2011-01-13

Ээдээ энэ сvлжээ юу


Манай улсад сvлжээний бизнес цэцэглэн хєгжиж, цэцэг навчаа дэлгэн нахиагаа сагсайлгаж байна. Нийгмийн болон бизнесийн салбарт ихэвчлэн хvчтэй нєлєєлдєг энэ бизнес одоо бvр бvх салбарт хvчээр тvрэн орж ирэх боллоо. Єнєєдрийн байдлаар манай улсад сvлжээний гэх тодотголтой 70 гаруй албан байгууллага бvртгэлтэй байдаг аж. Дээрх тоо бол бvртгэгдсэн гэдгийг санах хэрэгтэй. Vvнийг олон байгууллага байна гэж та бодож байна уу. Vгvй л болов уу.
За яахав зарим нэг нь vнэхээр энэ салбараар амжилт олж, амьдралаа сайн сайхан болгосон байж болох ч дийлэнх олон нь зам дундаас буцаж, сvлжээнээс гардаг нь нууц биш. Магадгvй энэ нийтлэлийг уншаад сууж буй та ч эдгээр хvмvvсийн нэг байсныг vгvйсгэхгvй. Уг нь анх манай улсад энэ сvлжээ нэвтрэхдээ гоо сайхны бараагаар тєсєєлєгддєг л байсан. Гэвч єнєєдєр гоо сайхны бараа нь аж ахуйн бараа бvтээгдэхvvн, эм тан, хоол хvнс гэх мэтээр єргєжин тэлээд байна. Vvгээр ч зогсохгvй ямар ч бараа бvтээгдэхvvн рекламдах, борлуулахгvйгээр мєнгє єгч бvртгvvлдэг сvлжээ бий болсоныг та бид мэднэ. Их мєнгєєр бvртгvvлэх тусам єєрт ирэх ашиг орлого нь арвин байна гэдэг. Бvртгvvлсэн хvн бvр доороо дахин олон тооны хvнийг бvртгvvлэх ёстой. Тэр олон тооны хvн нь ч доороо мєн л тэр хэмжээний хvнийг цуглуулж, бvртгэж авах учиртай. Энэ мэтчилэн бvртгvvлсэн хvн бvр єєр єєрийн тооны хvмvvсийг бvртгvvлж чадаж гэмээ нь ашиг орлогын vvд нээгдэх юм гэсэн. Ингэж бодохоор дэлхий бєєрєнхий гэдэгтэй адил тєгсгєл гэж байхгvй сvлжээ юм бишvv. Хэдийгээр энэ сvлжээнд элсэх vгvй нь, амжилт олох эсэх нь хувь хvний асуудал ч энэ сvлжээ хадуурч, замаасаа хазайгаад байна.
Олонхиосоо цєєнх нь илvv хєрєнгєждєг дээрх сvлжээний бизнесээр улс тєрийн эрхэм ноёд, тvшмэдvvд амьсгалдаг, амьдардаг болоод байна. Энэ бизнест тодорхой толгойлогчоос эхлээд шаталсан бvтэц, товчхондоо мэргэжлийн зохион байгуулалт бvхий хамтлаг бий. Vvнд одоогийн олигархиуд, эрх баригч намууд багтана. Тэдний сvлжээндээ элсvvлэх гол арга хэрэглvvр нь бэлэн мєнгє єгєх, мєн ажлын байр, албан тушаалын амлалтууд байдаг.
Улс тєрийн сvлжээ нь ялангуяа сонгууль дєхєєд ирэх vед сvлжээгээ єргєтгєж, хvчээ зузаатгана даа. Сvлжээндээ аль болох олон хvнийг элсvvлж чадна тэр толгойлогчийн нам ялалт байгуулж УИХ-д орж чадна. Харин УИХ-д орсон хойно дээр хэлсэнчилэн цєєхєн хэд нь хєрєнгєжиж, дийлэнх олон нь юу ч vгvй хоцордог. Энэ шинжээрээ бусад нийгмийн сvлжээтэй адил ч Улс тєрийн сvлжээ Монголчуудын хувь заяаг атгасан гэдгээрээ бусад сvлжээнээс ялгаатай, бас эрсдэлтэй байдаг. Буруу толгойлогчтой, намын сvлжээнд орлоо л бол хувь заяа тань хазайлаа л гэсэн vг. Гол нь та сvлжээ сvлжээнээс хамгийн зєв сvлжээг олох нь л чухал.  Хэрэв  та бусад сvлжээнд орвол мєнгєєрєє, хєдєлмєрєєрєє л хохирч vлддэг. Харин энэ сvлжээнд орох юм бол та бvхий л амьдралаа алдана даа.
