2011-01-13

Монголд єдєлж буй неонацист vзэл


Нийслэл Улаанбаатар хотын хэд хэдэн газарт, тухайлбал албан байгууллагын хаалга, хашаа, хана гэх мэтчилэн зай талбайд "Хужаа нарыг бууд" гэж улаан хар есєн шидийн єнгийн будгаар бичсэн байсныг та бишгvй л харж байсан байх. Одоо ч байсаар л байгаа. Мэдээжийн хэрэг ийм утга бvхий бичгийг гадаадынхан бичихгvй тул монголчууд єєрсдєє бичсэн байж таарна. Ингэхдээ энгийн нэгэн биш харийнханд єшєрхсєн, эсвэл хэт vндсэрхэг vзэлтэй хvмvvс бичсэн нь хэнд ч ойлгомжтой. Єєрєєр хэлбэл зорин бичсэн vгаий цаана, зорилго нуугдаж байгааг vvнээс харж болно.
Зарим нэг хvмvvс хана, хашаан дээр хэн нэг нь vг бичсэн байгааг хvндээр хvлээж авахгvй байж болох. Гэтэл энә vгний цаана улс орны аюулгvй, баталгаат орчинд амьдрах, аж тєрєх хамгийн том эрх, боломжийг маань хязгаарлахын эхлэл тавигдаж байна. Ялангуяа манай улсад сvvлийн арав гаруй жил хэт vндсэрхэг vзэлтний бvлэг, хєдєлгєєнvvд хvчээ авч, vvнийг дагаад харийнхан халдлагад єртєх, хохирох тохиолдол нэмэгдсээр байна. Анхандаа vндсэрхэг vзэлт бvлгэм, хєдєлгєєнийг ямар нэгэн улс тєрийн эсвэл хувь хvний захиалгат хэмээн таамаглаж байсан ч, цаг хугацаа улиран одохын хэрээр тэд нацист, фашист хэлбэрийн vйлдлvvдийг илт гаргах болов. Тэдний байгаа байдал, ааш авир, хувцас хунар, уриа дуулал нь хvртэл Неонацист буюу "мулзан толгойтнууд" гэж нэрлэгдэхэд хvрлээ. Гадаадын хаяг лого, нэртэй албан байгууллагуудын нэрийг хуулж, чимэглэлийг сvйтгэн, гадаад хvнтэй холбогдсон эмэгтэйчvvдийн vсийг хусна гэж хас тэмдгийг хувцсандаа зvvсэн, хар бараан хувцасласан, нvvрээ багаар дарсан, хар шил зvvсэн хэсэг залуус хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэд хэдэн хурал зохион байгуулж мэдэгдэж байсан удаатай. Vvнээс тєд удалгvй гадаадын иргэд халдлагад єртєж, хохиров, гадаад хvнтэй явж байсан эмэгтэй vсээ хусуулжээ, хятад, солонгос хэв загвараар тохижуулсан vйлчилгээ худалдааны байгууллагуудын чимэглэл, нэрсийг буулгаж, нураажээ гэх мэт мэдээллvvд олны сонорт хvрч vндсэрхэг бvлгэм, хєдєлгєєнvvдийн нэрс vvний цаана дуулдах болсон.
Хэдийгээр неонацистуудыг хєндлєнгєєс харахад нийгэмд тєдийлєн нєлєє багатай, жирийн нэг сайн дурынхан мэт санагдаж болох ч тэд хэт туйлшрах юм бол хvмvvнд айдас, нийгэмд аюул дагуулах ч эрсдэлтэй. Монголын неонацистууд гэж нэрлэгдээд буй тэдгээр хэсэг бvлэг хvмvvс єєрсдийнхєє уриаг "Бидний цус харийнхантай холилдвол Монгол мєхнє", "Бид нэгнийхээ тєлєє амиа єгєхєд ч бэлэн" гэх зэрэг хатуу гэмээр vгээр бамбай хийдэг байна. Хэдийгээр Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хууль бvх хvнд, шашин шvтлэг, эрх мэдэл, албан тушаал, эрэгтэй эмэгтэй, арьсны єнгє ялгаваргvй адил тэгш vйлчлэх ёстой гэсэн байдаг ч яг vнэн