2011-01-13

Илvv илvv бас дахиал илvv


Зиа ингээд 2010 он дуусахнээ. Он дуусах дєхєхєєрл тэр оныхоо сайн муу бvх vйл явдлыг онцолдог монголчуудын гэм биш зан бий. Энэ зангаа тавьж чадалгvй би гэж нэг хvн замхран баларч буй энэ оны сенсаациудыг зах зухаас нь хєндєх гээд vзий гэж бодсымєє. Гэхдээ ‘’илvv илvv’’ гоцлон тоглогч нарыг онцолчихбол яадгийн бол гээд манлайлагч толгойлогч агаа нарыг нэрлэчихдиймуу. Буруудаад базуулчихдгийм болвуу. Хэ хэ. Яадагч байсан дvvрсэн.
Хєнкєєн дурьдаад єнгєрчихвєл гайгvй байдаг байгаадаа. Муулуулсан нь намайгаа дарамтлаад, магтуулсан нь шагнаад байвал алваа. Тэгvvл магтаад байхым шvv. За за наргиа байлаа хє. Ингээд илvv илvv агаа нарыг зах зухаас нь нэрлий.
Энэ оны ‘’илvv илvv’’ шилдгийн шилдэг гоцлон тоглогчдын аравдугаарт арсалдагч тэрсэлдэгч Содномзундуйн хvv Эрдэнэ агаагаа нэрлэчихий. Оройхоон гараал ширvvхэн дайрсандаа. УИХ-ын гишvvнийхээ бvрэн эрхийг олж авах гэж vзэж тарж vсэрч наалдсаар байж нэг юм арайхийж парламентад орж ирээд vргэлжлvvлээл vзэж тарсан хvн дээ. Намын даргатайгаа хvртэл чулуу нvvлгэлцэж, тархи толгойгvй, нvvр нvдгvй бааханл балбалцаал байсан хєєрхий эцэст нь юучгvй vлдэчхийм.
Гоцлон тоглогчдын есдvгээрт ерєєсєє учир нь олдодгvй намбагvй агаа Намбарын Энхбаярыг наагаад хаячихий байз. Намаа муулаал, эсхvл ємєєрєєл ёстой ёроол нь танигдахгvй хvн дээ. Мань хvн аль нодлин жилийн ерєнхийлєгчийн сонгуулиас хойш намынхаа нэрийг харлуулах гээл байснаа энэ жил нам нь нэрээ солингуут хаашаа харахаа мэдэхээ байчихдаг байгаа. Хуучин ху намдаа vлдэхнvv, нэрээ солисон Ардын намдаа мєнхрєхнvv гэж борчуул тvvнийг ажсаарл...
Харин наймдугаарт намын нэрээ єєртєє наалдан пад гэдгийг мэдэгдсэн Цэндийн цэмцгэр хvv Шинэбаярыг шингээчихий. Ху намынхаа хурлаас хойш ардын намыг эсэргvvцэх болсон тэрээр Х vсэгний тєлєє хэнтэйч vзэлцэхэд ‘’готооов’’ гэж байгаа. Ааа гэж дуу гардаггvй хvн гэнэт арслан бар шиг архирхаар чинь ардын нам бvv хэл ард тvмэн шоооконд орчихдгийм байгааздээ.
Даруухан долдугаарт таг дуугvй энэ жилийг барсан Баяр хvv багтлаа. Уг нь Санжаагийн хvv саваагvй хэрнээ амбицтай байвал тvvнд зохих юмшигээ. Гэтэл тэгсэнгvй. Амьд vхсэн ньч мэдэгдэхгvй Америк энэ тэрээр эмчлvvлэх нэрээр аялаад амраад ирсэнээс єєр сонин хачин энэ хvнд даанч алга. Урьд жилvvдэд энэ хvний талаар нийтлэл, нэвтрvvлгvvд салдаггvйсэн.
Зургаадугаарт Зандаахvvгийн Энхболд дурсагдлаа. Дурсий шvv манайхааан. Цаадах чинь чаавааас чадаагvйч гэсэн намаа шинэчилэх гэж, даргаа огцруулах гэж чадлаараал зvтгэсэн. Зvтгэлийг нь зєвєєр ойлгож бие нь бичигхэн ньч бэлчээрийг нь харахаа мартваааааа. Дахиал угзарч мэдэхл давжаа хvv шvv. Давраавал харин ерєнхийлєгч ч болж мэдэх дайчин эр дээ.
