2011-01-13

Хаягдал цаасаар хэн, юу хийгээд, хэний тєлєє ажиллаад байна вэ


Сvvлийн vед манай улсад хаягдал цаасыг боловсруулж бvтээгдэхvvн гаргах нь элбэгшжээ. Нэн ялангуяа 00-ын цаас гээч хэрэглээний зvйлийг олноор нь vйлдвэрлэдэг болоод багагvй хугацааг єнгєрєєсєн байх юм. Єнгєрсєн хугацаанд дээрх 00-ын цаас vйлдвэрлэдэг газруудыг судалж энэ тэрvvгээр баахан л явлаа. Харамсалтай нь олж уулзах, vйлдвэртэй нь танилцах гээд хvсч байсан зvйл минь биелэхэд тун бэрхтэй юм аа. Удтал эрсний эцэст хаягдал цаасыг боловсруулж, 00-ын цаас vйлдвэрлэдэг газрыг оллоо. Єєрєє ч олсонгvй дээ. Сайн хvн санаагаар гэгчээр танил Т гэгч ах маань нэг 00-ын цаасны vйлдвэрт хаягдал цаас олж нийлvvлдэг аж. Энд тэндхийн сургууль, цэцэрлэгийн ашиглагддаггvй актлагдсан ном, сурах бичиг, албан байгууллагын устгалд оруулахаар тушаал гарсан материал, бичиг баримтыг тухайн газраас хэмжээ бvрээр нь худалдан авч 00-ын цаасны vйлдвэрт тушаан дундаас нь ашиг олдог байна. Бас л нэг бизнес шvv. Хаягдал цаас ихээр олдоод байвал ашиг нь ч арвин гэнэ. Энэ бvхнийг сонсоод танил ахдаа цаас авч, vйлдвэртээ аваачиж єгєхєєр бол дагуулаад яваарай гэж захисан юм. Удалгvй нэг сургуулиас хаягдал цаас авахаар болсноо дуулгалаа. Би ч дагаад явья гээд хамт явав. Улаанбаатар хотын нэг их сургуулийн номын сангаас нь ном сурах бичиг, актлагдсан бичиг цаасыг зєєхєєр болсон аж. Сургууль уруу очих замдаа гурвалжингаас хєлсний ачааны тэрэг /портер/, хоёр ачигч хvнийг хєлсєєр авлаа.
Сургууль дээр очоод номын санчтай нь уулзаж, хаягдал цаасны хэмжээг харч, vнэ хєлсєє тохирохоор боллоо. Т ах ч єрєєний буланд хураагдсан хаягдал цаасыг хараад хоёр тонн орчим л цаас байх шиг байна. Нэг килограммыг нь 50-иар л авна даа гэв. Номын санч жаахан дурамчхан харснаа арай vнэтэй авахгvй юм уу, єєр авдаг хvмvvс нь энэ vнээс чинь арай илvv vнээр авдаг шvv дээ гэв. Хєндлєнгєєс ажиж суусан надад хоёул vнэ хаялцаад нэг нь арай хямдхан худалдаж аваад vйлдвэртээ гайгvй vнээр єгєх гээд л, нєгєє нь хаягдал цаасаа гайгvй vнэ хvргэчих санаатай анзаарагдана. Удсан ч vгvй тохиролцож нэг килограмм цаасыг 60 тєгрєгєєр єгч авалцах боллоо. Шууд гаргаад ачааны тэргэн дээрээ ачих байх гэж бодож байтал номын сангаасаа анх зєєхдєє хэмжээг нь яг тогтоогоод тооцоогоо хийгээд явдаг гэнэ.
Т ах 100 килограмм хvртэл даацтай хэмжих багаж гаргаж ирээд номын санчтай хамт хаягдал цаасаа хэмжиж эхэллээ. Хэмжсэн цаасыг хєлслєн авсан хоёр ачигч нь ачааны тэрэг vрvv зєєлєє. Би яаж хараад зогсоод байхав гээд зєєх гэтэл Т ах намайг ачааны тэргэн дээр очоод зєєсєн ном цааснуудыг эвтэйхэн єрєєд єгєєч гэдэг юм байна. Би ч зєєхєєс єрсєн нь дээр гээд гадаа гарч ачааны тэргэн дээр хаягдал ном цаасыг аль болох л эв дvйг нь олоод єрж байлаа. Нэлээн хэдэн цаг болсны дараагаар арай хийн хаягдал цаасаа зєєж дуусгав. Ядарсан ч гэж...
