Уул уурхай сvvлийн хэдэн жил эрчимтэй хєгжиж буй манай улсад vvнээсээ ашиг олохоосоо илvvтэй тухайн орчныхоо нєхєн сэргээлтийг илvvд анхаарахгvй бол болохгvй нь. Уудам тал нутаг маань ухсан нvх жалга болж, унасан газар угаасан ус минь устаж vгvй болж байна шvv дээ та минь.
Эхнээсээ ямар дvр зурагтай байгаа билээ. Жишээ нь Заамарын хєндий ямар байгааг надаар хэлvvлэлтгvй сайн мэдэх биз. Тэнд очсон хvн дэлхийн III дайн энд болсон юм уу гэж наргианаар ч юм шиг, vнэн ч юм шиг асуулт асуувал хэн ч гайхах зvйлгvй. Удахгvй бусад хєндийнvvдээ, тал нутгуудаа Заамарын араас залчихыг хvсэхгvй л байна шvv.

Нєхєн сэргээлт гэдэг баялаг дууссан хойно бус олборлолттой зэрэгцэн бага багаар нь сэргээж байх ёстой. Хєндий нутгийг бvгдийг нь ухтал хvлээнэ гэвэл тухайн компанийн хvчин чадал, газар доогуурх баялагийн хэмжээ зэргээс хамаараад хэчнээн жил ч болох юм билээ бvv мэд. Манайхан гэж ёстой хонгилын vзvvрт гэрэл бий гэж зvтгэсээр хоосон мухарт тулаад ухаарахын vлгэрээр хулхи мулзангуудад хуу хамуулаад, хєрєнгєє ухуулчихаад хєєрхий єєрсдєє дараа нь хєндийгєє булах гээд чардайж байх вий.
Уг нь анхнаас нь vvнийгээ зохицуулчих хэрэгтэй байгаа юм. Ухаж уудладаг компаниудтай гэрээ хэлцэл байгуулдаг Засгийн газар анх гэрээгээ байгуулахдаа нєхєн сэргээлтийн талаар тусад нь зvйл анги гэрээндээ тусгаж, хаана, ямар газрыг, хэзээ, юугаар нєхєн сэргээхээс эхлээд нарийн тєлєвлєєд заагаад єгчих нь зvйтэй. Тэгэхгvй одоогийн байгуулсан хэдэн гэрээнд нь ‘’нєхєн сэргээлтийг хийж гvйцэтгэнэ’’ гээд ерєнхий зvйл гэрээндээ тусгачихаар чинь хэн ч хар шороогоор булж хаячихаад л байна шvv дээ. Yvнд стандарт, хэм хэмжээ гээч зvйлийг тогтоож єгєх зайлшгvй шаардлагатай санагдана.
Нэг гашуун туршлагаас єгvvлэхэд Солонгос улсад нєхєн сэргээлт хийгдээгvй орхигдсон 5000 орчим уурхай байдаг аж. Гэрээндээ нєхєн сэргээлтийн талаар нарийн тусгаагvйгээс эдгээр уул уурхай ‘’балгас’’ болж хувирсан. Улмаар эдгээр ‘балгас’’-аа нєхєн сэргээхийн тулд Засгийн газар нь єєрєє хєрєнгє мєнгє тєсєвлєж байж гvйцэтгэж байсан удаатай гэнэ.
Гэхдээ манай улсад дээрх хэмжээний олон уурхай ‘’балгас’’ болчихоогvй байна. Дєнгєж эхлэж байна гэж хэлж болно. Энэ vеэс нь л анхаарч ажиллах хэрэгтэй. Гэрээ байгуулах шатнаас эхлээд гvйцэтгэлийн шат, гэрээ дуусах хvртэл зохих шаардлагыг гэрээнийхээ дагуу тавьж, хянаж байх нь ирээдvйд єєрсдєдєє оруулах хамгийн том хєрєнгє оруулалт байх болно.
No comments:
Post a Comment