2011-01-13

Яажгий гэртэй, ядрангуй царайтай тэмцэгчдийг тєр засаг, тvмэн олон тоосонгvй


Урин цаг ирж байна хэмээн угтан ярьж байгаа ч хацар хайрам хvйтэн жавартай, хуйсгануур салхитай єдрvvд vргэлжилсээр л байна.Цаг агаарын хасах хэмийн хvйтнийг vл хайхран Сvхбаатарын талбай дээр улс тєрийн суулт, єлсгєлєн зарлаж буй хvмvvс багасах бус улам бvр нэмэгджээ. Єчигдєр орой 17 цагийн vед Сvхбаатарын талбай дээр очиход єлсгєлєн зарлаж буй долоон хvн дээр 19 хvн нэмэгдэж 26-уулаа болсон байв. Мєн эдгээрээс гадна энэ сарын 5-нд болсон жагсаалаас хойш улс тєрийн суулт хийж буй 20 орчим хvн талбай дээр байсан юм.
Жаварнаас хорогдон эсгийгээр нємєрлєсєн тэмцэгч нарт гэр барих ч эрх олдоогvй байна. Сvхбаатар Дvvргийн Засаг дарга Г.Тємєрбаатарт тэмцэгчдийн зvгээс гэр хvссэн хvсэлтийн хариуд тэрээр "Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 8 дугаар зvйлийн 6 дахь хэсэгт зааснаар "Гудамж, талбайд єлсгєлєн зарлахыг хєндлєнгєєс зориуд зохион байгуулахыг хvний амь нас, эрvvл мэндийг vл хайхарсан хvмvvнлэг бус vйлдэл гэж vзэж хориглоно" гэж заасны дагуу хvсэлтийг хvлээн авч зєвшєєрєх боломжгvй" гэжээ. Дvvргийнхээ засаг даргаас гэр барих эрх хvссэн ч харамсалтай нь тэднийг эрс буруушаасан бичиг явуулжээ. Сvхбаатарын талбай дээр улс тєрийн суулт хийж буй 20 орчим хvнээс гадна єлсгєлєн зарлахаар нэмэгдсэн 19 хvн, нийт 40 гаруй хvн эсгийнийхээ хэрээр эв эеээ ололцон хvйтэн хайрган дээр сууж, хэвтэж байв. Ганц яажгий гэрийнхээ гаднах хаяагаар нь шавсан єлсгєлєн зарлаж буй 19 хvнд ядаж дахин нэг гэр барих эрх єгч болоогvй л юм байх даа.
Ингээд гэр барих горьдлого vгvй боллоо. Гаднаа салхинд ганхан суухаас єєр сонголт vлдсэнгvй. Их жанжиныхаа урдхан талд улс тєрийн суулт, єлсгєлєн хийж буй эдгээр хvмvvсийг дэмжих хvн хомс харагдсан юм. Тойрон хvрээлсэн 60, 70-аадхан хvн сэтгэлийн дэм єгєн, тэмцэлд нь амжилт хvсч vгээ хэлж байв.
Єлсгєлєн зарлаад 120 цаг болж буй АНАТХ-ны тэрг
vvн Д.Батцогт, ерєнхий зохицуулагч Г.Уянга, "Миний Монголын газар шороо" хєдєлгєєний тэргvvн П.Болд, "Vндэсний соёмбо" хєдєлгєєний тэргvvн Б.Лхагважав, "Vндэсний хас" хєдєлгєєний тэргvvн Ш.Нанжид, Эрс шинэчлэл хєдєлгєєний тэргvvн Д.Ганбаатар, ардчиллын анхны 13-ын нэг гэгддэг Д.Нинж нарын долоон хvн ядруухан харагдах яажгий гэртээ "УИХ-ыг тар" гэж чангахан хэлэх тэнхэлгvй тэмцэж байв. Гаднаасаа хэцvvхэн харагдах яажгий гэр нь хvчтэйхэн салхилах юм бол нурахаар, хаяа, хананаас нь салхи vлээх нь гэр гэхэд даанч хэцvv, овоохой тєдий л санагдлаа.
Єлсгєлєн зарласан хvмvvсийн тэнхээ тамир муудсан тул хоорондоо ч бага ярьж, хvчээ нєєж байлаа. Дээрх долоон хvмvvсийн заримых нь бие тун тааруу байсан. Тэр дундаа Г.Уянгаагийн бие тун муу байгаа харагдлаа. Сэрээх гэж оролдоход ярих тэнхэлгvй, босох ч чадалгvй юм нємрєн хэвтсээр л байсан юм.
Тэмцэж л байна, тэгж л байдаг юм гэсэн бодолтой яваа хvмvvс тэднийг ирээд нэг харахад тєр засаг ч, тvмэн олон ч vгvйлэгдэж буйг харах буй. Сэтгэл дотроо дэмжээд, сэм сэмхэн мэдээгээр харчихаад, гэртээ налайн суух иргэд тэдэнд юу юунаас илvv хэрэгтэйг тэмцэгчид хэлж байсныг нуух юун.

No comments:

Post a Comment