2011-01-13

Стандарт бус Монгол


УИХ-ын гишvvн ЗГ-ын гишvvн байх нь стандарт бус уу
Манай улсад стандарт бус зvйл мєн ч олон байх юм даа. Энгийн наймаачингаас эхлээд эрх мэдэлтнvvд хvртэл стандарт бус. Нийгэм нь гажиж, нам засаг нь хадуурсан монгол тэр чигээрээ л стандарт бус болчих шиг. Магадгvй стандарт бус зvйлvvдийг нэг бvрчлэн тоочих юм бол миний нийтлэл ч єєрєє стандарт бус болчих биз. Харин энэ олон стандарт бус зvйлvvдээс ядаж засаглалынхаа стандарт бус тогтолцоог арилгах юмсан гэж бодох юм.
Єнєєдєр манай улсад нэн тvрvvнд УИХ 2000 онд Yндсэн хуульд оруулсан долоон єєрчлєлтийг эргэж харах, тvvнд анхаарлаа хандуулах цаг нь болжээ. Тэдгээр долоон нэмэлт єєрчлєлтийг Yндсэн хуульд хийсэн нь буруу зєвийг одоо л хэлэлцэж, стандарт бус гэж нэрийдээд буй засаглалаа єєрчилж, тансаглалыг халахгvй бол тєрийн хєлд тvмэн олон vрэгдэх нь. Нэн ялангуяа УИХ-ын гишvvн Засгийн газрын гишvvны албыг давхар хашихыг тодорхой хэмжээгээр хязгаарлахгvй бол ноён нь ноёноороо байж чадахгvй, тvшмэлvvд нь ч тvшмэл шиг байж чадахгvйд хvрээд байна.
Магадгvй олон хvн, бараг дийлэнх хvмvvс vvнийг буруу гэж vздэг. Улсын мєнгийг идэх гэж УИХ-ын гишvvд єєрсдєє єєр нэг албанд бvр тодруулбал Засгийн газарт шургалж, гишvvнээр ажиллахыг эрмэлздэг гэж хvмvvс ойлгодог. Хэрэв тэгвэл УИХ болоод ЗГ-ын гишvvний бvрэн эрхvvд гарт нь ирлээ л гэсэн vг. Тийм бол тухайн гишvvн УИХ-ын гишvvний ч статустай, ЗГ-ын гишvvний ч бvрэн эрхтэй байж таарна. Нэг vгээр хуулийг єєрєє санаачлагч бас єєрєє гvйцэтгэгч, хэрэгжvvлэгч байх юм. Ингэснээр гvйцэтгэгч засаглалыг хянах vvрэгтэй УИХ нь энэ чадвараа алдахад хvрэх болно. Алдаад ч эхэлсэн.
Гэвч нєгєє талаар УИХ-аас Засгийн газарт тєлєєлєл байх шаардлагатай. Харин маш бага. Учир нь юу гэвэл, УИХ-ын бvрэн эрхд шууд хамаарагдах салбарууд болох Хууль зvй дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Сангийн яам зэрэг парламентын vйл ажиллагаатай нягт холбогдох салбаруудад УИХ-аас тєлєєлєл байхгvй бол болохгvй нь мэдээж. Энэ нь УИХ-ЗГ хоорондын бат бєх харьцааг хадгалж, илvv уялдан ажиллах, хамтрах нєхцлийг бvрдvvлэх учиртай. Хэрэв Засгийн газарт УИХ-аас тєлєєлєл орохгvй гэвэл хуулийг санаачлагч, гvйцэтгэгч хоёрын дунд амьд холбоо vгvй болж ёстой би vvгээр явъя, чи тvvгээр яв гэдэг шиг л зvйл болно доо. Эцэст нь билvvтийн голдоо уулзах биш бvр тєєрєєд нэг насны юм болох биз ээ. 
Yндсэн хуульд нэмэлт єєрчлєлт оруулсан 2000 оноос хойш УИХ-ын гишvvн Засгийн газрын гишvvний албанд олонхи нь болсоор, давхар ажилласаар ирснийг та бид мэднэ. Сvvлд 2007 онд л гэхэд Засгийн газрын 18 гишvvний 17 нь УИХ-ын гишvvн байсан нь vvнийг тод гэрчилнэ. 
Засгийн газарт УИХ-аас тєлєєлєл байх нь нэг ёсондоо ардчиллын нэг хэлбэр гэж хэлж болно. Харин хязгаартай бєгєєд маш бага квотыг тогтоохгvй бол єнєєгийн засаглал улам л даамжирсаар монгол улс дэлхийн газарзvйн зураг дээрээс баллуурдуулах вий дээ гэхээс эмээх юм. Хэдийгээр энэ асуудал хэн нэгний хэлсэн саналаар бvтэх зvйл биш ч хэн ухаанаа уралдуулж, зєвийг ухуулж таниулж чадсан нь vнэлэгддэг ардчиллын зарчмаар л шийдвэрлэгдэх нь мэдээж. Хугацаа ч их шаардагдах биз. Хугацаандаа биш хуулиндаа анхаарлаа хандуулж чадвал дараагийн парламентад ч хэлэлцэж болох л асуудал. Одоо л єєрчлєлтийг хийж эхлэх хэрэгтэй. Эс бєгєєс ирэх парламентад дахин сєхєгдєєд л єнгєрєх болно.
Нийтлэлээрээ олон стандарт бус зvйлийг тоочиж, тvvнд мэдэх, мэдэхгvй, чадах чадахгvй дvгнэлт єгєхийг хvсээгvй тул зєвхєн УИХ-ын гишvvн Засгийн газрын гишvvн байх эсэх дээр л багахан зvйлийг ухуулахыг зорьсон юм.

No comments:

Post a Comment