2011-01-13

Энэ оны онцлох vйл явдлууд ба гоцлон тоглогчид


Улиран одож буй 2010 онд амжилт бvтээл, алдаа оноо, алт зэс, нvvрс тvvхий эд, хvний наймаа, хар тамхи, хvн амын тооллого, хєгжил дэвшил, улс тєрийн дуулиан, авлига хээл хахууль, архидан согтууралт гээд хэлээд байвал барагдахгvй олон vйл явдал болж єнгєрлєє. Нэг vгээр сенсаациар дvvрэн жил болсон гэхэд болно. Харин эдгээрээс гоцлон дvрд тоглогч ба онцлох vйл явдлаар юу тодров оо.
-МАХН XXVI их хурлаа хийж намын нэрээ МАН болгож єєрчилсєнийг онцлох vйл явдал гэж vзвэл vvнд нь ундууцсан Ц.Шинэбаяр гоцлох хvнээр тодорч байна.
Намынхаа нэрийг єєрчилсєнд УИХ-ын гишvvн Ц.Шинэбаяр тэргvvтэй хуучин МАХН-ын хэсэг гишvvд эсэргvvцэж МАХН гэсэн нэрээ авч vлдэхээр эрмэлзэж байгаа билээ. Улмаар МАН-ын харъяаллаас бvр мєсєн гарч МАХН-ын тvр штабаа байгуулж, сvvлийн vеийн мэдээгээр арван мянга гаруй гишvvнийг элсvvлсэн гэж байгаа. МАХН МАН хоёрын хуваагдал тvр зуурых биш нь тодорхой. Алс хэтийн vйл явдлын эхлэл ч байж мэднэ. Тvvхээ хэн нь авч vлдэх вэ, МАХН-д хэн хэн нэгдэх вэ, МАН-аас хэн нь урвах вэ, ирэх сонгуульд хоёулаа нэр дэвших vv, эсвэл аль нэг нь байхгvй болох уу гэх мэт олон таамаглалыг нийтлэлчид, судлаачид дэвшvvлж байгаа.
-Эх орны хишиг хувь хvртээсэн нь энэ оны онцлох vйл явдал болж, баян цатгалан ноёд тvшмэдvvд бус ядуу буурай ард тvмэн vvн дээр нь гоцлон тоглов.
2008 оны сонгуулиар МАХН 1.5 сая, Ардчилсан нам нэг сая тєгрєгийг тус тус амлаж парламентад гарч ирсэн. Харин олонхиар МАХН сонгогдсон ч хоёр нам эвслийн засгийн газар байгуулсан тул энэ амлалтандаа давхар унасан гэж хэлж болно. Улмаар амлалтаа хэрэгжvvлэх vvднээс энэ оноос иргэн бvрт эхний ээлжинд 70 мянган тєгрєг єгч эхэлсэн нь эдийн засгийг хєєрєгдvvлж, эрээний наймаачдыг баярлуулж, инцляцийг хоёр оронтой тоонд аваачиж дєнгєсєн. Vvндээ хаширсан тєр засаг дараа нь сар бvр арван мянган тєгрєгийг иргэн бvрт олгохоор шийдвэрлэж, ард иргэдийг арван мянгын тєлєє хагас єдрийн турш банкинд дугаарлуулах болсон. Одоо ч дугаарласаар л байгаа. Гэвч хашраагvй бололтой ирэх 2011 оноос сар бvр 21 мянгыг єгєхєєр болчихсон. Арван мянгыг авах гэж хагас єдєр дугаарлаж байгаа юм чинь 21 мянгыг бvтэн єдєр дугаарлаж байж авах юм байна л даа. Баян цатгалан нь ямар банкинд дугаарлаж арван мянгаа авч vзсэн биш дээ. Єєрсдєє шийдвэрээ гаргачихаад ард тvмнээ гоцлон дvрд нь тоглуулчихдаг байгаа.
-Ардчилсан хувьсгалын хорин жилийн ой болж єнгєрлєє. 20 жилийн ойгоо нижгэр тэмдэглэхээр зорьсон ардчилагчид бvтэн жил шахуу ойгоо тэмдэглэж гоцлон дvрд нь Ардчилсан нам єєрєє тоглож харагдав.
