2011-01-13

Шоконд орсон Шинэбаярт ‘’шанс’’ бий юу


УИХ-ын гишvvн Ц.Шинэбаяр Улсын Бvртгэлийн Ерєнхий газарт ‘’МАХН’’ гэсэн товчлол бvхий нэрийн лавлагаа авах хvсэлт илгээсний дагуу очиж уулзлаа. Харамсалтай нь тvvнд МАХН гэсэн товчлол бvхий ямар ч нэр олдсонгvй. Урамгvйхэн бvртгэлийн газраас гарч, хэвлэлийнхэнд жаал гомдлоо тайлж, шантрахгvй гэж мэдэгдлээ. Гэвч тvvнд ‘’шанс’’ бий гэж vv.
МАХН-ын XXVI их хурлыг эргэн саная. Тухайн vеийн МАХН-ын Ерєнхий нарийн бичгийн дарга У.Хvрэлсvх намын нэрээ МАН болгож єєрчлєхєєр эртнээс тєлєвлєсєн талаар хэн хvнгvй, хэвлэл мэдээлэлгvй шуугиж байсан. Гэхдээ арай ч ингэтлээ нарийн тєлєвлєнє гэж хэн ч тєсєєлєєгvй биз. Одоогоор бvх зvйл нэрээ єєрчилсєн МАН-ын хяналтан дор, тєлєвлєгєєний дагуу явагдаж байна гэж хэлж болно. Ялангуяа У.Хvрэлсvхийн рапортын дагуу бvх зvйл Ок явна. МАН эртнээс энэ бvхнийг тєлєвлєж, намын нэр єєрчлєгдсєний дараагаар эсэргvvцэгчид /Шинэбаяр мэтийн/ гарч ирэх эрсдэлийг тооцоолж намын нэрээ МАН болгож батлав уу vгvй юу Монгол Ардын Хувьсгалт нам гэсэн нэрийг єєрийн талын єєр хэн нэгэнд бушуухан ємчлvvлээд амжчихжээ. Гэтэл Шинэбаяр тэргvvтэнгvvд хувьсгалт гэсэн нэрийг авч чадахгvйгээ мэдэн ганц ‘’Х’’ vсэгний тєлєє тэмцэж эхлэнгvvт МАН дараагийн алхамдаа орж ‘’Х’’ vсэг орсон нэг ёсондоо МАХН гэсэн товчлол бvхий бараг бvх л нэрийг хэн нэгэнд ємчлvvлээд бас л амжчихаж. Одоо Шинэбаяр агуу баялаг монгол хэлэндээ найдахаас єєр аргагvй хоцорлоо. Vvндээ ч найдан шантрахгvй гэдгээ хэвлэлийнхэнд гомдолтой нь аргагvй илэрхийлэв.
Тэрээр хэлэхдээ, ‘’МАХН гэсэн товчлол бvхий нэрсийг дийлэнхийг нь МАН нэрээ авсны дараагаар бvртгэлийн газарт бvртгэгдсэн байна. Надад ирvvлсэн бvртгэлийн жагсаалтанд 90 намын нэр байгаагаас 77 нэр нь сvvлд нэмэгджээ. Тэдгээр 77 намын дийлэнхи олонхи нь МАХН гэсэн товчлол бvхий нэрнvvд байна. Зарим шинээр намын нэр авсан хvмvvсийн овог нэр дээр 3-аас дээш нам хvртэл ємчлєгдсєн байна. Ийм байж болно гэж vv....’’ нээрээ ийм байж болно гэж vv.
Олон нийтийн зvгээс болон хэвлэл  мэдээллээр магадлал дэвшvvлж байсан Монгол Ардын Хєрєнгєжvvлэх, Хамтын, Хєгжлийн, Хувьсгалчдын, Хєдєлмєрчдийн нам зэрэг байж болох Х vсгээр эхэлсэн хувилбаруудыг аль хэдийнэ хvмvvст ємчлvvлчихсэн байх юм. Хєєрхий Шинэбаярыг хvний олноор дийлнэ гэдэг шиг МАН ч дээш цоройлгохгvй нь ээ.
Шинэбаярыг нам дотроо хувьсгал хийснийх нь тєлєє ємєєрч хаацайлах гээд байгаа даа би энэ нийтлэлийг бичээгvй гэдгээ хэлье. Ер нь тэгэхдээ хуулийн хvрээнд ярьсан ч, бодит амьдрал дээр бодсон ч хэдий завандаа манай улс 90 намтай болчихдог байна. 77 нам гэрлийн хурдаар шинээр бvртгэгдсэн байна гэдэг яавч эрvvл vзэгдэл биш биз дээ. Нам байгуулах гэдэг ч тийм амар биш шvv дээ уг нь. Хуулийн дагуу бол нам байгуулахын тулд 801 гишvvнтэй байж байгуулж болдог. Хэрэв санаж байгаа бол УИХ-ын гишvvн Л.Гvндалай ‘’Ард тvмний нам’’ байгуулахын тулд талбай дээр хэчнээн єдєр сууж намдаа гишvvд элсvvлж байлаа даа. Шинэ нам мэндлэх гэж сvр дуулиан болдог байтал 77 нам ёстой нам жим байснаа гэнэт сугарч гарч ирж байх шив.
Ийм зvйл болно гэж хэн ч тєсєєлєєгvй, тооцоолоогvй байсан. Харин одоо тооцоотой тєлєвлєєгєєтэй ажиллахгvй бол Шинэбаярт ч ‘’шанс’’ олдохгvй нь дээ.
Ямартаа ч намын нэр авах гэж байсан Шинэбаяр хvнд шоконд орж, тvvнээ даван дараагийн ‘’шанс’’-ныхаа эрэлд мордлоо.

No comments:

Post a Comment