2011-01-20

Yндсэн хуулиа vнсэнд булсан ‘’дордохын долоо’’ /vргэлжлэл/


/Байнгын ажлаа ‘’цагийн ажил’’ болгосон нь/
УИХ-ын гишvvд хууль санаачилж, батлаад л байдаг. Гэвч тэр бvрийг та бид нэг их анзаардаггvй, бас тоодоггvй. Гэвч тоохоос аргагvй, анзаарахгvй байж чадахгvй ганц хууль бол Монгол Улсын Yндсэн хууль. Харамсалтай нь УИХ 2000 онд Ардчилсан Yндсэн хуулиндаа гар дvрсэнийг та бид мэднэ. Улмаар нэмэлт єєрчлєлтvvд нь нийгэмд болон улс тєрд хямралыг авчирч, Yндсэн хуулийн чадамжийг алдагдуулсан гэж хэлж болно. Тухайн vеийн парламент тэдгээр нэмэлтvvдийг Yндсэн хуулинд оруулсанаар засаж залруулах бус замбараагvй цадиггvй тєрийг бий болгох эх vндэс нь болсон юм.
Тэдгээр єєрчлєлтvvдийн нэг бол, 1992 онд батлагдсан Vндсэн хуулинд, ‘’УИХ хагас жил тутам 75-аас доошгvй ажлын єдєр чуулна’’  гэж заасан байсныг 50-иас доошгvй гэж 2000 оны нэмэлтээр єєрчилсєн. Мєн 1992 онд батлагдсан Vндсэн хуулинд ‘’жилийн нийт ажлын єдрийн 63 гаруй хувийг буюу 150 ажлын єдєр хуралдана’’ гэж хуульчилан заасныг 40 орчим хувь буюу 100 єдєр хуралдаж байна гэж хєнгєвчилсєн байгаа юм.
УИХ-ын vйл ажиллагааны vндсэн хэлбэр нь чуулган, хуралдаан байдаг. Тэдний ажил нь хуралдах, чуулалдах, хэлэлцэх, хууль батлах, ард тvмнийхээ сайн сайхны тєлєє, улс орныхоо хєгжил дэвшлийн тєлєє байх ёстой болохоос тєрийн ордонд билэгдлийн чанартай vзэгдэж харагдаж бай гэж УИХ-ын гишvvн болгоогvй нь лавтай. Гэхдээ тєрийн ордонд хэрэлдээд байх биш шvv.
Гэтэл нэмэлтээр оруулсан цєєхєн хэдхэн цаг хугацаандаа хvргэх гэж яаж шахаж ажилладаг билээ манай одоогийн парламент. Хєєрхий ирц нь хvрэлцэхгvй тул хуралдаан хойшилсон гэх vг гишvvдийн амнаас олонтаа унасан даа. Байнгын ажил болох парламентаа хаячихаад цаагуураа айлчлал, зєвлєлгєєн, нээлтийн ажиллагаа, ёслолын ажиллагаа, євчин эмгэг, уулзалт семинар энэ тэрээр шалтаглаад л улсын ажлыг хойш татах нь хэний буруу вэ..., миний буруу лав биш.
Саяхан юм даа, Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны ойн баяр гээд болж байсан. Ямар юмных нь байнгын ажиллагаатай байхав дээ. Цагийн ажилтан шиг хааяа нэг хуралддаг энэ парламентыг хэн байнгын ажиллагаатай гэх юм.
Vvгээр ч зогсохгvй дахиад нэг нэмэлт єєрчлєлт бас байна аа.  Тэр нь 1992 онд батлагдсан Vндсэн хуулинд ‘’нийт гишvvдийн ‘’дийлэнх’’ олонхийн ирцээр чуулганыг хvчинтэйд vзэж, нийт гишvvний олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ‘’ гэж заасныг чуулганы болон байнгын хорооны хуралдааныг гишvvдийн ‘’олонхи’’ оролцвол хvчинтэйд тооцож, хуралдаанд оролцсон гишvvдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ" гэж єєрчилсєн байгаа юм. Магадгvй та дийлэнх л гэдэг vгийг хасчихсан байхад vvнд ямар юмных нь єєрчлєлт байдаг юм гэж vзэж болно. Гэвч дийлэнх олонхи гэдэг vг бол 100 хувийн 51 хувийг хэлдэггvй. Зvгээр олонхи гэсэн бол 51 хувь байж болох. Харин дийлэнх олонхи болбол дор хаяж 70-аас дээш хувийг эзэлж байж дийлэнх олонхи болмоор санагдах юм. Та бодоод vз дээ.
УИХ-ын чуулган дээр 76 гишvvний талаас илvv нь буюу 39 гишvvн суугаад хуралдаж байна гэж бодоё. Та тэдгээр гишvvдийг харчихаад дийлэнхи олонхи нь байна гэж хэлэх гэж vv, vгvй л болов уу, хэн ч харсан тал орчим нь л хуралдаж байна гэж харна биз дээ, яг vvнтэй адил. Чуулган, хуралдаанд оролцоогvй vлдсэн 37 гишvvн Америк явч биеэ эмчлvvлнэ vv, Африк явж хєл бємбєг vзнэ vv, авсралид очиж аялал зугаалгаар амарч явна уу, аль эсвэл айл гэр болоод бал сараа тэмдэглэж байна уу хэнд ч хамаагvй.
Энэ бол яльгvй засвар биш. Бvр ноцтой бєгєєд ‘’Но’’-той єєрчлєлтvvдийн нэг. Хэрэв нэмэлтээр оруулсан заалтынхаа дагуу парламент 39 гишvvнтэйгээ буюу олонхитойгоо хууль хэлэлцэж байлаа гэж vзэхэд хуралдаанд оролцож байгаа гишvvдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэгдэх тул 20 гишvvний гарт монголын хувь заяаг атгуулсан байна гэсэн vг юм. 20 гишvvн гараа єргєлєє маргааш та, бас би ажилгvй, амьдралгvй болно. Ийм байж болох уу,
Тєгсгєх гээд нэг их нуршаад яахав. Vvний балаг бол 2000 онд оруулсан нэмэлтvvд. Одоо парламент дордуулсан нэмэлтvvдээ єєрчилнє гэж яригдаад байгааг давхар сануулчихъя.

No comments:

Post a Comment