Ардчиллын алтан хараацайнууд, агуу тэмцэгчид, хувьсгалчид... за даа олон ч баатарлаг нэрийг зvvгээд ардчиллынхан ч гаарч байна билээ. Ардчилсан Ерєнхийлєгчтэйг ч хэлэх vv хэдэн эрээн алаг тємєр тэмдэгнvvд хавийн наймаачны энгэрт хvртэл гялалцаж явсан. Нєгєє тєрийн дээд шагнал гээд байдаг Алтан гадас, Хєдєлмєрийн гавъяаны улаан тугийн одон, Чингисийн одон єєр юу ч билээ хамаг шагналыг л ардчиллын хорин жилийн ойгоор ‘’бєєндєєд’’ хаячихсандаг. Бvр 1990 оны хувьсгалаар хаагуур юу хийж яваа нь ч мэдэгдэхгvй байсан зарим нэг хvмvvс хvртэл ардчиллын ойгоор одон медаль зvvж, байр орон сууцаар шагнуулж байгаа vзэгдсэн. Ийм vйл явдыг онцлохгvй гээд ч яах билээ.
-Тавантолгойг онцлохгvй байж чадахгvй нь ээ. Гол дvрд нь мэдээж Д.Зоригт тоглосон.
Тавантолгойн гэрээ анхлан байгуулагдах vеэс эхлээд л шvvмжлэлийг дагуулж эхэлсэн. Одоо ч салбарын мэргэжилтнvvд судлаачид шvvмжилсээр л байдаг. Vvний гол буруутнаар Эрдэс баялаг Эрчим хvчний сайд Д.Зоригтыг буруутгадаг хvн цєєнгvй бий. Гэрээг муу хийсэн тул монголын талд ашиг байхгvйн дээр харин ч бvр алдагдалтай гэж тэд хэлж байгаа. Гэхдээ магадгvй vvний хариуг цаг хугацаа хэлэх байх. Асуудалд гоцлон тоглохыг хvссэн гэсэн vндэслэлээр ЭБЭХ-ний сайдыг аль єнгєрсєн жилээс буруутгаж эхэлсэн. Энэ жил ч гэсэн буруутгаж л байна. Одоо бvр он солигдох мєчид тvvний нэр одоо байгаа сэнтийгээсээ ганхаж байгаа. Учир нь Ц.Батбаяр тэргvvтэй нэр бvхий гишvvд тvvнийг сайдын суудлаас нь огцруулахаар УИХ-ын даргад бичиг єргєн бариад байгаа юм. 
-Авлигатай тэмцэх газрыг тойрсон vйл явдал энэ оны онцлохоор тодорч байна. Vvн дотроо газрын дарга Сангарагчаа илvv онцлуулах биз. Харин гол дvрд нь мєн энэ жил Улсын Ерєнхий Прокуророор томилогдсон Дорлигжавыг нэрлэнэ.
Улсын Ерєнхий Прокурор болонгуутаа л Сангарагчааг зууж албан тушаалаас нь огцруулахаар Дорлигоо vзэж тарсан. Гэвч одоог болтол асуудал эцэслэн шийдвэрлэгдээгvй л байгаа. Энэ янзаараа Сангаа гvрийсээр Дорлигоо зvтгэсээр ирэх онтой золгох нь ойлгомжтой. Хуулийн дагуу шийдвэрлэх гээд барсангvй. Одоо хуулиас гадуур шийдвэрлэх гээд л зvтгэж байгаа бололтой. Хуультай ч, хуульгvй ч асуудал нэг тийш шийдвэрлэгдэх л байх. Харин хариулт яаж гарахаас хэнийх нь нэр хvнд унах, єсєхтэй шууд холбогдоно. Магадгvй Сангаа албан тушаалаасаа буувал Дорлигоогийн нэр хvнд хаданд гарч мэдэх юм. Эсрэгээрээ бол Сангаа тvvнийг зууж Дорлигоо гvрийх цаг ирэх вий дээ.
-Махны vнэ тэнгэрт хадаж манай хєрш Хятад гоцлон оролцлоо.
