2011-01-13

Сонгуулийн систем єєрчлєгдсєн ч, сонгогдох нам нь хэвээрээ


УИХ-ын сонгуулийг Пропорциональ системээр явуулах нь ойлгомжтой боллоо. Намуудын байр суурь ч энэ тогтолцоог хvлээн зєвшєєрєв.
Харин Пропорциональ буюу хувь тэнц
vvлсэн зарчимд тулгуурласан тогтолцоонд шилжсэнээр сонгууль яаж явагдах бол гэсэн асуулт байсаар байна.
Хэдийгээр хувь тэнцvvлсэн гэж тодорхойлж байгаа ч хуулийн тєслийн зvйл заалтад шинэчлэлтvvд ихээр хийгджээ. Жишээ нь улс тєрийн нам сонгуулиар 5-аас дээш хувийн санал авсан тохиолдолд Парламентад тєлєєлєлтэй болох тухай яригдаж байсан бол энэ нь долоон хувь болон нэмэгдлээ. Мєн сонгууль явагддаг ням гарагийг єєрчилж лхагва гараг болгож, сонгууль болох энэ єдрийг бvх нийтийн амралтын єдєр болгох гэнэ.
Ингэснээр жилээс жилд буурч буй сонгогчдын идэвх нэмэгдэнэ гэж vзжээ. Vvгээр ч зогсохгvй нэг хэсгийн хороонд дєрвєн мянгаас илvvгvй сонгогч байхаар зохицуулалт хийх аж. Бvр тодруулбал нийслэлийн нэг хэсгийн хороонд 4000, аймгийн тєвд 3000, сумын хэсгийн хороонд 2000 сонгогчоос хэтрэхгvй байх юм. Єєр бас УИХ-ын сонгуульд нэг намын нэр дэвшvvлсэн 76 хvний 15 хувиас доошгvй нь эмэгтэй байх, казах иргэн хоёроос доошгvй нэр дэвшvvлэх гэх мэт зохицуулалт багагvй байлаа.
Зєвхєн ганц нэгээс нь дурдахад ийм байна. Эдгээрийг сонгуульд єрсєлдєх нам болон бие даагчид хvлээн зєвшєєрнє. Харин босго хувийг долоон хувиар тогтоосныг МАХН, АН-аас єєр бусад нам, бие даагчид хvлээн зєвшєєрєхгvй байна. Энэ зvйл заалтыг оруулснаар Улс тєрийн тавцанд хоёр том нам ноёрхлоо тогтоох санаархал гаргаж байна ч гэж эх сурвалжууд хэлж байгаа. Чухам Пропорциональ системийг хvмvvс хэрхэн хvлээж авч байна вэ?
УИХ-ын гишvvн С.Ламбаа -"Пропорциональ хувилбарыг дэмждэг. Хэрэв vр дvнгээ vзvvлэхгvй, цаашид явахгvй гэвэл холимог систем нь зvгээр.
Vндэсний соёмбо хєдєлгєєний тэргvvн Б.Лхагважав -Пропорциональ системийг дэмждэг. Энэ нь зєв. Харин олон улсын жишигт бол босго хувийг таван хувиар л тогтоосон байдаг. Манай улсад долоон хувиар тогтоосон нь улс тєрийн ноёрхолд МАХН, АН хоёр дахин тєрийн эрх барих гэсэн санаархал байна. Ард тvмний сонгох сонгогдох эрхийг тэд хязгаарласан ийм шийдвэр гаргаснаараа ээлжит булхай луйвараа vргэлжлvvлсээр байна.
УИХ-ын гишvvн Р.Гончигдорж -Пропорционалийг дэмжиж байна. Харин энэ системийг сонгосноор нам гишvvнчлэлгvй байна гэдгийн хувьд Vндсэн хуулиар иргэд эвлэлдэн нэгдэх эрхтэй. Нам бол иргэд сайн дураар эвлэлдэн нэгдэх нэг хэлбэр. Тэгэхээр шууд гишvvнчлэлгvй байна гэж хэлэхэд эрт байна.
