2011-01-19

Сонгуулийн систем гэхийн оронд сонгогчдынхоо итгэлийг олооч ээ

 
/Уучлаарай УИХ-ын гишvvд ээ, Горимын санал байна аа/

Сонгуулийн системээ єєрчилнє гэж нэг хэсэг шуугиж, шаагиж байснаа сvvлийн vед нам гvм болчихлоо. Бодвол тєрийн эрх барьж буй хоёр том нам ‘’комби’’-гоо зохиогоод тун ч завгvй байгаа биз. Ер нь тэр сонгуулийн систем гээч нь ямар байх нь хэнд хамаа байна аа. Бvгд л адилхан юм биш vv. ‘’Комби’’ зохиох дээрээ тулах юм бол ямар ч сонгуулийн тогтолцоо байгаад нэмэргvй. Хаалттай, нээлттэй байна уу, хахуультай, нэхэлтэй байна уу аль нь ч байсан ‘’комби’’ болдогоороо болно шvv дээ.

Удахгvй жил гаруйхны дараа єнєєх УИХ-ын сонгууль болох гээд тулаад байхад парламентын хэдэн нєхєд тогтолцоогоо ч тохирч чадалгvй бажигдаж байхын оронд одоо байгаа тогтолцоогоо яаж шударгаар явуулж, сул талаа хэрхэн залруулахаа хэлэлцэж суувал дээрсэн.

Ардчилсан улс тэр дундаа парламентад засаглалтай улсын хувьд мэдээжийн хэрэг сонгох сонгогдох нь иргэний эрх. Харин сонгогдсон хойноо vvргээ биелvvлэх нь ардчилсан нийгэмд эрх мэдлээс ч илvv чухал зvйл байх учиртай. Одоогийн тєр засгийн єндєрлєг єєд тэмvvлж эрхээ мэдэхээс vvргээ ухамсарлаагvй зарим нэг ‘’хулгар’’-ууд ямар ч хамаагvй аргаар парламентад гарахаар оролддог болжээ. Нэг vгээр луйврын аргаар єнєєх ‘’комби’’ гээчээ зохион байгуулалттайгаар явуулж тєрийн єндєр албан тушаалд заларсаар олон жилийг ардаа орхилоо. Гагцхvv сонгуулийг луйвардсан, булхиа залилан орсон, иргэдийн саналыг худалдсан, буруу тоо дvнг гаргасан гэх мэтээр аман дотроо хий бувтнахаас биш vvнийгээ баталж нотолж байсан удаа иргэд та бидэнд бараг vгvй.

Эдгээр олон зєрчлийн ядаж багахан хэсгээс нь ч болов хагацах гарц байж болох юм. Тэр гарц нь сонгуулийн дvн олон нийтэд ‘’дэлгэрэнгvйгээр’’ нээлттэй байх явдал. Дэлгэрэнгvй гэдэг ганцхан vгний цаана асар их зvйл нуугдаж байж болно. Тодруулбал, Дєрвєн жилд нэг удаа явагддаг УИХ-ын сонгууль ирэх 2012 онд болдгоороо болж л таараа. Ямар тогтолцоогоор яаж явагдах нь хамаагvй. Гагцхvv сонгуулийн дvн эцэслэн шийдвэрлэгдэж, сонгогдсон парламентын гишvvн УИХ-ын гишvvнийхээ тангаргыг єргєж, хуулийн дагуу бvрэн эрхээ хvлээн авсны дараагаар болж єнгєрсєн сонгуулийнхаа сценари тєлєвлєгєє, хэрэгжилт явц, vр дvн олон нийтэд бvхий л шат дамжлагаараа нэг бvрчлэн нээлттэй байх явдал нь нэг ёсондоо иргэний болоод тєрийн тангараг єргєсєн УИХ-ын гишvvний ‘’баталгаа бєгєєд батламж’’ байх болно.

Ингэснээр дээр єгvvлсэн сонгуулийн дараагаар vvсдэг элдэв сєрєг асуудлуудыг цэгцлэх эхний алхам байж чадна. Нээлттэй гэдэг маань Монгол Улсын иргэн єєрийн саналаа нягтлах, шалгах, ямарваа нэг зєрчил гарсан эсэхийг иргэнийхээ мэдээлэл олж авах эрхээ эдлэн єєрт холбоотой дэлгэрэнгvй мэдээлэлтэйгээ танилцахыг хэлж байна. Хэрэв иргэд дэлгэрэнгvй мэдээлэлтэйгээ танилцах явцад ямар нэг ноцтой зєрчил илэрсэн бол /Жишээ нь, санал нь тоологдоогvй, буруу саналын тоонд орсон, илvv давхардаж тоологдсон/ холбогдох шатанд мэдэгдэж, шалгуулж, хэдэн иргэний санал давхардсан, эсвэл тоологдоогvй, буруу саналд нэмэгдэж тоологдсоноос хамааран тухайн тойргоос сонгогдсон УИХ-ын гишvvний бvрэн эрхийг тvр хугацаагаар тvдгэлзvvлж, шалгах хууль эрх зvйн орчинг бvрдvvлж єгєх нь зvйтэй. Vvний дараагаар хуулийн байгууллага холбогдох шатныхан нягталж, зєрчилvvд батлагдвал дахин тоолох, зєрчлийг арилгуулах арга хэмжээг авч байх нь шударга сонгуулийн vндэс суурийг тавих эх vндэс нь байж чадна. Гэвч ганц нэг иргэний гомдлыг нэхээд, тvvнээс нь УИХ-ын гишvvний бvрэн эрхийг тvдгэлзvvлэх эсэхийг хєндєх нь утгагvй.

Иргэн бvр дор бvрнээ хариуцлагатай байж, єєрийн єгсєн саналаа нягтлах, дэлгэрэнгvй мэдээлэлтэйгээ танилцан ‘’баталгаажуулж’’ байх нь зvйтэй. Дээр хэлсэнчилэн иргэний санал батлагдаж, хуульд заасан хугацаан дотор ямар нэгэн зєрчил илрээгvй тохиолдолд тухайн УИХ-ын гишvvн тєрєєсєє ‘’батламж’’-аа авсан бол иргэнээсээ ‘’баталгаа’’-гаа авч байгаа хэрэг юм.

Манай улсын хувьд УИХ-ын сонгуулийн дvнг ерєнхийд нь танилцуулж олонхийн дvн гэж мэдээлдэг болохоос илvv нарийвчилсан арга хэлбэрээр танилцуулж, мэдээлдэггvй. Харин сонгуулийн дvнг дэлгэрэнгvй мэдээлсэнээр иргэний саналыг гуйвуулан ашигласан эсэхийг иргэн єєрєє шалгаж, тухайн иргэний саналын тоо сонгогдогч дээр нэмэгдэж орсон эсэх, хэддэх сонгогч нь болсон, тухайн сонгуулийн хэсэг, тойрог, хороонд ямар ямар зєрчил илэрсэн эсэх зэрэг бvх зvйл иргэн болон сонгогдогчид дэлгэрэнгvйгээр нээлттэй байх саналыг тавьж байна. Энэ бол зєвхєн санал. Тэрнээс биш УИХ-ын гишvvдтэй адил хуулийн тєсєл, тогтоолын тєсєл биш. Хууль, тєсєл боловсруулдаг, батладаг хvмvvс нь vvнийг анхааралдаа авч судалж vзэхийг санал болгох vvднээс хєндєн бичиж байна.

No comments:

Post a Comment