2011-01-13

Нэр бvхий мэргэжлийн мянган хулгайч амжилттай ''ажиллаж'' байна


Нэгэн оюутан автобусанд зогсож байв. Удалгvй хэн ч харсан хулгайч гэмээргvй хувцасласан залуу халаасыг ухах нь тэр ээ. Гэтэл халаасаа ухахыг нь мэдсэн оюутан, хулгайчийг "муу гуйлгачин минь" гэхэд харин эсрэгээрээ хулгайч нь оюутныг "мєнгє ч байхгvй байж єєрєє гуйлгачин" гээд буугаад явчихав. Манай нийгмийн байдал нэг иймэрхvv онигоо ч юм шиг, амьдрал ч юм шиг ганхаж байна.
"Алдсан хvн арван тамтай, авсан хvн нэг тамтай" гэж vг байдаг. Халаасны хулгайч нарт мєнгє тєгрєг, бичиг баримт, эд зvйлсээ алддаг. Алдсан зvйлvvдээс vvдсэн бэрхшээл, хохирол бvгд л єєрт тохогдоно. Харин хулгайч ганцхан зvйлд л санаа зовдог. Тэр нь баригдахгvй л байх.
Єнєєдєр халаасны хулгайч нарын арга барил улам нарийсч, боловсронгуй болсоор байна. Нийслэлийн хэмжээнд нийт 1000 гаруй халаасны хулгайч бий гэсэн албан бус тоо байдаг гэж албаны хvмvvс мэдэгдэж байгаа. Эдгээр хулгайч нар ихэвчлэн хvмvvс олноор цугладаг зах, дэлгvvр, автобусанд "ажил"-аа хийдэг.
Ялангуяа автобусанд хулгайч нар ихээр зорчдог аж. Ихэвчлэн бvлэг бvлгээрээ орно. Тэдний хулгай хийх год хэрэгсэл нь чимхлvvр, скоч, сахлын хутга байдаг аж. Хулгай хийхдээ эдгээр хэрэгслийнхээ бvгдийг нь зэрэг ашигладаг байна. Цvнхнээс хулгай хийх гэж байгаа нєхцєлд эхлээд сахлын хутгаар зvснэ. Гэхдээ тєдийлєн их хэмжээгээр зvсэхгvй бєгєєд аль болох бага хэмжээгээр, цvнхнээс юм асгарахгvй байхаар зvсдэг байна. Vvнийхээ дараагаар чимхлvvрийнхээ vзvvрт скоч ороож зvссэн цоорхойгоороо аажуухнаар чимхэн хулгайн ажлаа хийдэг байна. Чимхлvvрийн vзvvрт скоч ороосноороо чимхсэн зvйлийг унахаас хамгаалж, илvv нааж єгдєг ажээ. Харин "Боловсорсон хулгайч" гэж нэрлэгддэг "гарууд нь" хуруугаараа мэргэжлийн ажилладаг байна. Тэд "далдлагч" гэж нэрлэдэг сонин, сэтгvvл, хvрэм, цамц гэх мэт зvйлийг ихэвчлэн ашигладаг байна. Дээрх "далдлагч"-ийг ашиглахдаа нэг гартаа сонин сэтгvvлийг барьж уншиж байгаа дvр эсгэн нєгєє гараараа хулгай хийх, эсвэл цамц хvрмийг нэг гap дээрээ бугуйлдан тохож гарын урд хэсгээ нууж, "ажил"-аа хийдэг байна. Энэ бvхнийг мэдэгдэхгvйгээр хийх нь "Боловсорсон хулгайч" нарын ганц чадвар нь гэнэ.
