Монголчууд та бидний 2000-аад жилийн тэртээгээс уламжлал болгон тэмдэглэн ирсэн Цагаан сар хэмээх баяр хаяанд ирээд хаалга vvд тогшин байна. Харамсалтай нь Цагаан гэж нэрийдсэн энэ аугаа баярын єдрvvдээ та бид ‘’хар’’ болгож мєнхлєх нь холгvй байх юм даа. Одоо vед ч хатуу хар гэж нэрийддэг бор дарсаар цагаан сарыг тєсєєлєхєєргvй болжээ гэмээр. Хаана л цагаан сар тэмдэглэж байна тэнд архи ширээ дvvрэн л харагддаг.

Орсон гарсан болгонд л архи хундаглан єгч, уухгvй нэгнийг уулгах гэж шахдаг муухай зан XXI зууны монголчуудад бий болжээ. Одоо боллоо, ханалаа шvv дээ. Харийн орны спирт гээчээр найруулагдсан архи гээч энэ эдийг халах цаг болсон юм биш vv. Монгол сайхан айраг маань байсаар байтал хатуу хар архийг хvртэх хэрэг байна уу та минь, vгvй юм аа гэхэд нутаг усныхаа нэрмэлээ хvртэж яагаад болохгvй гэж. Єнєєх хэдэн архины vйлдвэрvvд нь ч сурчихсан, Цагаан сар болохоор л нэг шинэ архи санаачилж, vйлдвэрлэдэг болчихсон байгаа юм даа. Зvгээр ч vйлдвэрлэхгvй рекламдахдаа идээний дээд, ёслолын архи, хvндэтгэлийн архи, бэлгийн архи гээд нэрvvд оноочихно. Хvнд бэлэглэх бол ‘’Бэлгийн архи’’-aа аваарай, баярын ширээн дээрээ тавих гэж байгаа бол “’Ёслолын архи’’-aа аваарай гэх зэргээр улайм цайм хvмvvсийг уриалж байгаа нь даана ч дээ гэмээр.
Хууль дvрэм уг нь байдаг л гэсэн. Юу ч билээ дээ ‘’архи согтууруулах ундааг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ил болон далд хэлбэрээр сурталчлах, ухуулахыг хориглоно’’ гэж заасан байдаг билvv дээ, сайн санахгvй байна. Арга ч vгvй биз дээ мєрдєхгvй байгаа хуулийг хэн санах юм бэ. Би лав нэг айлд ороод баярын ширээнд нь архи байхгvй байхыг энэ насандаа олж хараагvй юм байна. Харин айраг байхыг тун цєєхєн харсан.
Ялангуяа хотынхон гэгддэг уугуул Улаанбаатарын айлд бол айрагний vнэр ч vнэртэхгvй дээ. Эгээтээ л хєдєєнєєс хотод шилжиж ирсэн айл бvлvvд хааяа нэг айргийг баярын ширээн дээрээ бага ч болов тавьдаг биз.
Уг нь Цагаан сар тэмдэглэдэг улс орон бvр єєр єєрийн онцлог, єв уламжлал, ёс заншилаа дээдлэн тэмдэглэдэг байтал манай улс харин харийн орны хамаг єв соёл уламжлалыг хамаад, нийлvvлээд тэмдэглэчих юм аа. Тэгсэн хэрнээ єргєн дэлгэр тэмдэглэх нь яана.
Сайхан баярыг шал дэмий согтуу хєлчvv хvмvvсийн архидалтын баяр болгож яанам бэ. Архигvй цагаан сарыг амьддаа нэг vзэх юмсан.
No comments:
Post a Comment