2011-01-13

Таашаах эд vv, тасрах хор уу


                Оршил: Єнєєгийн манай нийгэмд архи, согтууруулах ундаа гээчийн хэрэглээ нь хэрээс хэтэрлээ. Ёстой найман настай балчираас наян настай буурал хvртлээ хэрэглэх нь холгvй болж. Сvvлийн vеийн судалгаагаар манай улсын архи, согтууруулах ундааг хэрэглэх хvмvvсийн насны хэмжээ харьцангуй залуужсан гэсэн дvгнэлт гарсан байх юм. Бvр судалгаагаар бvрэн дунд сургуулийн бага ангийн хvvхэд ч хэрэглэдэг гэсэн хариу гарч судалгааны тодорхой хувийг эзлэх болсон байна. Vнэхээр итгэхэд бэрх сонсогдож болох ч яалт ч vгvй бага насны, насанд хvрээгvй багачууд архинд дурлах, сонирхох, шохоорхох сэтгэлдээ хєтлєгдєн, мєн орчин тойрныхоо нєхцєл байдлаас хамааран архи, согтууруулах ундааг ихээр хэрэглэдэг нь судалгаагаар тогтоогджээ. Нээрээ ч зарим нэг телевиз, сонингуудаар бага насны хvvхэд тамхи, архи, согтууруулах ундаа хэрэглэх нь ихэслээ гэсэн мэдээллvvд мэр сэр гарч байсан удаатай. Гэвч судалгааны тодорхой хувийг эзлэх хvртлээ хvнд асуудал гэж хэн тухайн vед ухах билээ.
                Нийтлэлийнхээ толгой хэсэгт нийтэд хандан ирээдvй хойчоо нэг сануулахыг зорьсон тул таагvй зvйл дуулгасандаа хvлцэл єчье.
                Єрнєл: Дэлхий нийтэд архины хэрэглээ жилээс жилд єсєн нэмэгдсээр байна. Vvнийгээ дагаад манай улсад ч архи, согтууруулах ундааны хэрэглээ эрс єсчээ. Нэн ялангуяа нэг хvнд ногдох хэрэглээгээр дэлхийн дунджаас 3-4 дахин их гарсан нь байдал хvндхэн байгааг илтгэнэ. 2,7-хон сая хvн амтай манай улсын хувьд архидан согтуурсны улмаас жилд дунджаар 160 гаруй мянган хүн эрүүлжүүлэгдэж, нэг жилд гарсан гэмт хэргийн 70 орчим хувийг согтуугаар үйлдэж, мєн гэр бүлийн хэрүүл маргааны 90 орчим хувь нь архи, согтууруулах зvйлтэй ямар нэг байдлаар холбоотой гэж тоо баримтаас харагдах болсон нь аймшигтай, бас аюултай биш байна гэжvv. Vvгээр ч зогсохгvй жилд 1000 гаруй хvн архинаас болж амь насаа алдаж байгааг дурьдах нь зvйтэй биз.
                Уг нь тєрийн тvшээд, салбарын дарга нар нь энэ талаар аль эрт 2006 оноос анхаарч эхэлсэн юм билээ л дээ. Тухайн vеийн vйлдвэр худалдааны сайд мянган хvн тутамд хоёр архи, согтууруулах ундаа худалдаалах цэг байх тушаалыг гаргасан. Харамсалтай нь хэрэгжээгvй л гэхээс. Хэрэгжvvлэхийг их л зорьсон бололтой 2008 онд дахин тушаал гаргаж нийслэлд 2000 хvнд хоёр, аймагт нэг архи, согтууруулах ундаа худалдаалах цэг байхыг тушаасан ч бас л хэрэгжсэнгvй. Хэрэгждэггvй тушаал уу, хийдэггvй албатууд уу, биелvvлдэггvй ард тvмэн  юм уу, ёстой бvv мэд. Гэтэл єнєєдєр 2000 хvнд ногдох ёстой гэсэн нь 250 хvн болж хувирч байх шиг байна. Хуулийг нь санаачлаад, тушаалийг нь гаргаад л байхад худалдаалах цэгvvд нь нэмэгдсээр єнєєдєр ийм тоонд хvрчээ. Энэ олон худалдаалах цэгvvд байна гэдэг нь дээр єгvvлсэн оршилтой ч шууд холбоотой биз ээ. Зєвхєн