2011-01-13

Байгаль орчин баларч орхилоо, сайд таны ажил сайн л биз дээ


                Амар сайн байна уу, таны ажил сайн л биз дээ гэж Байгаль орчин, Аялал жуулчлалын сайдаас нэг асуух юмсан. Хэрэв ингэж асуувал сайн л гэж хариулах байх даа. Лав муу гэхгvй. Би ч муу байна уу гэж асуухгvй. Ер нь мэндлэх ёсон гэж бас учиртай юм аа. Гэхдээ мэндлэх ёсондоо бус угаасаа сайдын ажил нь сайн байгаа гэнэ. Сайдын сэнтийд залраад саарал ордонд нэр нєлєє нь єсєж чадсан Л.Гансvх дарга ч одоо бvр даргын дээд дарга, ноёны дээд ноён болоод тэр биз ээ. Захиран тушаах эрх нь ч, зарцуулан гvйцэлдvvлэх мэдэл нь ч гарт орсон хойно сайн гэхгvй гээд ч єєр юу гэх билээ. Байгаль орчин гэсэн яамны нємрєгєн доор баахан тендер шалгаруулж олон ч найзуудаа оролцуулж, шалгаруулж чадаа л байлгvй. Аялал жуулчлал нэрийн дор овоо хэдэн тєгрєг цааш нь хийгээл биз. Чадаж байгаа юманд арга байхгvй гэгчээр. За энэ ч яахав. Баригдахгvй л бол бар, караокед савсаганаж явсан ч бидэнд ‘’пад’’ алга.
                Гэхдээ улс орноо, нийслэл Улаанбаатар хотоо харахаар сэтгэлд нь юу ч бодогдохгvй байгаа л юм байх даа. Утаа, угааранд дарлагдсан нийслэл хот чинь, баялгийг нь хуулж аваад хєрсийг нь сэндийчлээд орхисон тал нутаг чинь баларч байна цаана чинь. Ухах тvйвээхийг нь гадныхан ухаж хаячихаад, уудалж дотроос нь хэрэгтэйгээ тvvчихээд улсад минь хуурай хар шороо, манан татсан саарал утаа угаарыг л vлдээж байна шvv дээ. Тэгтэл...
                Байгаль орчноо хамгаалах vvрэгтэй, агаарын бохирдлыг бууруулах ёстой салбарын сайд нь анагаах бус арилжаа наймаа, аялал жуулчлалдаа хєл алдан гvйж байх юм. Аялал жуулчлалдаа анхаарах нь буруу биш ч сайдын хариуцсан салбар, хvлээсэн vvрэг бол ганц аялал жуулчлал биш шvv дээ. Аялал жуулчлалаасаа гадна агаарын бохирдлоо, хєрсний эрvvл байдлыг нєхєн сэргээхэд анхаарч vvрэгт ажлаа бvрэн гvйцэт биелvvлчихвэл яасан юм бэ.
Энэ жил байгаль орчинд хэчнээн тєгрєг тєсєвлєгдєв єє. Лав агаарын бохирдлыг арилгахад, vгvй ядаж багасгахад гэж тєсєвт тэдэн тєгрєг тусгагдсан гэж дуулаагvй. Уул уурхайн ойр орчмын хєрсийг нєхєн сэргээх талаар мєн л тєсєвт суулгасан гэж  ч сонсоогvй. Харин аялал жуулчлалын чиглэлээр хэдэн тэрбумаар нь хєрєнгє тєсєвт суулгуулчихсан л дуулдана билээ. Гадаадын хєрєнгє мєнгєтэй баячуудын vзэх харах зvйлийг бэлдэж байх зуур дотоодод чинь агаарын бохирдол ард тvмнийг чинь хордуулсаар байна. Уул уурхайн ойр орчмын байгаль орчин сvйдэж байна. Энд хvмvvс дэлхийн дунджаас хэд дахин хортой агаараар амьсгалж, иргэд єдєржин хуурай хар шороон дотор амьдрах vхэхийн зааг дээр амь зууж явна. Энэ талаар салбарын сайд нь анхаарахгvй бол єєр хэн анхаарах юм. Сайд аа... хариуцаж авсан vvрэгт ажлаа хангалуун биш юм аа гэхэд хагас дутуу ч гэсэн хийж байвал яасан юм бэ...

No comments:

Post a Comment