2011-01-13

Улайран зvтгэсэн Д.Дорлигжав, уйгагvй гvрийх Ч.Сангарагчаа хоёрын жаргаагvй vлгэр


Улсын Ерєнхий Прокурор Д.Дорлигжав, Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа нарыг тойрсон шуугиан vргэлжилсээр байна. Ерєнхий Прокурор УИХ-д гурван ч удаа шаардлага хvргvvлж, Ч.Сангарагчааг албан тушаалаас нь тvдгэлзvvлэх гэсэн ч УИХ, Хууль зvйн байнгын хороо єнєєдрийг хvртэл шийдвэрлэсэнгvй. Тэгтэл саяхан Ч.Сангарагчаа бас УИХ-ын даргад албан бичиг хvргvvлжээ. Албан бичигт "Улсын ерєнхий прокурор Д.Дорлигжав хууль бус vндэслэлээр намайг албан тушаалаас тvтгэлзvvлэхээр оролдож байна. Мєн прокурорын болон тагнуулын байгууллагын зарим ажил тєрийн хуулийг зєрчиж байна" гэсэн байна.
Ерєнхий прокурор Д.Дорлигжавын хувьд Ч.Сангарагчааг ажлаас нь тvдгэлзvvлэхийн тулд уйгагvй зvтгэж, хvсч байгаа нь илт байна. Харин тvvний хvслийг Хууль зvйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ тэргvvтэй эсрэг байр суурьтай гишvvд Ч.Сангарагчааг албан тушаалаас нь тvдгэлзvvлэхгvйгээр шалгаж болох тухай яриад байгаа.Сангарагчаа ч энэ саналыг дэмжиж байгаа боловч, Ерєнхий прокурор хуулийн дагуу тvдгэлзvvлж байж шалгах ёстой гэсэн байр суурин дээрээ байсаар л байна.
Уг нь Улсын ерєнхий прокурорын тавъсан асуудлыг УИХ 14 хоногийн дотор хэлэлцэж шийдвэрлэх ёстой. Гэтэл єнєєдєр бvтэн сарын хугацааг ардаа орхилоо. Хуулийн дагуу асуудлыг шийдвэрлэж, хариуг тодорхой болгох ёстой УИХ-ын эрхэм гишvvд наадамлахаа урьтал болгож, Авлигатай тэмцэх газрын даргын асуудлыг хойш тавин хаврын чуулганыг завсарлуулчихсан. Энэ нь УИХ єєрєє хуулийг шууд зєрчиж байгаа хэрэг биш гэж vv? Хуулийнхаа дагуу асуудлыг шийдвэрлэж чадахгvй бол хууль санаачлаад, батлаад байдаг 76-г єєрсдийг нь шvvхэд єгч яагаад болохгvй гэж. Энэ мэт дээрх асуудал улам ээдрээтэй болсоор л байна.
Мєн Сангарагчаа, Дорлигжав хоёрын хувьд єєр єєрсдийн байр сууриа хамгаалсаар байгаа нь энэ асуудлыг хойш татаж буйтай салшгvй холбоотой. Хэнийх нь ч талд асуудал шийдэгдсэн бай УИХ ганц газрын даргын суудлыг шийдвэрлэж чадахгvй байгаа нь vvнээс ч том асуудал юм. Эсвэл Авлигатай тэмцэх газрын одоогийн даргаа халах юм бол єєрсдййх нь "но" ил гарах гээд байгаа гэсэн хар сэр нийгэмд нэмэгдээд байна. Хэрэв тийм бол парламент Ч.Сангарагчаагийн хажууд "єчvvхэн" байж таарна. Магадгvй тийм болоод ч асуудал шийдэгдэхгvй байгааг vгvйсгэхгvй.
Гэвч эцсийн дvнд Ч.Сангарагчааг албан тушаалаас тvдгэлзvvлэх эсэх шийдэгдэх нь мэдээж. Чухам энэ тулаанд улайран зvтгэсэн Д.Дорлигжав дийлэх vv, уйгагvй гvрийсэн Ч.Сангарагчаа дийлэх болов уу?
Одоо нэгэнт хуулийн дагуу асуудлыг шийдээгvй хойно ирэх намрын чуулганаар шийдэгдтэл Ч.Сангарагчаа, Д.Дорлигжав хоёрын шуугиан vргэлжлэх нь дээ.

No comments:

Post a Comment