2011-01-13

XXI зууны намын тvvх “хувьсгалт” намтай vлдэх vv, “ардын” нам євлєх vv


Хуучнаар MАХН буюу одоогийн MАН XXVI их хурлаараа ирээдvйн их єєрчлєлтийг эхлvvллээ. Учир юу вэ гэвэл єдгєє 90 гаруй, 100-аад жилийн тvvхтэй гэж бардамнах дуртай vе vеийн намын гишvvд хоёр хуваагдан таран бутрах /улс тєрийн ноёрхлоо алдах/, товчхондоо хавцлын ирмэг рvv жолоогоо чиглvvлсэн байж мэднэ. Mагадгvй хэн нэгэн тvvхт намаа улам хvчирхэгчиж, одоо л нэг зєв чиглэлдээ явж байна хэмээн хєндлєнгєєс харж, баярлаж, эсвэл зарим нь бvр атаа ч хvрч мэдэх юм.
Тvvх бол энэ намын амт. MАН-д єнгєрсєн vеийнх нь тvvх євлєгдєн очиж байгаа гэж удирдлагууд єгvvлсэн. Туулж єнгєрєєсєн єнє урт хугацаа энэ намд сайн муу олон амтыг мэдрvvлсээр амтлуулсаар ирсэн ч байх. Гэхдээ нэг зvйл бий. Mонгол Ардын намын тvvх ХХ зуунаар тєгсгєл болж, XXI зууны тvvх харин “ху” намд vлдэх vндэс суурь тавигдав уу гэлтэй. Энэ тvvхийг авч vлдэхийн тулд УИХ-ын гишvvн Ц.Шинэбаяр тэргvvтэй хуучин MАХН-ын гурван мянга гаруй гишvvд нэрээ авч vлдэх, мєн XXI зууны намын vvх тvvхээ євлєн залгамжлахын тєлєє тєрсєн ах /Mонгол Ардын нам/-тайгаа цэц булаалцаж, улс тєрийн, тэр дундаа энэ намын амьдрал сонирхолтой бас хачирхалтай болж хувирч байна. Ах нь дvvгийнхээ vгийг хэзээ тогтож сонсдог байлаа даа. Тэд хэдэн ”товарищ”-ууд дуугарч л байг гэсэн янзтай vл тоомсорлож харагдана. Хэрэв эрхэм гишvvн єєрийнхєє дор илvv олон гишvvдийг нэгтгэн, бvр цаашлаад Н.Энхбаяр ахыгаа нэгдvvлж чадвал XXI зууны тvvхийг авч vлдэх бvv хэл 2012 оны УИХ-ын сонгуульд тэд хvчтэй єрсєлдєгч байж чадна. Mагадгvй УИХ-д найман гишvvн суудал авч єєрийн гэсэн бvлэг байгуулж, сєрєг хvчин болж чадах ч юм билvv. Гэвч тэдний ємнє томоос том хад тээглээд байгаа нь ганц Ардын намынхантай тэрсэлдэх бус хуулийн болон, шvvхийн бичиг цаастай зууралдах нэмэгдэл ажил тулгарч байна. Хуулинд нам татан буугдсан тохиолдолд нэрийг таван жилийн хугацаанд ашиглахыг хориглодог. Харин Шинэбаяр гишvvнийг дагаж, хувьсгалт намаа эрмэлзэж байгаа гишvvд хойшоо нэг урагшаа хоёр алхахыг хvсч урд тээглэх том хадтай тэмцэх зуураа Ардын намд жижиг ч гэсэн чулуу тээглvvлэхээр сэтгэл шулууджээ. Хувьсгалтын бvлгийнхний хэлж буйгаар бол шашны гэгдэх Mонгол Ардын нам байж байгаад 2006 онд татан буугдсан. Гэтэл хуулинд заасан таван жилийн хугацаа нь барагдаагvй байхад уг нэрийг дахин ашиглаж байгаа нь хууль бус гэж vзэж байгаа аж. Mєн MАХН-ын XXVI их хурал хуралдахаас ємнє MАН хэмээх жигvvр тус намд байсан. Иймд нам нэрээ солисон бус нэг жигvvр нь нам болж биеэ даасан гэж эрхэм гишvvний тэргvvлсэн бvлэг vзэж буй гэнэ. Энэ мэт тvvхэн намын дуулиант тэмцэл єндєрлєх бус улам єрнєсєєр байна. Ц.Шинэбаяр гишvvний тэргvvлсэн бvлэгт хэрэв “Хувьсгалт” нам гэдэг нэрийг ашиглахыг зєвшєєрєхгvй бол тэд MАХН гэсэн товчлол бvхий єєр нам ч бий болгох “Б” тєлєвлєгєє боловсруулж суугаа сурагтай. Энэ нь хувьсгалт гэхийн оронд “хєдєлмєрчдийн”, “хамтын” гэх нэрс дуулдаж байна.  Одоогоор эдгээрийг дvгнэвэл єндгийг гаднаас нь харахад бvгд л адилхан харагддагтай адил мэт. Хэрэв єндгийг хальслаж vзвэл амттай шинэхэн єндєг, эсвэл хадгалах нєхцєл, хугацаанаасаа шалтгаалан муудсан єндєг, vгvй бол аль хэдийн гvйцэт боловсрон идэхэд бэлэн болчихсон чанасан єндєг ч байж мэднэ. Yvний хариу ирэх 2012 оны УИХ-ын сонгуулийн vр дvн гэрчлэх буй. Тэр болтол зай ч байна....................!!!

No comments:

Post a Comment