2011-01-13

Жижиг дунд vйлдвэрлэлээ дэмжиж, хєгжvvлэх цаг айсуй


Жижиг дунд vйлдвэрлэлээ хєгжvvлье, энэ салбарыг сэргээе л гэж бодож байгаа бол манай улс дорвитойхон алхамуудыг хийхгvй бол болохгvй нь. Уг нь сvvлийн жилvvдэд энэ салбарыг хєгжvvлэх зорилгоор засаг тєрєєс бодол нь дутуу ч бодлого хэрэгжvvлж эхэлсэн. Бодол нь дутуу гэхийн учир юу гэвэл хэдий жижиг дунд vйлдвэрлэлийг хєгжvvлэх чиглэлээр санаа тавьж, аймаг сум бvрт хєнгєлєлттэй зээл тусламжийг олгож байгаа ч зєвхєн хєрєнгє мєнгє авсанаар энэ бvхэн шийдвэрлэгдэхгvй юм. Хєрєнгє мєнгє хэр их нь гол бус харин зєв бодлого, таатай орчинг нь бvрдvvлэхгvй бол ганц жижиг vйлдвэрлэлд тэрбум хєрєнгийн зээл тусламжийг олгоод ч єєдлєхгvй.
Сvvлийн хориод жил буюу ардчилал эхэлснээс хойш ЖДY-ийг хєгжvvлэх гэж багагvй л оролдлоо. Харамсалтай нь бvрэн гvйцэд хєлєє олж, нийгэмд єєрийн байр сууриа тодотгож, хєгжин дэвшиж, улсын экспортыг нэмэгдvvлж чадсан уу гэвэл vгvй. Талаас илvv хувь нь татан буугдаж, татвар хvvнийхээ єрєнд дарагдаж, vлдсэн зарим нь банкинд єртэй, бараа бvтээгдэхvvн нь борлуулалтгvй єрєєсєн хєл дээрээ санжигнаж, дээсэн дєрєєн дээр дэнжигнэж л явна. Явна ч гэж дээ гvрийж байна.
Vvнийг хэрхэн шийдвэрлэх вэ. Эрх мэдлийг гартаа атгасан тєр засаг vvн дээр онцгой анхаарах цаг яг одоо, яг энэ мєчид, яг энэ vеэс эхлэх хэрэгтэй юм биш vv. Улсын хєрєнгє тєсвийн хэмжээ хэдэн их наядаар хэмжигдэх болсон єнєє цагт тєр засаг нь ард иргэддээ бэлэн мєнгє амлах, олгох бус харин бэлэн бодлого, тєлєвлєгєє, санаачилгыг дэмжиж ажиллах, бvтээлч хєдєлмєрийг эрхэмлэх хэрэгтэй байна. Ингэхийн тулд тєр засаг ЖДY-ийг хєгжvvлэх чиглэлд илvv анхаарч, энэ чиглэлийн хєнгєлєлттэй зээл тусламжийг олгох, зээлийн хvvг багасгах, татварын хєнгєлєлт vзvvлэх, єрсєлдєх чадварыг харгалзан таатай орчин нєхцлийг бvрдvvлэх нь зvйтэй. Мэдээжийн хэрэг жижиг ч, дунд ч, том ч бай хєнгєлєлттэй зээл тусламж шаардагдана.
Улс орны хєгжил, дотоодын эргэлт, хангамж, гадаадын орнуудад нийлvvлэлт зэрэгт сайнаар нєлєєлєхvйц тєсєл хєтєлбєр мєн эсэхийг тєр засаг тусгай мэргэжлийн салбар зєвлєл байгуулаад ч болов судалж, нягтлаад шаардагдах хєрєнгє мєнгийг нь олгож байж яагаад болохгvй гэж. Ингэж чадвал ур ухаанаа уралдуулж хэн нь сайн санал санаачилга боловсруулж, зєв зvйтэй тєсєл хєтєлбєрийг боловсруулсан нь хєрєнгє мєнгєє улсаас зээлээр авч чадна.
Хєрєнгє мєнгєє батлуулж чадсан ч ЖДY-ийг хєгжvvлэхэд бас нэг асуудал бий. Анхлан ЖДY эрхлэхэд єєрийн бvтээгдэхvvнээ зах зээлд нийлvvлэх, борлуулахад хvндрэлтэй байдаг. Учир нь шинэ бvтээгдэхvvн болон олонд танигдсан хуучин бvтээгдэхvvн хоёрын хооронд асар их ялгаа байдаг. Иймээс анхлан vйлдвэр эрхлэгчид бараа бvтээгдэхvvнээ бусад ижил тєстэй бvтээгдэхvvнээс хямд vнээр нийлvvлэх борлуулах зэрэг олон бэрхшээл шаардлагатай тулгардаг. Энэ мэт олон асуудалтай учирна. Тодорхой хугацаанд ашгийн талаар бараг ярихад ч хэцvv байна гэсэн vг.
