2011-01-13

Амиа хорлож буй ардчилсан нам


/Ардчилсан намд хаяглах нь/
Єнгєрсєн хугацаанд Ардчилсан намын биеийн байдал тун тааруухан байлаа. Саяхан болж єнгєрсєн YЗХ-ны хурал нь МАН-ын ханиадийг євчлєєд авчихсан юм шиг яг ижил сценариар болж єнгєрсєнийг хэн ч хэлнэ. Харамсалтай нь хурлаараа тэр ханиадаа эмчилж зарим гишvvдийнхээ санал болгосон эм, танг уухыг удирдлагууд цаашлаад намын олонхи гишvvд дэмжсэнгvй. YЗХ-ны хурлаар Ардчилсан намд эм тан хэрэггvй, биеийн байдал хэвийн гэсэн шийдвэр гарч, оношилсон ханиадыг эдгээх бус дээр нь халуун нэмэгдэж хvндрээд эхлэх нь тэр ээ. Ядаж ханиадаа дарчихаад дараагаар нь халуунаа эдгээсэн бол уг нь зvгээр байсан юм шиг. Одоо яая гэхэв. Эдгэх байлгvйдээ гээд л Ардчилсан намыг харж суухаас єєр сонголтгvй хоцорлоо.
Одоо нэгэнт намынхаа ханиадыг эдгээж чадахаас єнгєрснєєс хойш эм тан уухыг дэмжсэн гишvvд хувь хувиа дааж, єєр єєрсдєє ханиад хvрэхгvйг л хичээх болох нь дээ. Vvгээр С.Эрдэнэ, З.Энхболд нарын тэргvvтэй хэсэг бvлэг гишvvд биеийн байдал тун тааруу байгаа Ардчилсан намд цааш хэрхэх нь анхаарал татахуйц болж байна. Уг нь УИХ, Засгийн газарт сєрєг хvчин байдаг бол одоо ардчилсан нам дотроо сєрєг хvчинтэй болж байх шиг байна даа.
МАН бол єєрийн ханиадаа эвтэйхэн эдгээчихэж чадна. Тодруулбал ирэх сонгуульд тэд эв эрvvл, сав саруул болчихсон байж чадах чадвартай нэгэн. Харин Ардчилсан нам хагаралдаан нь барагдаж, нэгэн цул болж чадаагvй цагт ирэх сонгуульд ханиад нь хатгаа болж єрсєлдєх ч чадваргvй болох нигууртай. Н.Алтанхуяг даргын YЗХ-ны хурал дээр хэлсэн vгэнд: ‘’Гадаад дотоодын олон байгууллагын судалгаанаас харвал, сүүлийн нэг жилд Ардчилсан намын рейтинг МАХН-аас ямагт 3-5 пунктээр илүү явж байна. Энэ бол ард түмэн Ардчилсан намд итгэж байгаагийн нэн тодорхой илэрхийлэл’’ гэж хэлсэн. Гэхдээ судалгаагаар ардчилсан нам МАН-аас илvv байж чадаж байгаа ч улс тєрийн хоёр томоохон хvчингvvд нийлээд ард тvмнээс ердєє 40 орчим хувийн саналыг л авч байгааг олон хєндлєнгийн судалгааны байгууллагууд, багууд олон нийтэд мэдээлж байгаа шvv дээ.
Намын YЗХ-ны хуралдаан дээр намын зарим гишvvд тухайлбал С.Эрдэнэ, З.Энхболд, Б.Дэлгэрмаа нарын гишvvд намаа зад шvvмжилж, намынхаа удирдлагуудын эсрэг хатуухан vг хэлээд амжсан. Харамсалтай нь тэдний шvvмжлэл тэрvvхэн хавьдаа сенсааци болоод л єнгєрсєн. Тэд намдаа шинэчлэлтийг, мєн ардын намаас єрх тусгаарлахыг л хvссэн. Ингэснээр тэд биеийн байдал муу гэж тодорхойлсон ардчилсан намаа эдгээх юм гэсэн. Гэвч их санасан газар есєн шєнє хоосон гэгчээр vр дvн хангалтгvй.
Эдгээр хvмvvсийн тэргvvлсэн хэсэг гишvvд намаа одооноос сонгуульдаа бэлтгэж, Ардын намаас илvv ажиллаж, ирэх сонгуульд ялалт байгуулах чин зорилготой байсан. Н.Алтанхуяг тэргvvтэй намын удирдлагууд ч гэсэн адилхан. Гэхдээ энэ хоёрын туулах зам тулах цэг нь тэс єєр. Єрх тусгаарлахыг, суудлаа тавьж єгєхийг хvсээгvй намын даргын хувьд ирэх сонгуульд намаа ялалтад хvрнэ гэдэгт бат итгэлтэй мэтээр илтгэлдээ дурьдсан. Тvvний хэлж буйгаар ардчилсан нам энэ чигээрээ МАН-тай хамтран ажиллаад байвал ирэх сонгуульд ялалт биднийх гэх санааг илтгэлээрээ хэлсэн. Магадгvй ч маш эрсдэлтэй. Хоёр намын хооронд байгуулсан 60:40 харьцаа нь ч хэрэгжихгvй байхад ардчилсан намд хожоо байна гэжvv.
Сонгуулийн цаг тулах vед МАН-ын толгойлсон УИХ, Засгийн газар амжилттай ажиллаж чадвал бvх зvйл МАН-ын нэр хvндийг єсгєнє. Тэргvvлсэн нам нь сайн ажиллавал дагалдсан намыг нь тэргvvлэгчээс дээгvvр vнэлэх нь юул бол. Магад хоёр нам нэгдэж нийлэн амжилттай сайн ажиллавал судалгаагаар гарсан 40 орчим хувийг хоёр дахин л нэмж, улс тєрийн том намуудын байр суурь улам батжиж, ижил тvвшинээр нэмэгдэж, ирэх сонгуульд юун бие даагч, юун гуравдагч нам гарах ёстой лєєлєє болох биз. Vеийн vед хоёрдогч байхыг хvсээгvй л юм бол тэд УИХ-д ч Засгийн газарт ч олонхи болж байж тэргvvлэгч болж чадах бусуу.
Ардчилсан нам УИХ-д 27 гишvvний суудал авч чадсанаа хангалттай л гэж vзээгvй юм бол иргэдээ сонсож, залуучуудаа дэмжиж, ард тvмний амьдралыг дээшлvvлэхийн тєлєє зєв зvйлийг санаачилж хэрэгжvvлж, улс эх орноо дэлхийн тавцанд алдаршуулахын тулд vзэл суртал, бодлого тєлєвлєгєєгєє єрсєлдєгчтэйгээ уралдуулж байх хэрэгтэй биз дээ. Євєр тvрийндээ ордог биш єрсєлдєгчтэй улс тєр єнєєдєр та бидэнд vгvйлэгдэж байна. Vvний тулд ардчилсан нам дагалдагч биш удирдагч байх хэрэгтэй. Vгvй бол ирэх сонгуульд ардчилсан нам амиа хорлосноос ялгаагvй болох нь.

No comments:

Post a Comment