Showing posts with label 2011-01-09. Show all posts
Showing posts with label 2011-01-09. Show all posts

2011-01-13

Нєхєн сэргээлт vv, єнгєлєн далдлалт уу


Уул уурхай сvvлийн хэдэн жил эрчимтэй хєгжиж буй манай улсад vvнээсээ ашиг олохоосоо илvvтэй тухайн орчныхоо нєхєн сэргээлтийг илvvд анхаарахгvй бол болохгvй нь. Уудам тал нутаг маань ухсан нvх жалга болж, унасан газар угаасан ус минь устаж vгvй болж байна шvv дээ та минь.
Эхнээсээ ямар дvр зурагтай байгаа билээ. Жишээ нь Заамарын хєндий ямар байгааг надаар хэлvvлэлтгvй сайн мэдэх биз. Тэнд очсон хvн дэлхийн III дайн энд болсон юм уу гэж наргианаар ч юм шиг, vнэн ч юм шиг асуулт асуувал хэн ч гайхах зvйлгvй. Удахгvй бусад хєндийнvvдээ, тал нутгуудаа Заамарын араас залчихыг хvсэхгvй л байна шvv.
Манайхан, манайхан ч гэж дээ улс тєрчид, эрх мэдэлтэнгvvд нєхєн сэргээлт гэдгийг єнгєлєн далдлалт гэж ойлгоогvй л байлтай. Хэдэн удаа шороо авчирч ухсан нvхээ булж байгаа л бол нєхєн сэргээлт гэж ойлгож мэдэхээр хар толгойнууд. Уг нь нөхөн сэргээлт хийхдээ нүдэнд харагдахыг нь чухалчлах бус хоргүй, аюулгүй болгох нь хамгийн чухал бас vvн нь байгалийн хууль байдаг. Гэвч vvнийг мэддэг хvн байдаггvй юм шиг. Ашигтай гэрээ байгуулсан л бол ард нь юу болох вэ гэдгээ манай улсын Засгийн газар ухаж дийлэхгvй л байгаа юм даа. Адаглаад ухаж сvйтгэсэн газраас алт гарсан уу, зэс гарсан уу, нvvрс vv гэдгээр нь ангилаад тус тусын нєхєн сэргээлтийг олон улсад хийдэг байх юм. Гэтэл манай улс хаана хар шороо байна тvvгээр нь булж орхино. Бас болоогvй гадныхан манай баялагыг ухаж сvйтгээд улсын баялаг дууссан хойно нь нєхєн сэргээлтээ хийг дээ гээд таг дуугvй байсаар тав, эсвэл тавь, бvр таван зуун жилийг ч ардаа орхиж мэдэх амгалан улсууд байх юм даа манайхан гэж...
Нєхєн сэргээлт гэдэг баялаг дууссан хойно бус олборлолттой зэрэгцэн бага багаар нь сэргээж байх ёстой. Хєндий нутгийг бvгдийг нь ухтал хvлээнэ гэвэл тухайн компанийн хvчин чадал, газар доогуурх баялагийн хэмжээ зэргээс хамаараад хэчнээн жил ч болох юм билээ бvv мэд. Манайхан гэж ёстой хонгилын vзvvрт гэрэл бий гэж зvтгэсээр хоосон мухарт тулаад ухаарахын vлгэрээр хулхи мулзангуудад хуу хамуулаад, хєрєнгєє ухуулчихаад хєєрхий єєрсдєє дараа нь хєндийгєє булах гээд чардайж байх вий.
Уг нь анхнаас нь vvнийгээ зохицуулчих хэрэгтэй байгаа юм. Ухаж уудладаг компаниудтай гэрээ хэлцэл байгуулдаг Засгийн газар анх гэрээгээ байгуулахдаа нєхєн сэргээлтийн талаар тусад нь зvйл анги гэрээндээ тусгаж, хаана, ямар газрыг, хэзээ, юугаар нєхєн сэргээхээс эхлээд нарийн тєлєвлєєд заагаад єгчих нь зvйтэй. Тэгэхгvй одоогийн байгуулсан хэдэн гэрээнд нь ‘’нєхєн сэргээлтийг хийж гvйцэтгэнэ’’ гээд ерєнхий зvйл гэрээндээ тусгачихаар чинь хэн ч хар шороогоор булж хаячихаад л байна шvv дээ. Yvнд стандарт, хэм хэмжээ гээч зvйлийг тогтоож єгєх зайлшгvй шаардлагатай санагдана.
Нэг гашуун туршлагаас єгvvлэхэд Солонгос улсад нєхєн сэргээлт хийгдээгvй орхигдсон 5000 орчим уурхай байдаг аж. Гэрээндээ нєхєн сэргээлтийн талаар нарийн тусгаагvйгээс эдгээр уул уурхай ‘’балгас’’ болж хувирсан. Улмаар эдгээр ‘балгас’’-аа нєхєн сэргээхийн тулд Засгийн газар нь єєрєє хєрєнгє мєнгє тєсєвлєж байж гvйцэтгэж байсан удаатай гэнэ.
Гэхдээ манай улсад дээрх хэмжээний олон уурхай ‘’балгас’’ болчихоогvй байна. Дєнгєж эхлэж байна гэж хэлж болно. Энэ vеэс нь л анхаарч ажиллах хэрэгтэй. Гэрээ байгуулах шатнаас эхлээд гvйцэтгэлийн шат, гэрээ дуусах хvртэл зохих шаардлагыг гэрээнийхээ дагуу тавьж, хянаж байх нь ирээдvйд єєрсдєдєє оруулах хамгийн том хєрєнгє оруулалт байх болно.