Гэтэл хоёр ачигч хоёр тонн цаас зєєчихєєд хээв нэг тамхилаад зогсож байх нь тэдний ажил мэт дадаш болсон нь анзаарагдаж байлаа. Т ах удалгvй номын сангаас хэмжих багажаа барисаар гарч ирлээ. Хоёр хєлслєсєн ачигч нарт арав арван мянган тєгрєг єгєєд явуулчихлаа. Хоёр гурван цаг хаягдал цаас зєєгєєд л бvтэн єдрийн цалин авчихаж байгааг бодвол боломжийн санагдах боловч хvнд ажил болохоор хэцvv гэдэг нь ойлгомжтой. Т ах бид хоёр ачаагаа баглаж сайтар боогоод нєгєє алдарт хаягдал цаас боловсруулах vйлдвэр лvv нь зорилоо. Замдаа  Т ах vйлдвэрийнхээ хvмvvстэй л яриад байгаа бололтой утаснаас ер салсангvй. Надад юм ярих завдал ч олдсонгvй. Удалгvй хотын зах зайдуу хэсэгт очиж нэгэн хар бараан хашааны хаалгаар орж, хуучирсан муу барилгын vvдэн дээр зогслоо. Барилгын урд хаалга ч онгойж хаягдал цаастайгаа дотогш оров. Их л харанхуй, дуу чимээ ихтэй газар орж ирлээ. Гэрлээ асаатал vйлдвэр нь тэр гэдгийг ойлголоо. Хэдэн залуу ажилчид нь бидний авчирсан хаягдал цаасыг буулгаж урьд нь байсан цааснууд дээрээ шидлэв. Авчирсан цааснаас гадна бараг арав нугалахаар хаягдал цаас vйлдвэр дотор байсан юм. Т ах цаана нэг єрєєнд яваад орчихов. Би ч vйлдвэрийн доторыг сайтар ажиглаад л завдал гарвал энэ тэрийн булангуудаар тэнэлээ. Yйлдвэрийн орчин ч гэж хэрэг алга аа. Шавар шалбаагандаа баригдсан, зэвтэй бохир ус энд тэндгvй 200-ийн тємєр саваар дvvрэн байна. Vйлдвэр дотор нь тэнж явтал нэг ажилтан таараад хамаагvй явахыг хориглодог тухайгаа хэллээ. Ажилтанаас vйлдвэрийнх нь дамжлагийн талаар багахан асуугаад орхив. Тэрээр хэлэхдээ, эхлээд хаягдал цаасыг сайн муу, хатуу зєєлєн, зузаан нимгэн, гялгартай гялгаргvй гэдгээр нь ялган ангилдаг байна. Vvний дараагаар ялгасан хэсэг бvрээр нь усанд дэвтээдэг гэнэ. Хэдэн ч цаг, зарим vед хэдэн ч єдєр усанд дэвтээдэг аж. Дэвтээсэн цаасыг индvvдэгч машинд хийж нэгэн жигдээр индvvдэж хатаадаг байна. Индvvдэж хатаасан цаасыг ороогч машинд хийж та бидний хэрэглэдэг цаасны хэмжээнд хvртэл ороож тасдана. Ороож тасалсан цаасыг хувааж vндсэндээ 00-ын цаасны хэмжээ хэлбэр гарна. Эцэст нь vйлдвэрийнхээ нэртэй гадна хаяг цаасыг нааж залгаад, боож баглаад бэлэн болно. Их л амархан энгийн сонсогдож байна уу. Vнэндээ 00 цаас гээч зvйл нь ийм л хялбар бvтдэг аж. Гэвч нэг харамсмаар зvйл нь та бидний єдєр тутмын хэрэглээ болсон 00-ын цаас ямар орчинд, ямар аргаар бvтдэг нь даанч дээ гэмээр санагдсан юм. Шавар шалбаагнаас гадна цаасыг дэвтээж буй ус нь хvрэн саарал єнгєтэй. Техник тоног тєхєєрємж нь галавын vе гэмээр зэв, шороондоо баригдсан, дуу чимээтэй. Мєн дээр нь vйлдвэрийн vнэр нь гэж хvн байхын эцэсгvй. Бодвол хvмvvс хонож єнждєг л юм шиг байгаа юм. Энэ удаад тус vйлдвэрийн vйлдвэрлэдэг 00-ын цаасны vйлдвэрийн нэрийг дурьдахаас татгалзья. Мэдээжийн хэрэг та бидний єдєр тутам хэрэглэдэг олны танил болсон 00-ын цаасны vйлдвэр байсныг анхааруулах нь зvйтэй байх.
