2011-01-13

Орон сууцанд амьдарч байна уу аль эсвэл оромж бууцанд хорогдож байна уу


                Олон жил хєлс хvчээ зарцуулан байж олсон хэдэн тєгрєгєєрєє ая тухтай, амар амгалан, амьсгал дvvрэн, цээж тэнэгэр амьдрах гэж эгэл ард орон сууцыг зорих болсоор удаж байна. Зєвлєлтийн vеийн хvйтэн, хуучин барилгаасаа татгалзаж, шинэхэн байранд аж тєрєх амьдрах хvсэл нь тэднийг хєтлєсєєр єнєєдєр бараг бvх л хvмvvс орон сууцанд амьдрахыг зорьж, харин хєрєнгє мєнгє хvрэхгvй нэг нь мєрєєддєг болжээ. Гэр хорооллынхон ч ялгаагvй. Нvvрс тортогтой ноцолдож, худгийн усанд гvйж байсан дор орон сууцанд орохыг эрмэлздэг болсон цаг. Арга ч vгvй юм уу. Дэлхий нийтээр даяаршин хєгжиж буй єнєє vед тvvхий нvvрсээр дулаацаж, худгийн усаар ундаалж байхыг хэн хvсэх билээ. Гэвч энэ орон сууц гээч зvйл хэн бvхний хvсэх, зорих, мєрєєдєх ёстой сайхан орчин, амьдралын зорилго мєн гэжvv.
Ганцхан єрєє байрыг 20-30 сая тєгрєгєєр худалдан авсан олон мянган айл єрх єнєєдєр харуусал тээж, гомдол мэдvvлсээр байна. Тvvхий нvvрснээс татгалзаж орон сууцанд орсон ч тvvнээсээ дор халаалтгvй байранд орчихно, худгийн усанд гvйхээс ангижирч орон сууцанд ортол нєгєє ус нь тасарчихна. Дулаан сайхан гэрт амар тайван амьдрах гэтэл хажуу айлын дуу чимээ сонсогдоод амраахгvй. Шалнаасаа хайрч, таазнаасаа ус нэвтрэх ийм орон сууцны тєлєє та бид олон жилийн хєдєлмєрийнхєє хєлсийг цуглуулах шаардлага байгаа юм уу. Уг нь олон улсын стандарт, орон сууцны хяналт шалгалт гэж байдаг л санагдах юм. Нээрээ шалгалт хийгддэг шvv дээ. Барилгын ажлын орон сууцны суурь ухагдахаас эхлээд бvхий л шатанд зєрчил илэрдэг ч харамсалтай нь тэр vедээ нэг нь анхааруулаад нєгєє нь аргалаад єнгєрдєг нь нууц биш.
Нэг л жишээ дуръдая. Саяхан нэгэн гэр бvл сvvлд баригдсан шинэхэн хорооллын хоёр єрєє байрыг худалдан авчээ. Анх ороход нь шалнаасаа эхлээд тааз хvртэл vнэхээр сайхан санагдаж, худалдаж авахаар болсон аж. Харин одоо тэдний байр халаалт маш муу хvйтэн байдгаас гадна, халуун ус нь байн байн тасарчихдаг, хажуу айлын хvмvvсийн хэрэлдэх дуу нь хvртэл сонсогдож тайван амар байж чаддаггvй гэнэ. Тэрээр холбогдох сууц ємчлєгчдийн холбоо, бусад газруудад мэдэгдсэн ч одоог хvртэл ямар нэгэн хариу ирээгvй байгаа аж. Халаалт нь муугаас болж нялх хvvхдийнх нь бие байн байн муудаж, ханиалгаж эмчийн хяналтад оржээ. Мєн халуун ус нь хэд хоногоор тасарчихаар хувцас хунараа цэвэрлэх, усанд орох гээд хамаг ажил нь хойшилдог гэнэ. Vvнээс гадна хамгийн хvндрэлтэй нэг зvйл нь хажуу айлын дуу чимээ хананы цаанаас сонсогддог гэж байлаа. Ханаа юугаар хийсэн болоод хоёр тусдаа айлын дуу чимээ хоорондоо сонсогдож байгааг тэд гайхаж, хуучин байр минь ядаж хажуу айлын дуу сонсогддоггvй байсан гэж хуучилсан юм.
 Тєрєєс дэмжиж, олон мянган айлын орон сууцны тєсєл хєтєлбєрийг боловсруулж байгаа нь нэг талаас сайшаалтай ч єнєєдєр манай улсад тоо чухал биш чанар vгvйлэгдээд байгаа юм бишvv эрхэм тvшээд минь. Ядаж 20, 30 сая тєгрєгєєр худалдаж авсан орон сууц нь 20, 30 жилийн чанар дагалдах нь зvйд нийцэх бус уу.
Хуучин ч гэсэн зєвлєлтийн vеийн орон сууц наана чинь 80 гаруй жилийг ардаа орхичихсон байна, хvмvvс єєрийн гараар бvтээсэн шавар байшиндаа хэдэн vеэрээ амьдарчихсан байхад шинэ орон сууц нь хоёр сарын ч насгvй араасаа асуудал дагуулж байхад 2 сая иргэний орон сууц хєтєлбєр боловсруулсан ч манай улсад хэрэггvй болоод байна шvv та минь.

No comments:

Post a Comment