Магадгvй зарим хvмvvс хулгай хийж байхыг нь харсан байх. Харин та хулгайчийг хорьж, барьж байсан удаатай юу. Энэ талаар судалгаа явуулахад судалгаанд оролцсон хvмvvсийн 74 орчим хувь нь чимээгvй єнгєрєєдєг гэсэн байна. Яагаад гэсэн асуултад хариулахдаа "хэлэх гэхээр нvд амаараа ирмэж, "ална шvv", периткадна шvv, дахиад уулзана шvv" гэх мэтээр сvрдvvлдэг гэсэн шалтгаануудыг ихэвчлэн бичсэн байжээ. Харин цєєхєн хэдэн хувь буюу 17 орчим хувь нь хулгай хийхийг зогсоож байсан гэж хариулсан байна. Vлдсэн 10 орчим хувь нь мэдэхгvй, таарж байгаагvй гэж хариулжээ. Судалгаанаас vзэхэд 90 гаруй хувь нь ямар нэгэн байдлаар хулгайчийн vйлдлийг мэддэг болох нь гэрчлэгдэж байна. Эрvvгийн хэрэг vvсэх юм бол хулгайч нарын эсрэг гэрчээс олон зvйл байхгvй нь ээ. Гэвч эрvvгийн хэрэг хулгайч нарт vvсэх нєхцєл, заалт, хууль дvрэм нь даанч хэцvv. 2008 оны хоёрдугаар сард шинэчилсэн "Эрvvгийн хууль"-ийн 29 дvгээр зvйлд " 108 мянган тєгрєгєєс дээш нєхцєлд эрvvгийн хэрэг vvснэ" гэж заасан байдаг. Тэгэхээр хулгайч нар 10 мянга ч бай, 100 мянга ч бай эрvvгийн хэрэг vvсэхгvй тул торгуулийн арга хэмжээ авахуулаад л єнгєрнє гэсэн vг.
Торгуулийн арга хэмжээ авах нь бvр инээдтэй гэх vv дээ. Торгуулийн дээд хэмжээ нь 20 мянган тєгрєг л байдаг. Хєнгєн хэргийг хорихгvй гээд л хулгайч нарыг тавиад явуулчихдаг. 100 мянган тєгрєг хулгайлсан бол 20 мянгаа торгуульдаа єгчихвєл болох нь тэр.
Сvvлийн vед цагдаа нар нь ч хулгайч нараа андахаа байчихсан. Хамгийн энгийн жишээг хэлэхэд "Нарантуул" зах дээрээс худалдан авагч юмаа алдчихаад цагдаад ирээд тэр хавиас тийм зvйлээ алдчихлаа гэж хэлэхээр "тэр хавиар чинь тэд нар л явдаг, мєн байх" гэж ярьцгаадаг аж. Тэгсэн хэрнээ хулгайч нараа ч барьсан юм байхгvй, чадсангvй олдохгvй байна гэсэн хариулт хэлдэг байна.
Хулгайч нар нь ч єєр хоорондоо утсаар холбогдож байгаад цагдаа нараас эвтэйхэн бултаад гарчихдаг байна. "Ажил"-аа хийж дуусгаад хулгайлсан мєнгє тєгрєг, эд зvйлсээ єєрсдийнхєє хэллэгээр "цавчина". Тэдний хэллэгийн заримаас нь дурьдахад хэрэв дотуур халааснаас хулгай хийсэн бол "заазуурдах", дээр дурдсан "далдлагч" зvйлээ ашиглан хулгай хийсэн бол "гительдэх", урд болон ардаасаа голд байгаа хулгайчаа шахаж, албаар шахцалдаан vvсгэхийг "гvперлэх" гэх зэргээр нэрлэдэг байна.
Манай оронд халаасны хулгайч нарын хувьд тун ч таатай орчин нєхцєл нь бvрдсэн учир "ажил" болохоос ч яах билээ. Хулгай гардаггvй орон гэж байхгvй ч хулгай нь дэндсэн орон ховор байх. Vvний тод жишээ нь Монгол Улсад нvvрлэжээ. Удахгvй нэг хvнд оногдох хулгайчийн тоогоороо дэлхийд нэгдvгээрт толгой цохихвий.

No comments:

Post a Comment