УИХ-ын гишvvн Ц.Шинэбаяр сvvлийн сар гаруй хугацаанд олны танил болж нэг vгээр ‘’од’’ болж чадлаа. Тэрээр 2008 оны УИХ-ын сонгуулиар Дорнод аймгаас сонгогдон тєрийг тvшилцэх vvргийг нутгийн ардаасаа авч парламентад орж ирсэн. Гэвч мань хvн гэнэт том албанд очсондоо, бvр тєрийн тvшээ болсондоо самгардсан уу яасан таг чиг дуугvй хоёр жилийг єнгєрєєсєн.
Харин МАХН-ын XXVI их хурлаас хойш Ц.Шинэбаярын цочроо нь тайлагдаж гэнэт МАХН гэж хэлд орлоо. Тvvнийг МАХН гэж хэлд орсонд хvмvvс цочирдож зарим нэгнийг нь бvр алмайруулаад, одоо бvр журмын нєхдєє сандралд оруулж орхилоо. Уг нь МАХН гээчийг МАН болгож єєрчилсєн цаг саяхан. Олон хvмvvс vvнийг хvлээн зєвшєєрч байгаа. Зарим нэг нь бvр талийгаач МАХН гэж ч нэрлээд авсан. Уншихад эвгvй дуулдах ч vнэн юм шиг. Гэтэл одоо талийгаач МАХН-ын сvнс тєрийн ордоноор эргэлдсээр МАН-ыг айлгасаар байна. Сvнстэй нєхцєгч Ц.Шинэбаяр тэргvvтэй зарим хvмvvс талийгаач МАХН-ын шинэ тєрлийг бий болгохын тєлєє ханцуй шамлан зvтгэсээр л.
Анхандаа улс тєржсєн vзэгдэл мэтээр хэн хvнд харагдаж байсан ч байдал одоо хурцдаж эхэллээ. Хэний ч санаанд ороогvй нэгэн МАХН-ыг хорлогч нь МАН мэтээр дуугарч байна. МАХН, МАН бие биенийхээ урдаас мэдээллийн хэрэгслээр давшилж, vгэн бємбєгєєр тулсаар єнєєдрийг хvрлээ.
Энэ нь магадгvй МАХН-д биш Шинэбаярт ашигтай ч байж мэднэ. Гудамжинд явж байгаа ямар ч иргэнээс асуусан УИХ-ын гишvvдээс гарын арван хуруунаасаа илvv гишvvнийг нэрлэх хvн ховор байдгийг хэн ч хэлнэ. Харин одоо нэрлэх гишvvдийн тоо нэгээр ч болов нэмэгдэж мань хvний карьер єсєж байгаа хэрэг. Зарим хєндлєнгийн ажиглагчид, судлаачид Ц.Шинэбаяр гишvvний дээрх vйлдлийг сонгуулийн компанит ажлаа эрт эхлvvлж байна гэж ч дvгнэх нь бий. Оргvй биш ортой л дvгнэлт шvv.
Олон жил УИХ-д хэлэлцэх нэрээр хэрэлдэж, хээл хахууль, авлигын хэрэгт сэжиглэгдэж, хvн бvрт сайн сайхан бvхнийг ярьж байсан хvмvvсийг иргэд дахиад л дараагийн сонгуулиар сонгочихоод л байдаг. Тэдний эгнээнд Шинэбаяр нэмэгдсэн ч байж болох талтай. Хэн олон удаа хэвлэл мэдээллээр єєрийгєє гаргаж чадна, хэн нь сайн ч бай, муу ч бай олны анхааралд єртєж чадна тєдий чинээгээрээ олонд танигдаж дахин сонгогдох магадлал єсдєг. Харин хааяа нэг сонинд ярилцлага єгдєг, хуралдаан дээр суудал бєглєн суудаг олон арван гишvvдийг иргэд тєдийлєн анзаардаггvй, бас дараагийн сонгуульд сонгодоггvй.
Тэгвэл та єнєєдєр Ц.Шинэбаяр гээч гишvvний нэрийг єдєр бvрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс уншиж, царайг нь сонин хэвлэлээс харж, яриаг нь телевиз радиогоор сонссоор удлаа. Гэхдээ Шинэбаяр МАХН-ын шинэ тєрлийг бий болгож чадахыг vгvйсгэхгvй. Ямартаа ч шинээр намаа байгуулж чадсан ч чадаагvй ч, эсвэл МАН-д дарагдан дарлагдсан ч Шинэбаяр гээч гишvvний нэр хvнд тэнгэрт гарахгvй юм аа гэхэд тийшээ зvглэж л явна.
No comments:
Post a Comment