2011-01-13

Єєх ч биш булчирхай ч биш холимог системийн хувь заяа


Монгол Улс 1992 оноос эхлэн парламентын засаглалтай болж, УИХ-ын 76 гишvvнийг сонгуулийн можаритари системээр сонгосоор хориод жилийн нvvр vзээд байна. Можаритари тогтолцоогоор болсон УИХ-ын таван удаагийн сонгууль бvгд шvvмжлэл, хэл амнаас хол байж чадсангvй. 2008 оны сонгуулиар ард тvмний бухимдал эцэстээ тулж, тэр жилийн долдугаар сарын нэгэнд ямар vйл явдал болж єнгєрснийг та бид мэднэ.
Тvvхэндээ хар мєр vлдээсэн можаритари системээс нэгэнт татгалзах нь зvйтэй нь энэ vйл явдлаас илт харагдаж, энэ тогтолцоог халж оронд нь сонгуулийн єєр хувилбар боловсруулж эхэлсэн.
Тэр нь пропорциональ буюу хувь тэнцvvлсэн хувилбар. Єнєєгийн нийгэм цаг vе, урьд жилvvдийн гашуун туршлагаа бодвол одоогоор хамгийн зєв бєгєєд боломжийн тогтолцоо нь гэж эх сурвалжууд хэлж байгаа. УИХ-ын гишvvд ч можаритариасаа бараг л 100 хувь татгалзаж, пропорционалиа сонгох нь ойлгомжтой болж эхлэв. Гэтэл эрх баригч хоёр намын хэсэг "эсэргvv" нєхдvvд "холимог" хэмээх шинэ нэр томъёо бvхий тогтолцоог санаачлан УИХ-ын гишvvдийн дэмжлэгийг авах гэж улайран, шуурхайлж байна. Бас ч vгvй тодорхой хэмжээнд амжилтад хvрч, цєєнгvй гишvvдийн дэмжлэг авч байгаа сураг дуулдаж буй.
Нєгєєх "холимог" хэмээх систем нь харин УИХ-ын сонгуульд эерэг vр дvн авчрах уу гэдэгт ард тvмэн эргэлзэж байна. Учир нь зvтгvvлээд буй "холимог" нь можаритари систем ч биш, пропорциональ ч биш нэг vгээр "єєх, булчирхайн аль нь ч биш" ажээ. Зvгээр ч vгvй бас хоёр нам холимог системээ хотоос зайдуухан гарч байгаад хэлэлцэж ярилцсан байгаа юм. Ардчилсан нам энд тэнд фракц фракцаараа зєвлєлдєж байсан бол хувьсгалт нам бvлгээрээ Их тэнгэрт зєвлєлдєж энэ тогтолцоог ярилцжээ. Тєрийн ордондоо бvлгийнхээ хуралдаанаараа ч цухуйлгадаггvй байсан хоёр намын бvлэг хотоос гарч байж ярилцаж буй нь эртнээс тєлєвлєсєн ч байхыг vгvйсгэхгvй. Ёстой л наашаа харж "пропорциональдаж", цаашаа харж байгаад "холимогдох" нь ээ.
Зарим нэгэн улс тєрч, эх сурвалжийн єгvvлж буйгаар "Хямарсан тєрєє аврах бус "дампууруулах" хуулийн тєслийг тэд єргєн барих гэж улайран зvтгээд байгаагийн цаана "но" байгаа" гэж байна. Магадгvй тэд Монголоор минь тоглож тоглочихоод маргааш нь алга болчихож мэдэх нєхєд учир зvгээр суугаад улсаа алдахыг хэн ч хvсэхгvй биз дээ.
Уг нь УИХ-ын 76 гишvvн улсаа хєгжvvлж, баян болгож, ард иргэддээ vйлчлэх атал эдгээрээс илvv ашиг сонирхлын зєрчил нь давамгайлж, ард тvмнээ ядууруулан, бэлэн мєнгєний хvлээлтэд оруулж, улс орноо хєгжvvлэх бус хєшєєх суурийг тавьж байгаа нь тєр чиглэлээ алдаж улсаа мєхєєх ирмэг рvv тvлхэж байгаа хэрэг болж байна.
Энэ мэтээр vргэлжилж дуусашгvй булхай, хуйвалдаан, эзэрхийлэл, толгой нь уруугаа харсан тєрийг цэгцлэх цаг болсон. Vvнийг сонгуулийн хуулийн шинэчлэлээр шийдэх боломжтой байсан. Єєх ч биш, булчирхай ч биш хувилбарыг сонгож байсан дор єнєєгийн нийгэмдээ тохируулан пропорционалиа сонгочихооч. Аягvй бол сурсан зангаараа дотроо хуйвалдаж байгаад тохиролцоонд хvрчихэж мэдэх л улс тєрчид. Хэзээ тэд байр сууриа бат ємгєєлдєг байлаа. Саяхан л гэхэд Ардчилсан нам хvvхдийн мєнгє батлахаас нааш хєдлєхгvй, хуралд суухгvй гэж ам алдаад байсан боловч удалгvй буулт хийж МАХН-ынхантайгаа эвтэйхэн тохиролцоонд хvрсэн. Одоо нєгєє хvvхдийн мєнгє буруу замаар будаа тээж мэдэхээр байгаа. Сонгуулийн хууль ч гэсэн нэг иймэрхvv тєгс тєгєлдєр бус, эргэж буцсан, сонгуулийн vеэр эвтэйхэн аргалж болохоор батлагдаж магадгvй бололтой.

No comments:

Post a Comment