2011-01-13

Шинэчлэгдсэн Ардын нам Шинэбаяраас айлаа гэж vv


                Ардын намаас Хувьсгалт нам єрх тусгаарласан, эсвэл хувьсгалт намын жигvvр байсан Ардын нам єрх тусгаарласан ч юм уу, за даа аль нь ч байсан надад ямар хамаа байхав.
Єнгєрєгч 2010 онд улс тєрийн амьдрал утга учиргvй гэмээр олон vйл явдал, жvжгvvд давхцаж тэр дундаа Монгол Ардын нам, Монгол Ардын Хувьсгалт нам гэсэн хоёр хvчин байгаа ч юм шиг, батлагдаагvй ч юм шиг, хууль зєрчсєн ч юм шиг, хуйвалдаан болсон ч юм шиг хэцvvхэн хагас дутуу хариулттай хачин жигтэй он болж дууслаа. Харин энэ 2011 ондоо гол дvрийн хоёр баатар болох МАН, МАХН хоёрын жинхэнэ тоглолтууд эхлэх нь бололтой. Магадгvй гол дvрд МАХН тоглож байгаа мэт єнгєц харагдах боловч vнэндээ бол Монгол Ардын нам гол дvрдээ байсаар л байгаа. Харин МАХН бол гол дvрийг булаах гэсэн зvгээр л ‘’орлон тоглогч’’. Гол дvрийн МАН єєрийн байр сууриа МАХН-д алдана гэтэгт огт санаа зовохгvй яваа нэгэн. Харин орлон тоглогч МАХН гол дvрийн баатрын дvрийг булааж чадахгvй юм аа гэхэд ядаж сандаргаж олны таашаалд нийцэн нэр хvнд олж, улс тєрийн єєр нэг томоохон жvжигт тоглох сонирхолтой яваа. Vvн нь мэдээж ‘’2012 оны УИХ-ын сонгууль‘’ хэмээх улсын хэмжээний томоохон жvжиг байх нь тодорхой.
Саяхныг хvртэл МАН-ын удирдлагууд МАХН-ынхан тэр дундаа Шинэбаяраас айх нь бvv хэл, хаагуур юу хийж явааг нь ч мэдэхгvй, тvvнтэй уулзаагvй, бидэнд падгvй гэж омойтоод л байсан санагдана. Гэтэл тэд гэнэт ухаарч гол дvрээ алдаж болзошгvйг ойлгож, эмээж эхлэх нь тэрээ. Эхэлсэн ч гэж дээ аль хэдийн эхлээд одоо хэрэгжvvлэх шатандаа явж байсан юм билээ. Улмаар гол дvрийн ажил даалгасан арын албаныхан сайн ажиллаж єнгєрсєн долоо хоногийн бямба гаригаас эхлээд ням гаригийг дуустал ажлаа олонд тайлагналаа.
Гол дvр болох МАН-ын захиалгаар олон vзэгчдийн амралтыг тааруулж, оройн цагаар телевиз бvрээр ‘’Адуунчуулууны Шинэбаяр гэж хэн бэ’’ гэсэн эрэн сурвалжилсан гэмээр эрээн цоохор, шар хар мэдээллээр бємбєгдсєн нэвтрvvлгийг орлон тоглогчийнхоо эгц єєдєєс цацаж орхилоо. Vvгээрээ тэд юуг гэрчлэх гэж оролдов. Орлон тоглогчийнхоо дутагдалтай талыг, мєн тvvний хувийн бизнесийн хууль бус vйлдлийг олон тvмэнд таниулах гэж тагнуул шиг тандалтын баг ажиллуулж, тал нутаг Дорнодын зvг мордуулав уу. Vр дvн санасан хэмжээнд биш ч оргvй хоосонг бодвол ортой. Нэвтрvvлгээрээ Шинэбаяр хэмээх нєхрийн Адуунчулуун хэмээх ХК-нийг багагvй муулаад, бас тvvний худалдаан тєв, мєрийтай тоглоомын газрыг нь ч тагнаад амжсан харагдсан шvv.
Нууц даалгавар авсан арын албаны тагнуулын шинжтэй тандалтын баг Дорнодоос vvнээс ч илvvг хvсч байсан нь мэдээж. Яахав эхний дайралт гэхэд дажгvй шvv. Цаашид илvv ихийг хийх л байх. Ганц юм нь сэтгvvлч миний цагтаа Шинэбаяр гишvvний талаар бичиж байсан нийтлэлийн хэсэг бvрээс текстэндээ уншаад байсныг эс тооцвол шvv дээ. Би уг нь тагнуулын шинжтэй тандалтын багт орж ажиллаагvй. За энэ ч яахав.
Єнгєрсєн онд гол дvрийн баатрууд тєдийлєн тулж ажиллахгvй, яах гээд байгаа нь мэдэгдэхгvй ‘’айлгvйтсаар’’ байгаад таарсаныг бодвол єнєє жил ч шийдэмгий эхлvvлж байна. Цаашид байдал хурцдах тєлєвтэй байна. Ямартаа ч жvжигт нэг л гол дvр, нэг л баатар байдаг. Тэгэхээр аль нэг нь орлон тоглогч байх нь тодорхой. Харин хэн нь вэ. Гол дvр байж чадсан нэг нь дээр хэлсэн ‘’2012 оны УИХ-ын сонгууль‘’ хэмээх томоохон жvжигт гол дvрээр оролцох эрхтэй.

No comments:

Post a Comment