2011-01-13

Тєрд гарвал тэрбумтай, тvмэн доор нь таван тамтай


/Байнгын vйл ажиллагаатай Парламент байгуулагдсаны хорин жилийн ойд/
УИХ-ын гишvvнийг та бид дєрвєн жилээр сонгодог. Эцэст нь сонгосон тєлєєлєгч маань эхний хоёр жил учраа олохгvй, зарим нь хэл амаа билvvдэж хэрэлдэж суусаар байтал энэ хугацаа хормын зуур л єнгєрдєг. Одоо нэг учраа олж, ажлаа хийж ард иргэдийнхээ захиас, амлалт хєтєлбєрєє хэрэгжvvлэх нь дээ гэж байтал сvvлийн хоёр жилийн хугацаа нь эхэлж, дараагийн сонгуулийнхаа бэлтгэл ажилдаа ханцуй шамлан орно доо. Эцэст нь ард тvмний захиас нь албан ажлын хэрэглvvр болж, амлалт хєтєлбєр нь авлига хээл хахуулийн vндэс болох нь тэр ээ. Сонгууль болохоор ард тvмнээрээ бамбай хийж, сонгогдохоороо албан тушаалаа урдаа барисаар ирсэн байнгын парламентат хорин жил ард хоцорлоо. Нєгєє манай монголчуудын сонгуулийн шоу гээд байгаа зvйл чинь шvv дээ. Улс тєрчид нь ордондоо шоудсаар улсын ирээдvй залуус оготны нvх /баар, цэнгээний газар/-нд архидсаар нийгмийн амьдрал нэг иймэрхvv нэжгээд улс биш нэргvvлсэн монголын хорин жил тvvхэн биш тvvхий хорин жил єнгєрчээ. Магадгvй та намайг юу мэддэгтээ ийн єгvvлэх болов гэж буруушааж болох ч энэ ганц миний єгvvлсэн зvйл биш агаад, монгол тvмний хэлсэн, бас харамссан vгний нэгээхэн хэсэг.
Хvмvvс та бид ч биш хvvхдvvд бас vvнийг хэлж байна. Саяхан нэг жаахан хvv надаас “ахаа задгай зуу, хоёр зуун тєгрєг байвал єгєєч” гэхэд нь би халаасандаа байсан бутархай мєнгєє гаргаж ирээд тоолж vзээд 250 тєгрєг байснаа єгч орхилоо. Зvгээр ч єгєхгvй ундаа авч уугаарай гээд єгчихсєн юм. Тэгсэн харин урдаас ”ах аа энvvгээр чинь ундаа авч хvрэхгvй шvv дээ. Хамгийн хямдхан ундаа нь л 300 гээд нарийхан шилтэй жаахан ундаа байдгийшд” гээд гvйн одлоо. Нээрээ ч хамгийн хямдхан ундаа нєгєє Эм Си Эс гээд шилтэй ундаа санаанд орлоо.
Эрийн цээнд хvрсэн гэмээр энэ хорин жилд хvн та бид 200 тєгрєгний талхыг 800-аар, хvvхдvvд 20 тєгрєгний чихрийг 100-аар авдаг болжээ. Эргээд бодоход гашуун vнэн. Эргэцvvлээд vзвэл гамшиг бас аймшиг гэмээр. Хэдхэн жилийн ємнє 50 тєгрєгний ундаа гээд энд тэндгvй орцны подволь, ТYЦ-vvдээр зєндєє байжээ. Бас 5-ийн гаа 10-ийн чихэр гээд тоочоод байвал одоо байхгvй зvйл олон байна. Гэвч сvvлийн жилvvдэд бараа бvтээгдэхvvний vнэ 4-6 дахин нэмэгдсэн байхад таны цалин 4-6 дахин нэмэгдсэн vv. Цалингийн доод хэмжээ мєн энэ хэмжээнд нэмэгдсэн билvv. Єчигдєрхєн та 200 тєгрєгний талхыг єдєржин идээд ч бардаггvй байсан бол єнєєдєр та хоёр єдєр хувааж иддэг болсон. Vгvй гэж vv.
Тєрт улсынхаа эрхэм тvшээд тvмэн олныхоо эгэл амьдралаар нэг сар ч болов амьдраад vзвэл юу болох бол. Сарын нэг зуун наймхан мянган тєгрєгний цалингаар амьдралаа залгуулдаг сая гаруй ядуу иргэдийн зовлонг, сайндаа л гурван зуухан мянган тєгрєгний цалинтай багш, эмч нарын амьдралыг тэд сар бvv хэл нэг єдрийг ч давж чадах болов уу. Єндєр зэрэглэлийн ресторан, зочид буудал, vнэтэй машин, гар утас зэргийн нэг єдрийн тєлбєр нь л эгэл ардын нэг сарын цалинтай лав дvй биз. Гэтэл энэ мєнгєєр гэр бvлээ єл залгуулах олон мянган єрхийг бодоод vзэхэд автобус унаанд хамгийн багаар бодоход єдєрт зургаан зуун тєгрєг, /тvшээдийнхээр бол vнэтэй машинд зургаан зуун тєгрєг/ хоолонд ороход 2000 тєгрєг, /ресторан, зочид буудал/ харин гар утас бол бvр байх ч vгvй. Мєн дээр нь гэр бvлийнхнээ тэжээж, тvрээсийн, цахилгааны, тvлшний гээд элдэв зардлуудыг нэмэх юм бол хаанаа ч хvрэхгvй. Зуун найман мянган тєгрєг бvv хэл 300 мянган тєгрєг ч хангалтгvй л болов уу. Тєсєєлєхєд бэрх л юм. Тєрийн тvшээд тvмэн олныхоо амьдралаар сар амьдраад нэг vзээсэй.
Уг нь Тєрд хvмvvн эрдэнэ, тvмэнд тєр эрхэм гэдэг vг байдаг. Харин одоо тєрд гарвал тэрбумтай, тvмэн доор нь таван тамтай л болж байх шиг байна даа...

No comments:

Post a Comment