хэрэгтээ ийм байж чадаж байгаа болов уу. Сvvлийн vед хэт vндсэрхэг бvлгэмvvдийн vйл ажиллагаа дээрх хуулийг vл тоон "єєрийн нутаг дэвсгэрт харийн хэний ч хvv байсан хєєн зайлуулж, тэдэнтэй хатуу тэмцэхээ илэрхийлж, хэрэв хашрахгvй бол дараа дараагийн арга хэмжээнvvдээ авах болно" гэдгээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэж байсан удаатай. Тэд нэг биш удаа гадаадын нэр хаягтай албан байгууллагын хамаг зvйлийг сvйдээж, уг хэргээсээ болж зарим нэг нь саатуулагдаж байсан.
Эх орон газар шорооныхоо тєлєє vндсэрхэг vзэл байх нь зєв ч хэт туйлшруулах нь эргээд сєрєг vр дагавар авчрах аюултай тул дээрх хєдєлгєєнvvдийн эрх vvрэг болон хууль эрх зvйн зохион байгуулалтыг сайжруулах нь зайлшгvй шаардлагатай юм биш vv. Энэ бол Монголын неонацистуудын дєнгєж эхлэл ч байж мэднэ. Учир нь дэлхий дахиңд тэр дундаа европын орнуудад энэ хэлбэрийн бvлгэмvvд, хєдєлгєєнvvд олноороо байгуулагдаж нийгэмд оршин тогтносон байдаг. Одоо ч зарим улсад хэт vндсэрхэг vзэлтнvvдийн бvлэг байсаар л байгаа. Vvний нэг жишээ бол хєрш зэргэддээх Орос орон юм. Оросын бvлгэмvvд єєрийн улсын иргэн биш л бол тэднийг ад vздэг байна. Алх хадуур бvхий хуучин ЗХУ-ын тєрийн далбаагаар ханцуйгаа ороож, цээжин дээрээ В.И.Ленин, И.В.Сталин нарын хєргийг шивсэн 18-25 насны залуусын бvлэглэл 1995 оны vеэс эрчимтэй хvчээ авсан юм. Улмаар Оросын "Неонацистууд" гадаадын иргэд рvv илт шулуухан халдаж эхэлсэн байна. Vvнээс хойш туе улсад нэг жилийн хугацаанд vндсэрхэг vзэлтнvvдийн бvлэгтэй холбоотой хэрэг 40-50 гарч байжээ. Vvнд ихэвчлэн гадаадын иргэд єртсєн байдаг байна. Зарим vед улсынхаа иргэнийг гадаадын иргэнтэй андуу таньж, хохироосон, хєнєєсєн тохиолдол хvртэл байдаг аж. Хамгийн сvvлийн vеийн тоогоор ОХУ-д 150 мянган неонацистууд бvртгэгдсэн байна.
Оросын неонацистуудтай холбоотой зарим жишээг дурдахад "2003 оны есдvгээр сарын 21-нд Санкт-Петербургэд зургаан настай цыган охиныг зэрлэгээр алж, 2004 оны дєрєвдvгээр сарын 23-нд Владивостокт хятадууд руу бvлэглэн дайрч, фашизмыг эсэргvvцэгч, кавказ гаралтай оюутны амийг 2005 оны арваннэгдvгээр сарын 13-нд Петербургэд хороожээ. Мєн 2006 оны дєрєвдvгээр сарын 7-нд Сенегал Улсын иргэнийг буудан хороож, долоо хоногийн дараа Волгоград мужид цыганы нэг омгийг хvйс тэмтэрсэн" байна. Хэрэв манай улс vндсэрхэг vзэлтэн нэрийн дор хэт туйлшралыг єєгшvvлсээр байвал цаашид Орос Улсын дээрх гэмт хэрэг, алан хядлагын шинжтэй vйлдлvvд удахгvй гарч мэдэхийг vгvйсгэхгvй. Дашрамд дурдахад, дэлхийн ихэнх орны неонацистууд баярын єдєр гэж байдаг бєгєєд уг єдрєє Гитлерийн тєрсєн єдєр болох дєрєвдvгээр сарын 20-нд тэмдэглэдэг байна. Ихэвчлэн тєрсєн єдєртєє балмад зэрлэг гэмээр vйлдлээр бэлэг барьдаг аж.

No comments:

Post a Comment