Малын тоо тэдэн хувиар єслєє, хvн амаасаа хэд дахин их боллоо л гээд байдаг гэтэл дотоодынхоо ч махыг хангаж дийлэхгvй байдаг нь хачирхалтай. Жил бvр нийслэлийн хэмжээнд махны vнэ тогтворгvй байдгаас гадна улсын хэмжээний томоохон баяр ёслол болох цагаан сар, наадам гээч баяруудын ємнє махны vнэ магнайлж худалдан авагчдыг сандаргадаг тал бий. Харин сvvлийн жилvvдэд vvний учир бага ч болов тайлагдаж манай улсын махны зах зээлд Хятад улсын дамчид, наймаачид ноёрхлоо тогтоосон гэнэ. Манай улсын малчид наймаачдын хямд vнээр зарж буй махыг Хятад улсын хэсэг наймаачид их хэмжээгээр нь худалдан авч єєрийн улсдаа зарж борлуулах, аль эсвэл худалдан авсан махыг химийн болон ямар нэг єєр аргаар хадгалж тордож байгаад мах ховордсон цагт эргэн худалдаанд гаргаж ашиг олох зэрэг шунаг арга чарга хэрэглэдэг болсон гэнэ. Малыг ихээр нядлах, их хэмжээний махыг бєєний vнээр зарж борлуулдагаас Хятадууд ийн vйлдэл хийх болсон аж. Мал махаар монголчууд гачигдахгvй л гээд бардамнаад байдаг. Гэтэл удахгvй цагаан будаа, далайн байцаагаар хооллодог болчих вий дээ.
-Арван жилд ганц удаа тоолдог уламжлалаар энэ жил улсынхаа хvн амыг тоолж, та бид єєрсдєє гол дvрд тоглов.
Монголчууд бид малаа жил бvр тоолоод байдаг хэрнээ хvн амаа арван жилд ганц удаа тоолдог. Малын тоогоороо бахархаж бахдах мєртлєє хvн амын тоогоороо бахархаж байхыг дуулаагvй юм даг. Арван жилд ганц л удаа тоолж байж зохион байгуулалт ч гэж ‘’хєгийн’’ л болж єнгєрєв. Барагцаагаар хvн амын тоогоо гаргачихаад хvн амаа тоолчихлоо гээд сэтгvvлч нарт хээв нэг мэдээлэл єгєєд суухаасаа ичдэггvй монгол доо. Хамгийн сvvлд сонссоноор бол 2.7 сая гаруй хvн амтай гэж дуулдсан. Энэ тоонд гадаадад байгаа монголчууд хамрагдаж чадаагvй аж. Мєн хорих ангид ял эдэлж байгаа хvмvvсээ ч тоолоогvй байгаа гэсэн. Yvгээр ч зогсохгvй томилсон тоологч шалгагч нарын царайг ч хараагvй иргэн энд тэнд зєндєє л байх юм. Зарим нь бvр хоёр удаа бvртгvvлчихсэн ч гэж байх шиг. Сонгуулиар санал авах гэж явж байгаа бол яаж араас нь хєєцєлдєх байсан бол зарим хvмvvс. Бас болоогvй ээ, долоон єдєр шєнє орой гэлтгvй айлын хаалгыг нvдэж, чадлаараа л зvтгэсэн хэдэн тоологч нартаа ажлынх нь хєлсийг нь єгєєгvй л сонсогдсон. Уг нь оноос ємнє ажлынхаа хєлс хэдэн тєгрєгєє авчихвал аштай юу даа. Ядаж бялуу, оргилуун дарстайгаа оноо угтах биз.
Энэ оныг нэг иймэрхvv л угтах шив дээ. Магтах зvйл байгаа ч шvvмжлэх зvйл тvvнээс их л байна. Харин ирэх 2011 ондоо намууд нь хэрvvлгvй тэмцэлгvй, хувь хишгээ хvртээмжтэй оновчтой, ойн баяраа ёслол бєгєєд тєгєлдєр, гэрээ хэлцэл амжилттай ашигтай, албан тушаалтнууд арсалдаангvй маргаангvй, эдийн засаг тогтвортой бас тулгатай, инфляци хєєрєгдєлгvй уналтгvй, ажил хэрэг амжилттай цэгцтэй байж элгээрээ энх амгалан тєрлєєрєє тєвшин амгалан байхыг ерєєе.

No comments:

Post a Comment