Иймээс шалгарсан тєсєл хєтєлбєрєє хэрэгжvvлэхийн тулд эхний ээлжинд зохих хэмжээний зээлийн хvvн болон татварын хєнгєлєлтийг vзvvлж яагаад болохгvй гэж. Шинэ зvйлийг санаачилж, улс эх орныхоо хєгжил дэвшлийн тєлєє, vндэснийхээ vйлдвэрлэлийг хєгжvvлэхийн тулд тєр засгаас байгуулсан мэргэжлийн салбар зєвлєлийн судалгаа, зєвлєгєєн дээр тулгуурлан зээлийн хvvг багаас нь дээш єсєн нэмэгдэх зарчмыг баримталж болно шvv дээ. Гэхдээ эхний ээлжинд зээлийн хvvг багаар тогтоож буй ч нийт тооцох зээлийн хvvн хэмжээ хэвээр байх зарчмыг баримтлах нь зvйтэй. Нэг vгээр зээл анх авахад бодогдсон хvvн хэмжээ зээл тєлж барагдах vед яг ижил тєлєгдсєн байх юм.
Харин татварыг тухайд эхний ээлжинд 3 хувиар татварыг ногдуулж, єсєн нэмэгдсээр vйлдвэрлэл хєл дээрээ бvрэн зогсож, тогтворжсон гэж vзсэн цагт 10 хувиар нь тогтоож болохгvй гэх газаргvй. Yvнийг л тєр засаг анхаарч мэргэжлийн vvднээс хандан, цаашлаад мэргэжлийн салбар зєвлєхvvдийн судалгаа, зєвлєгєєн дээр vндэслэн баримталж болох л зарчмын асуудлууд. Ихэнхи сайн сайн тєсєл хєтєлбєрvvд хэрэгждэггvй, бvрэн хєгжин тогтдоггvй гол шалтгаануудын нэг нь энэ.
Эцэст нь єрсєлдєх таатай орчинг бvрдvvлэхгvй бол ЖДY-ийг хєгжvvлэхээр арван мянган тєсєл хєтєлбєрт хєрєнгє мєнгє єгєєд ч хэрэггvй. Тухайн тєсєл хєтєлбєрийг хэрэгжvvлэхийн тулд орчинг харгалзах нь чухал. Хэрэв тєсєл хєтєлбєрт тусгагдсан бvтээгдэхvvн тухайн нутаг дэвсгэрт хэрэгцээ нь бvрэн хангагдсан, эсвэл хэрэглэгч хэт цєєн зэргээс хамаараад хєрєнгє мєнгє тєсєвлєхєєс эхлээд vйлдвэрлэл хєгжин дэвжихэд шууд нєлєєлдєг. Иймээс нэг хотод, аймагт, дvvрэгт, суманд хэр олон vйлдвэр байгуулах нь гол бус хэрэглээний хэмжээг тогтоож, менежментээ сайтар боловсруулах нь чухал. Магадгvй суманд ч томоохон vйлдвэр байхыг vгvйсгэхгvй. Хэрэгцээнээс хамаараад хаана ч хэдэн ч vйлдвэр байгуулж болох л зvйл.
Бид ЖДY-ийг хєгжvvлэх чиглэлээр бага ч болов анхаарч, хєнгєлєлттэй зээл тусламж єгч байгаа тєр засгийг бас ч vгvй муу хэлж болохгvй. Харин цаашид илvv анхаарахыг сануулах нь зvйтэй байгаа юм. Тэдэнд эрх мэдэл нь байна, харин ард иргэдэд итгэл сэтгэл нь байна. Иймээс эрх мэдэлтэй нь /УИХ, Засгийн газар/ ЖДY-ийг хєгжvvлэх зєв бодлого менежментийг боловсруулж, орчин нєхцлийг нь бvрдvvлж, итгэл сэтгэлтэй нь vндэснийхээ vйлдвэрлэлийг улсдаа хєгжvvлж, бvтээгдэхvvнээ эргэлтэд оруулан улмаар дотоод гадаадад нийлvvлэх чин зорилгоор зvтгэх цаг ирээд байна.

No comments:

Post a Comment