2011-01-13

Эзэнгvй айл буюу эх нутгийн санаашрал


                Єнєєгийн нийгэмд єєрєє бизнес эрхэлж амжилт олно гэдэг ч бэрх болж дээ. Хувиараа ажил хєдєлмєр эрхэлж, амжилт олох хvсэл хэн бvхэнд байвч харамсалтай нь санасанаар болдоггvй нь тун тоогvй. Тєрєєс баримтлах бодлого нь хvнд, банкны зээлийн хvv нь єндєр, халаасандах хэдэн тєгрєг нь єнєє маргааштаа л хvрдэг болохоор юун хувиараа бизнес эрхлэх бvv хэл зарим нь цалингаараар ч амьдрахад хэцvv цаг vе.
Vvгээр ч зогсохгvй дээрээ хєл толгойгоо олохгvй бужигнаж бужигнаж эцэст нь улсынхаа хамаг баялагаа гадныхантай хуваалцаад одоо бараг дуусч байх шиг байна даа. Хэн нь баялагаасаа хожоод байгаагаа ч дээд ноёд тvшмэдvvд єєрснєє мэдэхээ байгаад сvvлдээ хоорондоо маргалддаг болсон. Та хэдийг маргалдаад суусаар байтал харийн хvмvvс эх нутгийг минь эзэрхийлж ард тvмэн чинь боолчлогдоод байгааг анзаарав уу. Наана чинь Монгол Улс эзэнгvйдэх нь байна. .
Манайхан юмыг хийхдээ нэг хэмжиж байгаад л долоо хуваачих юм. Уг нь долоон удаа сайн хэмжиж байж ганц сайн огтлох юм бол баялагынхаа эзэн нь бид єєрсдєє ч байх байсан юм билvv. Долоо хуваачихсан нєгєє алдарт толгойнууд нь ч одоо бvр 7х7=49 болж єчнєєн ч олон эздvvд гарч ирэв дээ ёстой бvv мэд ээ. За даа бараг энэ хэдэн толгойнууд, уурхайнуудыг хvмvvс надаар хэлvvлэлтгvй дотроо нэгийг ухаж суугаа биз ээ.
Харин vvнээс илvvтэйгээр ард тvмэн чинь эх нутагтаа хvний атганд баригдаж дарлагдаж, шулуухан хэлэхэд боолчлогдож байгааг анзаарав уу та минь. Эргэн тойрноо харахаар хаа сайгvй л гадаад нэр хаягтай зоогийн газар, зочид буудал, ресторан, караоке, уушийн газар, vйлдвэр худалдааны байгууллагуудаар монгол улс тэр дундаа нийслэл хот маань эрээн мяраан болсныг харж байна уу.
Сvvлийн хэдхэн жилийн хугацаанд гадаад улсын ёс заншил, vндэсний хоол, согтууруулах ундаа, бусад зvйлсээр vйлчилдэг газрууд элбэг болжээ. Ялангуяа Хєрш зэргэлдээх Хятад мєн Ємнєд Солонгос Улсын хэл соёл манай улсад хvч тvрэн орж ирж байна. Хэдийгээр хэл соёл, vндэсний зоог, уушийн газрууд байх нь буруу зvйл биш мэт санагдах ч vvний цаана юу болж, ямар зvйл єрнєж байгааг хэлэхэд ч сэтгэл шимширмээр.
Манай улсад Хятад, Солонгос улсын иргэд маш их байдаг. Vvнийгээ дагаад Хятад, Солонгос нэртэй vйлчилгээний газрууд, vйлдвэрvvд багагvй байгуулагджээ. Дэлхий дахинаа даяаршин хєгжиж буй єнєє vед зарим нэг нь сайн зvйл гэж хvлээж авч болох ч манай улсад харин эсрэгээрээ даяаршиж байна. Учир нь эдгээр олон газрууд тухайн улсынхаа ёс заншил, соёлоо манай улсад тvгээхээс илvvтэйгээр ашиг хонжоог хайж, алив муу зvйлээрээ нийгмийг гажуудуулж, доройтуулж байгаа юм. Гаднаас нь харахад шил толь болсон, хаяг хаалга нь ганган чамин гэрлээр бvрэгдсэн, vvднээсээ эхлээд угтагч нь хvртэл тухлаг орчин, эелдэг найрсаг vйлчилгээ угтах тэр газруудын цаана их монголын маань эмс охид сохор зоосны тєлєє харийнханд vйлчилж, биеэ худалдаж байгааг юу гэж хэлэх вэ.
