2011-01-13

Тавантолгойгоос тасардаггvй ‘’тавилан’’


Улс тєрийн болон нийгмийн амьдралд алдарт тавантолгойн асуудал он он дамжин олны анхааралд байсаар л байна. Тодруулбал 2009 он барагдаж, 2010 он эхлэх тэрхэн мєчид хэвлэл мэдээллийн хэрэгслvvд, ард иргэд бvгд л Тавантолгойн асуудлыг онцолж байсан удаатай. Улмаар 2010 он гарч хvсэн хvлээсэн тавантолгойн асуудал шийдвэрлэгдэх шиг боллоо. Гэвч тєр засгийн гаргасан шийдвэрийг буруушаах хvмvvс олноор бий болж тавантолгойн тавилан буруу замаар ч орж мэдэхийг мэргэжлийн зарим хvмvvс анхааруулж эхлэв. Уг нь 2010 оноос бус 2009 оноос Тавантолгойг анхааралдаа авах нь зєв байсан юм шиг.
Аль 2009 онд Тавантолгойг манайхнаас ємнє гадаадын 11 компани сонирхоод, судлаад, байр сууриа илэрхийлээд, хамтрах хvсэлт энэ тэрээ тавьчихсан юм шvv дээ. Гэвч тухайн vед манайхан Оюутолгой гээд бvх анхаарлаа тийш нь тєвлєрvvлж, тавантолгойг хойш тавьж явсан. Тухайн vед Оюутолгойн асуудал чухал vедээ буюу гэрээ хэлцэл байгуулах, гарын vсэг зуралцах гээд хэн бvхний анхаарлыг бараг л зуун хувь хандуулж орхисон гэхэд болно. Иймээс л тавантолгойн тавилан хойшлогдож дахин нэг жил хvлээхээс єєр аргагvйд хvрсэн. Удалгvй хvсэн хvлээсэн 2010 он гарч Оюутолгойн асуудал намжиж, Тавантолгой олны анхааралд єртєж эхэллээ. Бас дахиад асуудал.
Тавантолгойн талаар тєрєєс баримтлах бодлого ч vгvй, тєрийн бодлого нь тодорхой бус байгааг гэнэт тєр засгийн ноёдууд ухаарч, улдаар бодлого гаргах асуудалтай тулгарлаа. Тэр болтол гадаад дотоодын олон арван компаниуд саналаа тавихыг хойшлуулахаас єєр аргагvй болов. Хэдэн сарын турш дуншсаны эцэст арай хийн тєрєєс баримтлах бодлого энэ тэрээ батлаж дєнгєлєє.
Єнгєрсєн оны эхний хагаст Тавантолгойн талаар тєрєєс баримтлах бодлого, чиглэлээ ерєнхийдєє баталсан гэхэд болно. Тавантолгойг ашиглах асуудлыг Засгийн газар олон ч удаа хуралдан байж, хуулийн тєсєл, тогтоолын тєсєл, гэрээний тєсєл зэргийг боловсруулах vvрэгтэй Ажлын хэсгийг байгуулсан. Уг ажлын хэсэг ‘’Тавантолгойн нvvрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай’’ УИХ-ын тогтоолын тєсєл, мєн Ашигт малтмалын хуульд нэмэлт єєрчлєлт оруулах тухай хуулийн тєсєл боловсруулах, Хєрєнгє оруулалт болон олборлолтын гэрээний тєсєл, мєн хамгийн гол асуудал болох Тавантолгойн ордод хамтран ажиллаж, хєрєнгє оруулах компанийг сонгох шалгаруулалтын талаар тєсєл боловсруулах зэрэг нэн чухал vvрэгтэй байв. Улмаар ажлын хэсгийн боловсруулсан тєслvvдийг 2010 оны дєрєвдvгээр сард Засгийн газар хуралдаж хэлэлцсэн юм. Тэдгээр тєслvvдэд хамгийн чухал нэг зvйл бол тєр Тавантолгойн ордыг 100 хувь эзэмшилдээ авах талаар тусгасан байв. Vvн нь ч дэмжигдэж, дээр нь санал зєвлємжийг тусгайлан хуралдаанаараа гаргалаа. Тэр санал зєвлємж нь тєрийн эзэмшилд буй компанийн хувьцааг цаашид Монгол Улсын иргэн, аж ахуй нэгжvvдэд тодорхой хувь хэмжээгээр эзэмшvvлэх юм. Бvр тодруулбал Тавантолгойг эзэмшиж буй тєрийн ємчит ‘’Эрдэнэс Тавантолгой’’ компанийн хувьцааны 10 хувийг ард иргэддээ, дахин 10 хувийг дотоодын аж ахуй нэгж байгууллагуудад, 30 хувийг гадаадад арилжах талаар тусгасан байсан юм. Харин vлдсэн 50 хувийг тєр эзэмшиж байна.
Улмаар уг санал зєвлємжєє тусган удалгvй хуулийн тєслийг УИХ-д єргєн барив. Тавантолгойн ордыг ашиглах үзэл баримтлалыг Засгийн газар зургаадугаар сард гаргасан бол долдугаар сарын эхэнд буюу наадмын өмнөхөн Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах тухай  тогтоолыг УИХ баталлаа. Тухайн vед Наадмын шахаанд орж Тавантолгойн тавилангаар тоглолоо, дахин vргэлжлvvлэн намрын чуулганаар сайтар хэлэлцэх хэрэгтэй гэх мэт шvvмжлэл дагуулж байсан удаатай. Гэвч єнгєрсєн борооны хойноос цув нємрєєд нэмэргvйн адил юу ч єєрчлєгдєєгvй. Эцэстээ Эрдэс баялаг эрчим хvчний сайд Д.Зоригтыг Тавантолгой, Оюутолгойн асуудалтай холбон ард иргэд болон мэргэжлийн судлаачид, улс тєрчдийн шvvмжлэл хэмжээнээсээ хальж сайдын сэнтийгээс нь огцруулах бичгийг УИХ-ын даргад єргєн барих хvртлээ хvндэрсэнийг та бид мэднэ.
Ийнхvv єнгєрєгч 2010 онд Тавантолгойн тавилан нэг тийш тасарсангvй. Єнєєдєр буюу энэ 2011 онд ч Тавантолгойн тавилан олны анхааралд байх нь. Энэ онд хамтран ажиллах хvсэлтэй, хєрєнгє оруулах санаатай олон арван гадаадын компаниуд саналаа ирvvлнэ. Бас л асуудал ундарна. Тєр засаг харин яаж шийдэх нь vv харж л байя. Хэрэв сайнаар шийдвэрлэж чадахгvй бол ирэх 2012 онд Тавантолгойн тавилан нэг тийш тасраагvй л байх вий.

No comments:

Post a Comment