нийслэл улаанбаатар хотод маань л гэхэд архи, согтууруулах ундаа худалдаалдаг 4000 орчим цэгvvд бий гэсэн албан бус тоо бий. Yvнээс гадна архи, согтууруулах ундаагаар vйлчилдэг 1000 гаруй vйлчилгээний газар байдаг гэж бодохоор архи, согтууруулах ундаанд Монгол тасрах нь ээ. Хэдхэн жилийн ємнєхєн архинаас болж аймшигт хор уршиг vvсч, улмаар хямдхан архи vйлдвэрлэдэг хэсэг хувийн газруудыг хаагаагvй бол энэ тоо бvр талийж єгєх байж дээ.
Тєгсгєл: Єнєєдєр та бид дэлгvvрт ороод талхаа авах гэхэд тав ч хvрэхгvй тєрлийн багахан сонголттой лангуу л угтдаг. Гэтэл архи, согтууруулах ундаагаар vйлчилдэг лангуунуудыг харахаар тавь жар бvv хэл зарим нь зуу давахаар ч олныг лангуугаараа єрсєн харагддаг нь хэрэглээний тvвшинг илтгэж байна.
Энд юу болоод байнаа гэж хэлмээр. Талх авах гэж дэлгvvрт ирсэн хvнийг архи аваа гэж хэлж байгаатай адил биш байна гэжvv. Vvний цаана vйлдвэрлэгчид, хууль санаачлагчид, хэрэгжvvлэгчид, хянагчид хожиж, харин ард тvмэн хохирч байна гээд хэлчихвэл нэг их буруудахгvй л болов уу.
Єнєєдєр хэн нэг хvн архи, согтууруулах ундаа хэрэглэхийн ємнє хэзээ ч муу зvйл бодож уудаггvй нь vнэн. Харин ууж эхэлсэн хойноо дахин нэмсээр байгаад та бидний хэлдэгчилэн ухаанаа алдтал тасарч, маргаашийн ажлаа алдахаас гадна эрvvл мэндээрээ хохирдог. Цаашлаад архины цагаан солио тусах, оюуны хомсдолтой болох, бие эрхтэн євдєх, саа євчин зэрэг олон муу зvйл эх vvсвэр нь болж, нийгмийг айдас бvрхдэг. Vvнийг яаж єєрчлєх вэ.
Єєрчлєх арга бий. Салбарын сайдын тушаалыг хэрэгжvvлж, хянагч шалгагч нар нь ажлаа хийж хувь хэмжээнд хvртэл багасгаж, хэвийн хэмжээнд нь хvргэх хэрэгтэй. Vvнийг хэрэгжvvлэх боломж бололцоо хангалттай бий. Дараагаар нь хэвлэл мэдээллийн хэрэгслvvдээр архи, согтууруулах ундаа сурталчлахыг дєрєєлєхгvй бол хэрээс хэтэрч байна. Сvvлийн vед сонин телевизээр замбараагаа алдаж байна.
Мєн Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт єєрчлєлт оруулж, тодруулбал архи, согтууруулах ундаа сурталчилсан байгууллага аж ахуйн нэгжийг 50-250 мянга, хувь хvнийг 10-50 мянган тєгрєгєєр торгох... гэсэн заалтыг єєрчилж хэд дахин нэмэгдvvлж дэлхийн жишигт нийцэхvйц хатуу хандах нь хамгийн чухал болоод байна. Vгvй бол vйлдвэрлэгчид хувь хvмvvс 2,7 гаруй сая хvнд єєрийн бvтээгдэхvvнээ сурталчилж, ашиг орлогоо хэд дахин нэмэгдvvлж чадсаныхаа хариуд улсад торгууль гэж 10-250 мянган тєгрєг л тєлж буй нь шударга бус. Yндэсний vйлдвэрлэгчид, том том хэвлэл мэдээллийн байгууллагууд хэдэн саяар ч торгуулсан тэдэнд алдагдал байхгvй. Учир нь хоорондоо хэдэн саяар гэрээ байгуулж зар сурталчилгаагаа цацаж, цацуулж байгаа тэдэнд ашиг чухал гэхээс мєнгє чухал биш шvv дээ.
Энэ талаар хууль санаачлагчид, хэрэгжvvлэгчид, хянагч, шалгагч нар сонортоо хvргэж, оюун ухаандаа тунгаахыг хvсмv.

No comments:

Post a Comment