Хангvг ордон, хятадын хаус дотор хацар гоо охид минь мєнгє олох гэж биеэ худалдаж байгааг харийн соёл манай улсад даяаршин нэвтэрчээ гэж хэлэх юм гэжvv. Санаж байгаа бол Хангvг савангийн дууриудаар хvртэл гардаг даа. Уушийн газар, хоолны газар, караоке гэх мэт газруудад архийг нь хундаглаж єгєєд л хамт дуулж хуурдаж, хєгжєєгєєд байдаг охид бvсгvйчvvд байдаг шvv дээ. Єнєєдєр манай улсад яг энэ vзэгдэл энд тэндхийн газруудад байдаг болжээ. Шулаганасан хэдэн харь улсын харчуудад монголын маань охид бvсгvйчvvд архи хундаглаж єгч, тэднийг хєгжєєж, хvсвэл шєнє vдшийг хамт єнгєрvvлж байна гээд бодохоор амьсгал давчдам биш байна гэжvv. Ганц жижиг хоолны газар, уушийн газарт ч бус єндєр єндєр зэрэглэлийн зочид буудал, том том ресторануудад хvртэл хууль зєрчсєн дээрх vзэгдэл байсаар л байна. Гадаадынхан нь ч андахаа єєрдєє очиж vйлчлvvлж, ихэнхи нь байнгын vйлчлvvлэгч нь болсон байдаг гэнэ.
Vvнийг таслан зогсооход мэдээжийн хэрэг хvндрэлтэй. Шалгадаг, хянадаг байгууллага нь жижиг газруудаа хянаж чадахгvй байхад харийн эдгээр газруудыг хаанаас барах билээ. Дээрх шиг ийм газрууд чинь манай улсад ч биш єєрийн улсдаа ч баригдахгvйгээр цэвэрхэн ажиллаж чадаж байгаа юм чинь манай улсад ёстой зоргоороо авирлах байлгvй. Энэ бvхнийг хэрхэн таслан зогсоох вэ.
Бас болоогvй ээ. Хотын зах зайдуу хэсэгт байрлах vйлдвэрvvдэд нь халхын сайхан эрчvvд минь хvртэл хазгай хэлтнvvдээр заалгаж, хаягдал цаас, тємєртэй ноцолдож боолчлогдож байна шvv дээ. Хаягдал тємєр, цаасыг дахин боловсруулж бvтээгдэхvvн гаргадаг vйлдвэрvvдийн ихэнхи нь хятад эзэнтэй байдаг бєгєєд тэрээр ажилчидаа шалгаруулж авахдаа 20-30 насны монгол залуучуудыг шалгаруулан авдаг. Хийж бvтээх залуу насандаа яваа улсын маань ирээдvй хойч vеийг маань дарга нэрээр харийнхан дарамталж, цалин нэрээр захиран зандчиж байгааг зvгээр л харсаар байгаад дурсамж болгох юм уу. Vvнтэй тєр засаг, мэргэжлийн байгууллагууд тэмцэж, эх орноо харийн эзэрхийллээс чєлєєлєєч. Тэртээ 86 жилийн ємнє тусгаар тогнолоо зарлаж бvрэн улсаа тунхаглаж чадсан юм хэмээн омогших дуртай тєрийн тvшээд дараагийн ирэх 86 жилд эх орноо харийнханд алдчих вий дээ.
Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг гэдэг vг байдаг. Бид юмаа мэдэж гадаадынхны соёлыг хэт нэвтрvvлэхийг хязгаарлах, дєрлєх цаг нь болжээ. Vvнд хуулийн нарийн зохицуулалт хийж, хязгаар тавьж, vйл ажиллагаанд нь хяналт хийх зайлшгvй шаардлагатай тулгараад байна. Тєрєєс иргэдийг хувиараа ажил хєдєлмєр эрхлэх боломжийг нь нээж єгєх хэрэгтэй. Яагаад Их монголынхоо эртний єв соёлыг харуулсан, vйлчилгээний газрууд байгуулж болохгvй гэж, монгол хvн яагаад хаягдал цаас тємрийг ашиглаж бvтээгдэхvvн боловсруулж чадахгvй юм. Адилхан л хvн шvv дээ. Yvнд тєрийн тvшээд хуулийн зохицуулалт хийж зохион байгуулалтад оруулж чадвал монгол хvмvvс дэлхийн тавцанд гарах ч чадал бий гэж би итгэдэг.
Эх нутагтаа харийн хар гар харж амьдарч буй эдгээр олон мянган залуусыг, хойч ирээдvйгээ хараад эх орон минь санаа алдаж, эзэнгvй монгол болж замаа алдах нь байна.

No comments:

Post a Comment