2011-01-25

МАН ялалтын тєлєє, МАХН нэчээний тєлєє

 Монгол Ардын хувьсгалт намын XXVI их хурал буруу єдрєє болов уу яав тэр vеэс хойш одоогийн Монгол Ардын нам нэг л болж єгєхгvй, шуугиан ч тасрахгvй байна. Их хурлын дараагаар Монгол Ардын Хувьсгалт намын гишvvн асан Ц.Шинэбаяр одоогийн Монгол Ардын намд элсэхгvй гэдгээ мэдэгдэж, хуучин МАХН нэрийн дор хvчин зvтгэнэ хэмээн хэсэг хугацаанд олныг самгардуулаад амжсан. Удсан ч vгvй МАН-ын гишvvн, УИХ-ын гишvvн Ц.Батбаяр Эрдэс Баялаг Эрчим хvчний сайд Д.Зоригтыг сайдын сэнтийгээс нь огцруулахаар улайран зvтгэж мєн л намын нєхєд, дэмжигчид, иргэдийг гайхшралд автуулсан. Гэвч болдог юм болдогоороо л болж сайдын сэнтий ч ганхсангvй, саарал ордон ч нам жим болсон. Ц.Батбаяр гишvvн ч таг дуугvй тавилантайгаа эвлэрч сайдыг огцруулах дараагийн аргаа сvвэгчилж яваа биз.
Харамсалтай нь хагарал vvгээр дуусахгvй аж. Дээрх vйл явдал дарагдаа ч vгvй байхад давслаад МАН-ын нэр бvхий дєрвєн гишvvн намынхаа vйл ажиллагаа болон удирдлагуудад шvvмжлэлтэй хандсан бичгийг хvргvvлчихэв. Зарим нэг талаараа намынхаа vйл ажиллагаа, бодлогод анхаарал тавьж алдааг залруулах vvднээс бичиг хvргvvлсэн гэж vзэж болох ч vнэн хэрэгтээ уг асуудал улс тєрийн шинжтэй, зохион байгуулалттай зvйл гэдэг нь нотлогдсоноор байдлыг улам хурцадгаж орхих нь тэр. Бvр даамжирч МАХН нэрийн дор наалдан пад гээд байгаа Ц.Шинэбаяртай холбож, бас болоогvй ээ Н.Энхбаярын ‘’хvvнvvд’’ мэтээр цоллох болсон. Yvгээр Н.Энхбаяр УИХ-д Ц.Шинэбаяр гэгч ганц хvvтэй байсан бол дахиад дєрвєн хvvг єргєж авсан бололтой. Vvгээр тэд зургуулаа боллоо. Зургаагаас гадна бий нь ч бий л дээ. Гэхдээ одоогоор энэ зургаа л шатрын нvvдэлд орж ирсэн. Ноён Н.Энхбаяр таван хvvгийн хамтаар нvvдэл нь хаашаа л бол хаашаа хийж чадах МАН-ын эсрэг тулж байна. Гэхдээ хvv бага багаар ахидаг болохоос ноёнг онилно ч гэж юу байхав. Одоо Н.Энхбаяр ноёнд хамгийн чухал зvйл бол бэрс хэрэгтэй. Бэрсийн дараагаар тvvнд хаашаа, яаж нvvх нь бэрхтэй байдаг морь ч хэрэгтэй. Тэс хєндлєн, эсвэл ташуу нvvх тэмээ тэрэгнvvд ч бас хэрэгтэй. Хvvнvvд яах вэ олдоно. Бvр болохгvй бол Тэрбишийгээ тэмээ болгочиход болохгvй зvйл vгvй. Хамгийн тvрvvнд бэрсээ олж ноён айх аюулгvй бусдаараа нvvж байх нь чухал.
МАН-ын нvvдэл аль хэдийнэ эхэлчихсэн байгааг санах хэрэгтэй. МАН-ын бэрс болох У.Хvрэлсvх МАХН-ын хvvнvvд рvv єєрийн намын залуучуудаар нvvж эхэлсэн. Ялангуяа Д.Тэрбишдагва, Ц.Даваасvрэн нарын эсрэг. МАН-ын хvvнvvд одоогоор олуулаа бас хvчтэй байгаа. Иймд МАХН даруй хvчээ зузаатгаж хvvнvvдээ нэмэхгvй бол удахгvй хамгаалалтгvй ноён идvvлэх магадлал єндєр. Одоо ноёнгоо хамгаалахын тулд хvvнvvд vнэнч байх нь чухал. Хvvнvvд хэр vнэнч байж, айлын довтолгоонд удаан тэсвэрлэж чадна тєдий чинээгээрээ єєрийн талд дахин нvvдэл хийх боломж гаргаж, цаашлаад бэрс, тэмээ, тэрэг, морь, хvvнvvдээр хvчээ нэмэх талтай.
МАН-ын бэрс бол хор хєнєєлгvй хvvнvvдийг тоохгvй. Харин цор цор гээд байгаа хvvнvvдтэй хатуу тэмцдэг нэгэн. Харин дараагаар нь МАХН-ын ноёнг ‘’мад’’-лахын тулд єєрийн талын хvvнvvдийг барьж єгч байгаад ч болов ноёнг унагахыг санаархана. Yvний тулд хvvнvvдийг золиослох МАН-ын бэрсэд огтхон ч асуудал биш.
Мэдээжийн хэрэг бэрсээр хамгаалуулж байгаа МАН-ын талд хэтийн тєлєвт айх аюул бага. Хэдхэн хvvнvvдтэй МАХН-ынхан МАН-ыг унагаж барахгvй нь тодорхой. Гэхдээ барахгvй гээд МАН тайван байж бас болохгvй ээ. Єрєг хайнцана гэж байдгийг санах хэрэгтэй. Эсвэл МАН ялалт байгуулна, vгvй бол нэчээ гэж бийг мартаж болохгvй. Яг vнэндээ бол МАХН-д нэчээ л байхад хангалттай. Угаасаа МАХН vvний тєлєє л байгаа. Єргийг нэчээ болгохын тулд МАХН-д бодох хугацаа бага vлдсэн. Одоо л МАХН жинхэнэ зєв алхамыг хийж чадвал магад нэчээ болж чадна. Vгvй бол vргэлжид бэрсгvй ноён, шалдан тvvзээс єєрцгvй болно доо.

No comments:

Post a Comment