2011-01-13

Аравхан мянгаар ард тvмнээ vнэлэхvй


Дээгvvрээ эрх мэдэлтнvvд нь тvрийвчээ зузаатгах шунаг сэтгэлээр тєрийг тvйвээж байхад, доогуураа ард тvмэн нь аравхан мянган тєгрєгний тєлєєх мунхаг бодлоор дугаарлаж єдрийг єнгєрєєсєєр л...
                Нэгэнт єгнє гээд батлагдсан хєрєнгийг хэн ч авахгvй гэж хэлдэггvй нь vнэн. Зарим нэг нь улсаас минь vнэгvй єгч байгаа, сул орж ирж байгаа мєнгє гээд байдаг. Гэтэл vгvй. Энэ мєнгє бол та бидний татварын мєнгє, хэдэн толгойнуудын /оюутолгой тавантолгой г.м/ урьдчилгаа хєрєнгє, мєн цаашид олох ашиг орлогын эхлэл гэж байгаа. Яг єнєєдрийн байдлаар ард тvмний амьдрал арван мянгаар л илэрхийлэгдэж байна. Их мєнгє биш ч хvмvvс арван мянган тєгрєгийнхєє тєлєє хэдэн цаг дугаарлаж байна гээд бод доо.
Єчигдєрхєн Сvхбаатар дvvргийн 16 дугаар хороонд байрлах Хаанбанкны салбар дээр очиж дансандаа мєнгє хийх гэтэл салбарын байранд багталцахгvй олон хvмvvс дугаарлаж зогсож байна. Ихэнхи нь хvний хєгжлийн дэвтрээ гартаа атгасан харагдана. Зарим нэг нь vйлчилгээний ажилтан луу дайрч давшлан хурдан vйлчлэхийг шаардаж сонсогдлоо. Єнєєх арван мянган тєгрєгєє л авах гэж зогсож байгаа нь энэ. Нас нэлээн єндєр гэмээр нэг эгч гартаа лав арваад дэвтэр атгажээ. Сонирхож асуувал ‘’нєхєр хvvхдvvдийнхээ бас ойр хавийн хєрш айлуудын зарим хvмvvсийн дэвтрийг авч явна’’ гэв. Хувь хишгийг чинь зєвхєн єєрийн биеэр ирж авах ёстой биз дээ гэж лавлавал ‘’тэр тийм л дээ, гэхдээ арван мянгаа орсон ороогvйг нь мэдээгvй байж банкин дээр шал дэмий дугаарлаад яах юм. Ядаж орсон байна гэвэл дугаарлаж байгаад авах нь хэн хэндээ хэрэгтэй шvv дээ. Тийм болохоор л хvний хєгжлийн дэвтрээ надад єгч явуулсан хvмvvсийн арван мянгыг нь орсон байна уу vгvй юу гэдгийг л асуух гэж ийм олон дэвтэртэй явж байна’’ /инээв/ гэлээ.
Банкинд дугаарлаж зогссон хvмvvсийн ихэнхи нь арван мянган тєгрєгєє авах гэж зогсоно. Харин цєєхєн хэсэг нь болох єндєр настангууд он дуусахаас ємнє алдарт эхийн нэг хоёрдугаар одонгийн мєнгєє авах гэж дунд нь дугаарлаж зогсоно. Єєр гvйлгээ хийх хvн ч бараг байхгvй байсан биз ээ. Бvгд л эх орны хишиг хvртэх гэсэн хvмvvс. Эдгээр хvмvvсийг хєндлєнгєєс хэн ч харсан манай нийгмийн яг єнєєгийн байдлыг vнэн тєрхєєр нь харах байсан нь лавтай. Засаг тєр нь vvнийг мэдэрч байгаа болов уу. Аравхан мянган тєгрєгний тєлєє ард тvмэн тэнд ажил амьдралаа хойш татан байж, хэдэн цагаар дугаарлан байж, хэл амаа билvvдэн байж энэ мєнгийг авч байна. Гэтэл энэ мєнгє юунд зарцуулагдах вэ.
Єнєєдєр та бидний амьдралд арван мянган тєгрєг хэр их мєнгє вэ. Vvгээр гэртээ ганц кг мах, гурил гэх мэт нэг єдєр лав хоосон хонохгvй. Эсвэл ажилгvй, амьдралгvй, архичин, тэнvvлчин хvмvvс єнєєдєр эх орны минь хишиг гээд дундаа ганц шил юм /архийг хэлж буй/ задлаад сууж байх юм. Єєр юу ч хийж чадахгvй, бас хvрэхгvй. Ард тvмэн чинь нэг сард аравхан мянган тєгрєгєєр архидаж, эсвэл нэг єдєр гэдэс цатгалан байснаас илvvтэй ажил албатай байж, хэдэн vеэрээ сэтгэл хангалуун амьдрахыг хvсч байна. Ирээдvйн агуу их баялагаа нэг єдрийн хоолоор, ганц шил архиар л сольж байгаатай утга ижил юм биш vv.

No comments:

Post a Comment