Ногоон намын дарга Д.Энхбат -Улс тєрийн хоёр том нам бусад намыг парламентаас шахах зорилгоор долоон хувийн босго тоггоосон гэж харагдахаар байна. ИЗН, манай нам хоёр улс даяар гурван хувийн рейтингтэй байдаг. Дараагийн сонгууль болоход долоон хувийн босго давах боломж харагдахгvй байна.
УИХ-ын гишvvн Су.Батболд -"Пропорциональ системийг дэмж-дэг. Би Сонгуулийн хуулийг шинэчлэх ажлын хэсэгт ажиллаж байгаа. Энэ систем улс тєрийн намуудын тєлєвшилд тустай.
УИХ-ын гишvvн С.Оюун -Пропорционалиар сонгууль явуулах нь зєв юм. Ингэснээр нийгэм талцалгvй болно. Сонгуулийн vед иргэд мєрийн хєтєлбєрийг нь дэмжсэн намаа сонгоод явах нь зvйтэй. Харин босго хувиа хэт єндрєєр тогтоохын эсрэг байр суурьтай байна. Энэ бол олон намын биш хоёр намын сонгууль болж єнгєрнє гэсэн vг. Дээрх хvмvvс санал нэгтэйгээр пропорциональ системийг дэмжиж байгаа ч босго хувийг тогтоох тухайд санал зєрєлдєж байгаа юм. Босго оноог єндєр тавьж бай-гаа нєхцєлд жижиг намууд болон бие даагч нарт халгаатай байдаг. Долоон хувь гэж яригдахаас ємнє таван хувь гэх vеэс л эсэргvvцэж байсан хvн олон. Тэр vед таван хувийг эсэргvvцэж ИЗН, Ногоон намууд vг хэлж байсан. Гэтэл хасах биш улам нэмсэн нь улс тєрийн гуравдагч хvчин дараагийн сонгуулиар бараа нь ч харагдахгvй хойно хоцрох нь.
УИХ-ын гишvvн Б.Энхбатын ярьж буйгаар гурван хувиас илvv санал авч vзээгvй нам нь дараагийн сонгуульд єрсєлдєєнєєс одооноос хасагдаж эхэлж байна. Уг сонгуулийн тогтолцоогоо олон намын гэж тодорхойлж байгаа ч гуравдагч хvчин гэгдэх ИЗН гурван хувиас дээш санал авдаггvй гэвэл ирэх УИХ-д С.Оюун ч суудлаа алдаж таараа. Харин сонгуулийн хуулийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч УИХ дахь МАХН-ын бvлгийн ахлагч Д.Лvндээжанцан долоон хувийн босго бол боломжийн хувилбар гэж vзэж байгаа ажээ. Долоон хувиар босго тавих юм бол УИХ-д 4-5 намын тєлєєлєл орох боломжтой гэж vзсэн байна.
Энэ мэтчилэн сонгуулийн хууль боловсруулах шатнаасаа эхлээд маргаанаас салахгvй байсан тогтолцоо нь одоо ч батлах шатандаа маргалдсан хэвээр байна. Улс тєрийн хоёр том намын єєрсдийн байр сууриа баттай хамгаалах гэсэн ээлжит оролдлого амжилттай хэрэгжсээр гэх нэгэн ч байна. Одоо хуулиа батлуулах л vлдлээ. Батлуулахаас нь ємнє бусад нам эвсэл, бие даагчид ямар нэгэн алхам хийхгvй бол ирээдvй нь их л бvрхэг харагдаж байлтай. Хэрэв энэ чигээр сонгуулийн хууль батлагдах аваас эдгээрийн маргааныг таслан шийдвэрлэх нь ирэх 2012 оны сонгууль л болж таарах нь дээ.

No comments:

Post a Comment