Тавантолгойн тавилангаар наадаж наргисан Д.Зоригт балчир тавдугаар байрт орж таарлаа. Агуу их баялаг ордноосоо алтны уурхайгаасч илvv ашиг олж, ард тvмнээ сэтгэл хангалуун гэдэс цатгалан байлгана гэж ам алдсан тvvний vг бvгд 2010 оны тvvх болон vлдэхнээ. Ашигтай ч юмуу алдагдалтай ч юмуу хэн мэдлээ. Хэзээ тэр тавантолгой надад хоногийн хоолыг минь єгдєг болоод хэдэн vеэр минь сэтгэл хангалуун амьдруулах юм болдоо ёстой чєтгєр бvv мэд.
Дєнгєлvvлсэн дєрєвдvгээрт дэлхийгээр аялаж зугаалж байгаад баривчлагдсан Б.Хурцыг чагтлий. Тэрээр сєрєг тагнуулын газрын даргын албыг хашиж байсан юмсанж. Улмаар улсаас vvрэг даалгавар авч амжилттай гvйцэтгэсэн гэхийм. Гэтэл улс нь тvvнийг буруутан гэчихсэн. Одоо харийн оронд шvvгдээд шvvсээ шахуулж байгаа сурагтай. Хvн хулгайлан тээвэрлэсэн ч гэнvv, хvн амины хэрэгтэнг нууцлан далдалсанч билvv бааханл юм дуулданалээ. Тэр хvн амины хэрэгтэн нь С.Зоригийг хєнєєсєнч гэж дуулдаал байсан. Юуч болоод байгаам бол бvv мэд. Шvvхийн шийдвэрийг л хvлээхээс...
Гvрийж vлдсэн гуравдугаарт Сангаа дарга бичигдлээ. Авлигатай тэмцэх дарга нь єєрєє алдаа гаргаж Улсын Ерєнхий Прокурорт зуулгуулж эхэлсэн. Прокурор ч улайран зvтгэж уйгагvй довтолсоорл байгаа. Гэсэн хэдийч Сангарагчаа даргын фрот тийм амар бууж єгєхгvй нь бололтой. Хуулийн дагуу гэж Ерєнхий прокурор бамбай хийсэнч хууль надад vйлчлэхгvй шvv гэсэн шиг цаг хугацаа улиран одсоор ирэх онтой золгохнээ. Ямааны мах халуун дээрээ гэдэгсэндээ. Уг нь Сангаа дарга алдаа гаргасан гаргаагvй, авлига авсан аваагvй, ажилчдаа тагнасан тагнаагvй гэсэн асуудлыг шийдчихэж барахгvйл байгаамдаа манайхан.
Ховсдуулсан хоёрдугаарт хотын мээээр асан Цогтын хvv Батбаяраа нэрлэчихvvдээ. Хотын дарга байхдаа хийж чадаагvйгээ Улсын Их Хуралд ороод хийж чадна гэж мань хvн ойлгосон бололтой хуулийн тєсєл, тєсвийн хэлэлцvvлэг, асуудал бvр дээрл нийслэл нийслэл гэж орлиод салахаа байсаан. Гэвч нэмэр болоогvй. Єєрийнх нь vгийг сонсоогvйд дургvй нь хvрээд vvрэг гvйцэтгэгч засгийн газрыг буруушааж, салбарын сайд Д.Зоригт луйварчингаа огцруулах єргєх бичгийг УИХ-ын даргад єргєн бариад амжсийшvv.
Норовын Алтанхуягийг нэгдvгээрт оруулчихлаа. Соррийййй. Магадгvй энэ хvнийг vзэн яддаг хvн олон байгаал байх. Гэхдээл vзэн ядалтыг дарж, дарга гэдгээ дахин батлаад нийгэм дэх байр сууриа бататгаж чадсан улс тєрчдєє. Улсаа хєгжvvлэхэд оруулсан хувь нэмэр нь бага байж болох ч улс тєрийн тавцанд нэр нь цуурайтдаг хvн гэж саарал ордноор шуурцгаадаг юм билээ. Иймээсч намын даргын суудалд наалдан пад гэдгээ баталж, намаа ирэх сонгуульд удирдан оролцохоор, наанадаж МАН-ыг ялах амлалтаар даргын суудлыг дааж vлдсийм. Харжил байя 2012 онд...
Надтай санал нийлэхгvй хvмvvст хандаж хэлчихдиймуу. Маргаад яах вэ манайхааан. Илvv илvv аравт ороогvй хvмvvсээ єєрсдийхєєрєє бичсэнч болийшдээ. Миний хувьд ийм л  байна. Анхаарал тавьсан явдалд баярлааааа.

1 comment:

  1. Tand ene udriin mend. Uuriin setgegdlee chuluutei ilerhiilne uu. Hundetgesen P.Enkhjargal

    ReplyDelete