Сvvлийн vед хvмvvс 00-ын цаасыг хэрэглэхдээ нvvр гараа арчих, ам хамараа цэвэрлэж буй нь цус бохирдох, яр шарх vvсэх, улмаар бохироос vvдсэн ямар нэг євчин vvсэх vндэс болж байгааг олон судлаачид, мэргэжилтнvvд хэлж байгаа. Энэ vvднээс 00-ын цаасыг хэрэглэхдээ цаашид анхаарах цаг нь болсон байна гэдгийг Т ахыг дагаж явах vедээ ухаарсан юм.
Vvгээр ч зогссонгvй ээ. Сэтгэл шимширч машиндаа сууж байтал Т ах цаанаас хэдэн хятадуудтай хамт гараад ирдэг юм байна. Хятадууд нь монголоор vлэг салаг ярих юм. Ойлголцоод л байгаа бололтой.
Гарч ирсэн нєгєє хятадууд нь vйлдвэрт байсан хэдэн монголчуудыг тушаан захирч эхэлдэг байна шvv. Єєрийн нутагтаа харийн хvний vгээр амьдарч байгаа хийж бvтээх залуу насандаа яваа монголчуудыг Хятад ажилчид доороо ажиллуулж байна гэхээс сэтгэл цєхєрч байлаа. Хvний нутагт хvний vгээр амьдарч болох ч, эх нутагтаа харийн хvний vгээр амьдрахыг юу гэж хэлэх вэ. Эх нутагтаа эзэн нь байхгvй юм бол єєр энэ оронд минь хэн эзэн байх юм бэ. Харийнхан уу, хятадууд уу.
Т ах тэр хэдэн хятадуудтай уулзаж дууссан бололтой удалгvй хар бараан vйлдвэрээс бид холдон одлоо. Буцах замдаа єєрийн сэтгэлээ Т ахтай хэсэг хуваалцлаа. Т ах ч уг нь надтай санал нэг л байх юм. Тvvний хэлж буйгаар энэ хэдэн монгол ажилчид нь жилд хичнээн олноороо халагдаж, сэлэгддэг гэнэ. Заримдаа дургvй хvрэхээрээ цаасаа єгєхгvй буцаагаад аваад явлаа, єєр vйлдвэрт єгнє гэхээр сандарч, єндєр vнээр ч хамаагvй авах гэдэг аж. Нэг ёсондоо эдгээр хятадуудыг авах гуйхдаа долигнож, єгєх тушаахдаа омогшдог гэсэн санааг Т ах хэлж байв.
Vнэхээр хэний ч санаанд буйхгvй зvйл энэ улсад болоод байгаа юм бишvv. Монгол улс хєгжиж байна, дэвшиж л байна гээд байдаг дээгvvрээ хєгжєєд доогууроо боолчлогдоод байгааг тєрийн тvшээд тvмэн олон ноёдууд анхааралдаа авмаар юм. Ядаж тэр хяналт шалгалтаа хийгээд байвал энэ мэт газрууд ингэж монголчуудыг дарлахгvй л байхсан.

No comments:

Post a Comment