2011-01-17

Vндсэн хуулиа vнсэнд булсан ‘’дордохын долоо’’


/Ерєнхийлєгч бол зvгээр л ‘’бэлгэ тэмдэг’’/
Yндсэн хуульдаа гар дvрч долоон томоохон єєрчлєлт оруулахаар УИХ 1999 онд шаваа тавьж 2000 онд гvйцэлдvvлж зvрхэлсэн байдгийг та санаж байгаа байх. Харин єнєєдєр тэдгээр долоон єєрчлєлтийг шvvмжлэх, буруушаах хvн олширсоор л байна. Тэдгээрийн нэг нь бас бий. Тэрхvv долоон єєрчлєлтийг єєрийнхєє зvгээс ойлгомжтой хэрнээ товчхон тодорхойлоход ‘’УИХ єєрийн эрх мэдлээ нэмэгдvvлж, гvйцэтгэх ёстой ажлаа багасгаж, vндсэн хуулийн дээр УИХ-ыг залсан’’ гээд хэлчихэд нэг их хатуудахгvй л болов уу.
Ер нь шулуухан хэлэхэд єнєєдрийн манай тєр засгийн хямралд єртсєн гол эх vндэс нь Yндсэн хуульд оруулсан долоон нэмэлт єєрчлєлт гэж хэлж болно. Уг нь ямарваа нэг хуулинд нэмэлт єєрчлєлт оруулсанаар тухайн хуулийг илvv боловсронгуй болгож, алдаа дутагдлаа засч залруулах ёстой атал энэ бvхэн эсрэгээрээ эргэчихэж л дээ. Санаатай эргvvлчихсэн ч юм уу, санаандгvй ч юм уу хэн мэдхэв.
Тодруулъя л даа. Уг нь Yндсэн хуульд нэмэлт єєрчлєлт орохоос ємнє УИХ тарах, тараах асуудлын талаар заахдаа ‘’УИХ єєрєє буюу Ерєнхийлєгч УИХ-ын даргатай зєвшилцсєний vндсэн дээр УИХ-ыг тараах асуудлыг санал болгох’’-оор заажээ. Дээрх саналыг УИХ-ын гишvvдийн гуравны хоёроос дээш гишvvний саналаар шийдвэрлэх ёстой. Гэвч 2000 онд оруулсан дордохын долоон нэмэлт єєрчлєлтєєр УИХ Ерєнхий сайдыг томилох асуудлыг шийдвэрлэж чадахгvй байгаа нєхцєлд єєрєє тарах эсвэл Ерєнхийлєгч УИХ-ыг тараах саналыг оруулахаар заачихсан байгаа юм.
Ганц Ерєнхий сайдын асуудал дээр л УИХ тарах эсэх талаар асуудал яригдана гэвэл хэт явцуу ойлголт бус уу. УИХ ажлаа хийж чадахгvй єєр олон нєхцєл vvсч болно. Vvсчихээд байгааг ч vгvйсгэхгvй. Гэтэл энэ талаар анхаараагvй юу анзаараагvй юу товчхондоо УИХ тарах ямар ч боломжгvй болгосноос єєрцгvй єєрчлєлтийг хийчихсэн. Энэ нь Yндсэн хууль нь УИХ-д нєлєєлєх, vйлчлэх чадамжгvйгээс єєрцгvй болсон гэсэн vг. Хэрэв дээрх зvйл заалтын дагуу Ерєнхийлєгч УИХ-ыг тараах саналыг УИХ-д гаргалаа ч дэмжигдэх магадлал ‘’00’’ хувь. Мэдээжийн хэрэг саналыг нийт гишvvдийн гуравны хоёрын саналаар л шийдвэрлэнэ.
Бас нэг зvйлийг дурьдах хэрэгтэй байх. Энэ нь Ерєнхийлєгч зєвхєн УИХ-ыг тараах асуудлыг оруулж ирэхээс Засгийн газрыг огцруулах санал УИХ-д оруулах эрхийг нэмэлт єєрчлєлтєєр хасчихсан шvv дээ. Дээрх хоёр єєрчлєлт хоорондоо ихэд харшсан нэмэлтvvд байгааг та анзаарав уу. Эхэнд vгvйлсэн єєрчлєлтийг харахаар Ерєнхийлєгчийн эрх мэдлийг нэмэгдvvлсэн юм шиг хэрнээ саяны саналтай харьцуулахаар Ерєнхийлєгчийг ямар ч эрх мэдэлгvй, тєрийн ‘’бэлгэ тэмдэг’’ тєдий болгож гадуурхаж орхижээ.
Дараагийн дордуулсан нэг єєрчлєлт бол... Yргэлжлэл бий...

No comments:

Post a Comment