихаас ч яах билээ. Муу дvнг онц залруулдаг болохоос онц дvнг муу дvн засах биш.
Харин нэмэлт єєрчлєлтєє эргэн харахыг хvсэхгvй байгаа хэсэгхээн гишvvд саарал ордноор бухимдангуйхан яваа сурагтай. Vvнд нь УИХ-ын гишvvн УИХ-дахь Ардчилсан намын бvлгийн ахлагч Ч.Сайханбилэг толгой цохиж, араас нь тас гvрийхээр шийдсэн УИХ-ын гишvvн Ж.Сvхбаатар тэргvvтэнгvvд удаалж явна. Ямар сайндаа л хоёр гишvvн хуралдаан бvр дээр хуулийн тєсєл єргєн барьж, сэтгvvлч нарт ‘’долигносон’’ гэх нэр бvхий гишvvдтэй ам булаалдаж, арчаагvй доройгоор нь дуудалцаж суухав. Ч.Сайханбилэг гишvvний хэлж буйгаар бол УИХ одоо л сэтгvvлч нарыг дарж, дийлж авах хэрэгтэй юм байх аа. Хэрэв сэтгvvлч нарт байнгын хороодын хуралдаан нээлттэй болох юм бол тvvний хэлж буйгаар УИХ ялагдлыг амсах нь тэр аж. Гэхдээ ганц ойлгомжгvй зvйл нь сэтгvvлч нарын яг юуг нь дарах гээд байгааг ухаж ойлгосонгvй. Яахав наанаа хэлж буй нь УИХ-ын гишvvд сэтгvvлч нарын хажууд популизм хийдгээс зайлсхийж хуралдааныг хаалттай болгож байгаа гэх боловч vнэн хэрэгтээ цаад санаа нь хэд дахин хол давсан ажээ.
Одоо бvр єєрийн атгаг санаагаа хэрэгжvvлэхээр Э.Бат-Yvл тэргvvтэй Алтангадас бvлгийн нєхдєє даллаж эхэлсэн байх юм. Хvч нь хvрэхгvй байж мэднэ гээд хэдэн алтан хараацайнуудаараа дарлах гэж байгаа юм байх даа. Э.Бат-Yvл гишvvн ч бас хуралдаан дээр сvvлийн vед Сайханбилэгтэй ижил зvйлийг єгvvлэх болсон. Тvvний хэлж буйгаар популизм хийдэг нєхєд нь нэмэлт єєрчлєлтєє эргэн харахыг санал болгосон юм байх. Мєн дээр нь популизм хийдэг хэдэн нєхдvvд сэтгvvлч нарыг байнгын хороодын хуралдаанд оруулахгvй болсноос хойш хуралдаа vзэгдэхээ байсан юм гэнэ.
Сэтгvvлч нарын ар хударгаар дээрх хуулиа баталж эхний оноог УИХ-ын гишvvд авсан ч УИХ-ын гишvvдийг сэтгvvлч нар уриалж чадсанаар онооны харьцаа ийнхvv 1:1 болж тэнцлээ. Харин ялалтын ганцхан оноо хэний талд байгааг тааварлахад хэцvv л юм. Сайханбилэгийн хэлснээр одоо л сэтгvvлч нар дарагдчих юм бол цаашид бид ‘’пять:ноль’’ харьцаагаар УИХ-д, байнгын хороонд далаараа цэвэр тавиулах юм байна л даа. Тэгвэл ч дийлдэхгvй тєртэй, дураараа гишvvдтэй болно биз.
Харин нээлттэй болгож чадвал хэдэн гишvvдийг бид дээр хэлсэнчилэн пять нольдоод байх ч хаашаа юм ядаж оноо єгєхгvйг хичээн, хамгаалж л таараа шvv дээ. Хуралдаан дээр популизм гэж нэрлээд буй сэтгvvлч нарын хажууд тоглолтоо vзvvлдэг л юм байгаа биз. Тvvнийг чинь ард тvмэн ялгахтайгаа, сэтгvvлч нар мэдэхтэйгээ болсон шvv дээ.
Шvvмжлэлгvй тєртэй, шvvдэггvй сэтгvvлч нартай байхыг УИХ хvсчээ. Шvvнэ ч гэж дээ хєнжлийнхєє хэрээр хєлєє жийж буй хєєрхий муу сэтгvvлч нар тєрийг шvvмжиллээ гээд хаа хол газар авах вэ дээ. Эсвэл vнэн булхиаг нь илчлээд байгаа болохоор эмээгээ юм болов уу.
Yнэхээр шударгаар нээлттэй байж сэтгvvлч нарыг ялж яагаад болохгvй гэж Ч.Сайханбилэг дарга аа, Ж.Сvхбаатар гишvvнээ, Э.Бат-Yvл баатар аа, УИХ-ын эрхэм гишvvд ээ.

No comments:

Post a Comment