‘’Хаалттай 76’’-г хаалтгvй єнцгєєс


УИХ-ын чуулганы vйл ажиллагааг сурвалжлахын тулд тухайн сэтгvvлчийг туршлага, чадвараар нь ангилан парламентын vйл ажиллагааг сурвалжлах эрх олгох юм гэнэ. Бас болоогvй ээ, УИХ-ын байнгын хороодын хурлыг хаалттай хуралдуулахаар болчихсон. Дээрх хоёр томоохон єєрчлєлтийг УИХ єнгєрєгч оны сvvлчээр баярын синдромоор хvмvvс бужигнаж байх vед нь батлаад хуульчлаад амжчихсанд нь баяр хvргэх хэрэгтэй байх. Тэд ийн єєрчлєлт оруулсанаараа хожсон болов уу, аль эсвэл...
Тэд 76 ямаа, ухна, ишиг, луйварчин, хулгайч, бирд гээд єєр юу ч билээ дээ олон алдартай нэртэй. Ингэн барин дуудуулан байж сэтгvvлч нарт мэдээлэл єгєх нь албагvй гэж гомдсон бололтой хєєрхий. Эсвэл нэгнийх нь булхиа луйвар гишvvдийн хоорондын єс хонзонгоор ч юм уу, єрєєсгєл гvтгэлэгээр ч юм уу яригдаад эхлэхээр багийнхаа тоглогчдийг хамгаалах гэсэн далд санаа агуулсан байхыг ч vгvйсгэхгvй. Ер нь шуудхан хэлэхэд энэ удаагийн парламент урьд vед байгаагvйгээр гишvvд нь хоорондоо хэрvvл уруултай, турхиралт хардалттай, гомдол шvvхтэй болж байгаа. Энэ vvднээсээ ч эдгээр нєхдvvд араа бодож уг єєрчлєлтийг оруулсан байж болох талтай. Vгvй бол энэ чигээрээ энэ парламентын нэр хvнд хєрсєн доогуур шургаж, дийлэнхи олонхи нь ирэх сонгуулиар УИХ-д гарч чадахаасаа єнгєрнє. Ер нь явж явж энэ 76 нєхрийн нэр хvнд єдий зэрэгт хvрсэн нь сэтгvvлч нарын л гавъяа юм байгаа шvv дээ. Хотын ховч шарыг, хєдєєний хєєрхєн борыг єєд нь татаад тэрбумтан, бирд, хєрєнгєтєн энэ тэрээр єргємжлєєд л явж байдаг сэтгvvлч нарт баярлаж явбал таарна. Vгvй яахав ямаа, ухна гэж хэлсэн сэтгvvлч нартаа гомддог л юм байгаа биз. Гэхдээ тэд чинь 76 таануудын нэрийг сайнаар ч бай, муугаар ч бай энэ Монголд єндєрт дуудуулж л яваа ачтангууд.
