2011-01-13

‘’Хаалттай’’ тєр засгийг хааяа ч болов нээлттэй болгох нь уу даа


УИХ-ын дэгийн тухай хуульд дахиад л єєрчлєлт оруулах бор шувуу тєрийн ордноор сэлгvvцэх боллоо. Гэхдээ энэ удаа хэвлэл мэдээллийнхэнд нааштай зvйл яригдаад эхэлжээ. Єнгєрєгч 2010 онд УИХ-ын байнгын хороодыг хэвлэл мэдээллийнхэнд хаалттай хуралдаж байх єєрчлєлтийг УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт єєрчлєлтєєр зvйлчлэн зааж, vvнээ УИХ-ын хуралдаанаар баталсан. Гэвч батлагдсаны дараагаар УИХ-ын гишvvдээс дээрх хуулийг мэдээгvй, сонсоо ч vгvй гэх яриа гараад байсан юм. Байхгvй гишvvдээр батлуулчихсан уг нэмэлт єєрчлєлтийг тухайн vед чуулганы хуралдаанд оролцоогvй, эсвэл хуулийн тєслийг бvрэн ойлгож, судлаагvй, уг єєрчлєлтийн талаар сонсоо ч vгvй гишvvд удахгvй УИХ-ын Дэгийн тухай хуульд дахин нэмэлт єєрчлєлт оруулахаар ажиллаж байгаа гэнэ.
Уг нь УИХ-ын байнгын хороодын хуралдааныг хаалттай хуралдуулах шийдвэрийг эсэргvvцэн парламентын сурвалжлагч нар Ерєнхийлєгчид хvртэл ‘’хориг тавиач ээ’’ гэж хандаж vзсэн. Харамсалтай нь сэтгvvлч нарын чих тавин хvлээж байсан Ерєнхийлєгчийн хориг тавих нь талаар болж єнгєрсєн. Ерєнхийлєгч уг шийдвэрийн талаар УИХ-ын даргатай тохиролцоод л, нэг талаас сэтгvvлч нарын талд ч юм шиг, нєгєє талаас УИХ-ын талд ч юм шиг ёстой бєєрєнхийлєєд л єнгєрчихсєн. Одоо байнгын хороог нээлттэй болгох ганцхан арга vлдсэн. Тэр нь уг нэмэлт єєрчлєлтийг дэмжихгvй байгаа хэсэг бvлэг гишvvдийн санаачлаад буй дахин нэг єєр нэмэлт єєрчлєлт оруулах хуулийн тєсєл. Уг хуулийн тєслєє гишvvд боловсруулаад одоо бараг дуусч байгаа сурагтай байна. Удахгvй УИХ-д єргєн барихаар шаргуу ажиллаж байгаа аж. Уг нэмэлт єєрчлєлтийг оруулах саналыг С.Эрдэнэ, Ц.Сэдванчиг нарын олон гишvvд дэмжин хамтран ажиллаж байгаа гэнэ шvv.
Хєндлєнгийн зvгээс ажиглахад сонин хэвлэл, телевиз радиогоор ярилцлага єгч буй УИХ-ын гишvvдийн ихэнхи л уг УИХ-ын Дэгийн тухай хуульд оруулсан нэмэлт єєрчлєлтийг дэмжихгvй байгаагаа илэрхийлээд байсан. Гэтэл ямар зай завсраараа уг нэмэлт єєрчлєлтийг гишvvд УИХ-ын чуулганаараа олонхийн шийдвэрээр батлаад, хэрэгжvvлээд эхэлчихсэн нь байдаг байна аа.
Хэрэв эрvvл ухаанаар дvгнэвэл vнэхээр тэдгээр гишvvд оны ємнєхєн батлагдсан нэмэлт єєрчлєлтийг дэмжих нь бvv хэл мэдээгvй, сонсоогvй байсан юм бол одоо єргєн барих гэж буй хуулийн тєсєл яалт ч vгvй дэмжигдэх нь тодорхой биз дээ. Тэгэхээр хаалттаа тар засаг буцаад нээгдэх нь ээ.
Бас нэг зvйл бий. Хэдийгээр хэсэг бvлэг гишvvд уг нэмэлт єєрчлєлтийг хуулийн дагуу єєрчлєхєєр ажиллаж байгаа хэдий ч, УИХ-ын Дэгийн тухай хуулинд ‘’зарим зvйл заалтыг тvр хугацаагаар тvдгэлзvvлэх’’ гэсэн vндэслэлээр л хаалттай засгийг нээх оролдлогыг хийх гэж байгаа дуулдсан шvv. Тэгвэл бvр мєсєн нээлттэй байхгvй гэсэн vг. Яахав хэсэг хугацаанд урьдын хэвээр байнгын хороодын vйл ажиллагааг сурвалжлаад явах л байх. Гэвч магадгvй монголын хууль гурав хоног гэдэг шиг єнєєх ‘’хаалттай’’ хэмээх єєрчлєлтєє єєр хэлбэрээр оруулах санаа бий гэсэн бас нэг бор шувуу тєрийн ордноор тэнэж явна. Тэр санаа нь одоо мєрдєгдєж буй Дэгийн тухай хуулинд оруулсан ‘’Хаалттай’’ гэх нэмэлт єєрчлєлт нь хэсэг хугацааны дараа ‘’хааяа хаалттай‘’ гэж УИХ-ын чуулганд орж ирэн батлагдах аж. Хааяа гэхээрээ ямар байхыг хэлж мэдэхгvй юм. Гэхдээ л нээлттэй лав биш.
Одоогийн мєрдєгдєж буй ‘’хаалттай’’ гэсэн нэмэлт єєрчлєлтийг огт боловсруулалт дутуу, орон орны туршлага судлаагvй, судалгаан дээр vндэслээгvй, хэлэлцvvлэг єрнvvлээгvй гэж мэргэжлийн салбарынхан, мєн УИХ-ын гишvvд дvгнээд байгаа. Энэхvv дvгнэлтийг хэрэгжvvлэх vvднээс ийнхvv ‘’хаалттай’’ гэсэн ерєнхий нэр томъёог илvv дэлгэрэнгvй болгож, задлаж, судалсаны дараагаар дахин бас єєр нэг нэмэлт єєрчлєлтийг оруулах юм гэнэ. Тэр болтол тєр засаг тvр зуур нээлттэй байх шийдвэрийг гаргахын тєлєє ийнхvv нэр бvхий гишvvд саналаа боловсруулж байгаа аж.
Vгvй яахав, бvр хаалттай байсан тєр засгийг хааяа ч болов нээлттэй болгох гэж байгаад нь л баярлаж суухаас...

No comments:

Post a Comment