Улс тєрийн сvлжээ бол их чимээгvй хэрнээ осолтой. Харин энэ сvлжээ саяхнаас цэцэглэн хєгжєєд байгаа юм биш ээ. Аль эрт, ардчилсан сонгуулийн vеэс эхлэлтэй. Нэг vгээр МАХН, Ардчилсан намаас эхтэй гэж хэлж болно. Тэр vедээ хvчгvйдэж, чимээгvйхэн байдаг байсан. Одоо бол сvлжээ сvлжээний дээд оргил, сvйрэл сvйрлийн ирмэг болж хувираад байна.
Энэ сvлжээ нь мєн дотроо хэд хэд задрана. Эхлээд улс тєрийн намуудын сvлжээ. Одоогоо манай улсад Монгол Ардын нам, Ардчилсан нам гэсэн хоёр том сvлжээний байгууллага байна. Удаах нь нам доторх бvлэг, фракцуудын сvлжээ. vvнд нь дээрх хоёр намын дотоод бvлгvvдийг хэлж болно. Бvлэг бvр єєрийн намынхаа бодлогыг дэмждэг ч тvvнд хvрэх арга замыг, єєрєєр хийж гvйцэтгэхийг эрмэлздэг тул ийм бvлэг байдаг. Жишээ нь Зvvний хvчний холбоо, Алтангадас, Ардчилсан хvчний холбоо г.м. Бvлгийн дараа намын гишvvд тус бvрийн сvлжээ байдаг. Ихэвчлэн улс эх оронд нэр хvндтэй, нєлєє бvхий хvмvvс сvлжээ vvсгэнэ. Эдгээр хvмvvсийн дор намын гишvvд, иргэд сонгогчид ордог. Одоогоор бол Н.Энхбаярын сvлжээ гээд єєрийн хуучин нам болох МАХН-ын нєхєд рvvгээ vгэн бємбєг чулуудах энэ хvний сvлжээ улам єргєжсєєр л байгаа. Тvvний зорилго ирэх 2012 оны сонгуульд МАХН одоогийн МАН-ыг унагах зорилготой. Энэ нам унаж л байвал оронд нь Ардчилсан нам Засгийн эрхэнд гарсан ч тvvнд пад байхгvй. Ингэхийн тулд сvлжээнийхээ цар хvрээг тэлэхийн тулд бvхий л хvчээ дайчилж байна. Дараагаар нь Н.Алтанхуягийн толгойлсон Алтангадас-ын сvлжээ. Ардчиллын алтанхараацайнууд ихэвчлэн байдаг энэ бvлэг ямар ч хамаагvй аргаар одоогийн намын vзэл баримтлал, эрх мэдлээ хадгалж vлдэх, ирэх сонгуульд ялалт байгуулахын тєлєє галанд гараа дvрэхэд ч бэлэн хvмvvс. Гэхдээ энэ сvлжээг нуга дарах хvсэлтэй Ардчилсан хvчний холбоо тэдэнд саад хийж, vзэл баримтлал, бодлогод шинэчлэлт хийхээр намынхаа толгойруу дайралт хийхээр зэхэж эхэлсэн. Хэрэв тэд сvлжээгээ єргєтгєж, хvчирхэг болгож чадвал 2012 оны сонгуульд намынхаа дотоод бvлгийн сvлжээ тєдийхєн биш, Ардчилсан намын сvлжээг гартаа авч чадаж ч мэднэ. Энэ намын дээрх хоёр том бvлэг сvлжээнээс гадна олон жижиг сажиг сvлжээнvvд бий. Харин Монгол Ардын намын хувьд Н.Энхбаярын сvлжээг хvчээ авахад саад хийж, ямар ч хамаагvй аргаар тvvнийг улс тєрийн сvлжээнээс ул мєргvй алгахийх эрмэлзэлтэй. Ардын нам Ардчилсан намыг бодвол дотроо тєдийлєн олон сvлжээ vvсгээгvй бєгєєд нэгэн цул байхыг хичээдэг. Харамсалтай нь намын их хурлаар нэрээ солисоноос vvдэн УИХ-ын гишvvн Ц.Шинэбаяр тэргvvтэй шинэ сvлжээ бий болж, сvлжээндээ 3000 гаруй гишvvдийг нэгтгээд байгааг эс тооцвол шvv дээ.
Улс тєрийн сvлжээг задлан ухвал нэг ийм тєрхтэй. Нєгєє гоо сайхны бараа бvтээгдэхvvний сvлжээ єргєжин тэлсэнтэй адил Улс тєрийн сvлжээ ч єргєжин тэлж олон задарч хувирсан нь энэ. Уул шугамандаа бол улс тєрийн сvлжээ ч гэлтгvй бvхий л сvлжээ нийгмийг, улсыг гажуудуулж байна. Энэ олон сvлжээнээс ангижирах цаг хэзээ вэ...

No comments:

Post a Comment