Хэрэв дєрєв дэх засаглал гэж байгаагvй бол ‘’хаалттай 76’’ таануудын ажил хэрэг олон тvмэнд хvрэх ч байсан юм уу даа. Сэтгvvлч нар шvvмжилж болох ч уншигч єєрийнхєєрєє дvгнэдэг гэж мэддэггvй л юм байх даа.
Шvvмжлэх нэгнийг нь шvvмжилж, магтах нэгнийг магтаж, уулзах нэгэнтэй уулзуулж, учруулах заримтай нь учруулж явсан сэтгvvлч нар эцэстээ буруутан болж таарах шив. Нvvрэн дээрээ хэвлэл мэдээллийн салбарынхан та бvхэн байгаагvй бол гэж хэлэх мєртлєє нvvдлээ ухрааж бvхнээс нуугдах нь юуны учир вэ. Хаалттай хаалганы цаана тэд хууль хэлэлцээд байна уу, хуйвалдаан зохиогоод байна уу хэн мэдэх юм. Хаалттай байх тусам сэтгvvлч нарын хардах бодох нь ихсэж асуудлыг гуйвуулчихвал та нєхєд аягvй бол 76-гийн талаар муу юм бичихийг хориглоно гээд дараагийн шинэ жилийн сиймхийгээр батлачих юм байгаа биз. 
Сvvлийн vед дээрх єєрчлєлт хийгдсэнтэй холбогдуулан єнєєх байнгын хороодын гишvvд нь ч хуралдаа ирэхээ байсан сурагтай. Аргагvй шvv дээ. Хэчнээн зєв зvйтэй юм яриад ч хэвлэлийнхэн тvvнийг олж харах биш дээ. Сэтгvvлч нарт хаалттай юм чинь.
Vvнээсээ болоод нэг бус удаа байнгын хороодын хуралдаан ирц нь бvрэлдэлгvй хойшилсон гэж байгаа. Аягvй бол хаалттай юм чинь гээд хоёулахнаа сууж байгаад ч хамаагvй хуулиа хэлэлцээд боловсруулаад нэг єдєр улсын их хуралд єргєн барьж мэдэх л хар толгойнууд. Ёстой нуухыг нь авах гээд... гэдэгтэй адил болж байна даа. Дандаа магтуулах дуртай ‘’хаалттай 76’’ юм байна л даа. Магтаад єгдєг юм уу.
Улсынхаа тєлєє зvрх сэтгэл, хvч хєдєлмєр, ур ухаан гарган байж авлигачдыг даврааж, архидалтыг єєгшvvлж, ажилгvйдлийг нэмэгдvvлсэн, баялагаа алдаж балгастайгаа хоцорсон, баатар царайлж байр орон сууц гардуулсан, ядарсан ард тvмэндээ яажгий гэр бэлэглэсэн, авлигад бохирдсон мєнгєєрєє ард тvмэндээ хишиг тvгээсэн УИХ-ын эрхэм 76 гишvvддээ баярлаж, талархсанаа илэрхийлж, та бvхнийхээ ачийг vеийн vед, vр хойчдоо сануулж байх болно.