2011-01-13

Авлига гэдэг vгээ авлага болгоод хууль гаргачихаач


/Авлигатай тэмцэх єдєрт/
Авлигагvй улс орон гэж байдаггvй. Авлига єгдєггvй, авдаггvй ч хvн гэж байхгvй. Эхээс тєрєхєєсєє эхлээд хорвоогийн мєнх усыг vзэх хvртлээ хvн та бид авлига авсаар бас єгсєєр л байдаг. Хуулиараа бол авлигыг тодорхойлсон. Тэр хууль бол авлигыг муу талаас нь харж хуулийн зохицуулалт хийхийг оролдсон хэрэг. Харин сайн талаас нь харсан хуулийн зохицуулалт мэдээж байхгvй. Магадгvй юун сайн муу авлига гээд байна гэж та гайхах байх. Хvн тєрєлхтєн анх vvсэхээсээ эхлээд авлигаар амьсгалж, єсєж торниж ирсэн. Харамсалтай нь цаг хугацаа єнгєрч, хvний ухаан тэлэх тусам муугаар ашигладаг болж эхэлсэн л болохоос.
Бид гэртээ байхдаа хvvхдээ уйлж, урвайх vед нь амттай юмаар аргадах, ажилд ороод анхны цалингаа аваад хамт олноо хоолонд оруулах, хэн нэгэнд таалагдахын тулд аль байгаа бvхнээрээ дайлах гээд энэ бvгд авлигын л нэг хэлбэр. Харин одоо бол бvх зvйл эсрэгээрээ эргэж, нийгмийг хар бараан болгогч нь авлига болж хувирчээ.
Єргvй хэрнээ єгєх ёстой юм шиг, авлагагvй хэрнээ авах ёстой юм шиг ааш аяг энэ нийгэмд цэцэглэн хєгжєєд цэцэг навчаа дэлгээд мєчир бvртээ салаалаад мєд єтгєн шугуй болж монгол орон тєєрєх нь байна. Уг нь авлига гэдэг vг авлага гэдэг vгээс тэс єєр байлтай. Гэвч сvvлийн vеийн нийгмийн цагаан толгойд холбоо vг болж авлига-авлага гэж дvрэм /хууль/ -гvйгээр бичигддэг болжээ.
Нэгэнт л дvрэм байхгvй хойно хэн дуртай нь авлагыг нь єгєєд авлигадаад л явж байхаас єєр яалтай ч билээ. Нээрээ хэний ч мэддэггvй, олж хараагvй дvрэм /хууль/ байдаг гэсэн. Хааяа нэг салхи оруулдаг /ярьдаг/ болохоос дvрэмтэйгээ харьцаж биелvvлж байхыг нь лав мэдэхгvй юм. Ямар сайндаа л авлигатай тэмцэх газрын даргын албан тушаалаа урвуулан ашиглаж, ашиг хонжоог харж, ажилчдаа тагнаж, мєрдсєн гэх хэргийн vнэн худлыг илрvvлж чадалгvй хэдэн сар болчихов дээ. Магадгvй єнєєх даргад нь авлига-авлага авч єгєлцсєн хvмvvсийн нэрс алган дээр нь єнхєрєєд байгаа бол хамтрагчид нь тэр нэрсийг яаж газарт унагахыг хvсэх билээ авлигачид. Гарт нь тас атгуулаад л хариу єєрийг нь албан тушаалд нь vлдээхийн тєлєє нусаа гойжтол гvйж, цусаараа тангараглах хvртэл зvтгэх байлгvй авлига авсан авлагачид.
За даа надад ямар хамаа байхав. Нэг авлигач нь халагдаж дараагийн авлага авагч томилогдох л байлгvй. Уг нь авлага авах хууль ёсны байвал авилга гэж хэлмээргvй юм шvv дээ. Харамсалтай нь авлага нь хууль ёсны биш болохоор л авлага єгч авилгадаад байгаа хэрэг шvv дээ. Заавал авлага авах ёстой юм бол ажилд ороход тэдэн мянган тєгрєгийн авлага авна.., албан тушаал ахихад тэдэн сая тєгрєгийн авлага єгнє... гэх мэтчилэн шат бvр дээрээ хууль гаргачихгvй юу. Тэгвэл амар шvv дээ. Хэрэв тийм байсан бол би Засгийн газрын гишvvн ч байх байсан юм билvv...

No comments:

Post a Comment