2011-01-13

Эрээн хотод тєсєвлєсєн хєрєнгє эргэлтэнд орж эхэллээ


Шинэ жилийн баярын уур амьсгал дуусаа ч vгvй байхад ирэх сарын 3-нд болох цагаан сарын баярын бэлтгэл ажил энэ тэрvvгээр аль хэдийнэ эхэлчихжээ. Худалдан авагчид vнэ хямд дээр нь цагаан сарынхаа ууц махыг бэлтгэх гээд эрэлд гарч, хэдэн малчид, наймаачдыг хоргойгоод эхэлчихсэн гэнэ шvv. Зарим нэг нь бvр эх орны хувь хишиг энэ сард єгєх сургаар танил найз нєхдєєсєє мєнгє зээлээд ч болов цагаан сарынхаа бэлтгэл ажилд оржээ. Харин наймаачид байгаа хэдээ шавхаад эсвэл банкнаас зээл аваад Эрээн хотын зvг хvмvvс Замын-vvд чиглэлийн вагонд зай завсаргvй чихэлдэх болж гэнэ. Хэдийгээр жилийн жилд цагаан сарын ємнє наймаачид Эрээн хотыг ихээр зорьдог ч энэ жил хэд дахин их байх тєлєвтэй байгаа аж. Мєн наймаачдын Эрээнээс авчрах бараа бvтээгдэхvvний овор хэмжээ ч хэд дахин их болсон байна. Зарим нь бvр цагаан сарын бараагаа оруулж ирээд борлуулаад эхэлчихжээ. Одоогоор vнийн хувьд урьд жилийнхтэй ойролцоо л байна. Удахгvй баяр бvр дєхєєд ирэхээр тэнгэрт хадах вий дээ гэж наймаачид хэлж сууна. Энэ бол энгийн vзэгдэл гэнэ. Эхэндээ бараа бvтээгдэхvvний vнэ хэвийн байна. Удалгvй бараа бvтээгдэхvvн олшроод ирэхээр, мєн цагаан сар дєхєєд ирэхээр vнэ нь огцом нэмэгддэг батлагдаагvй хууль наймаачдад vйлчилдэг болоод удаж байгаа аж.
Энэ жилийн тєсєвт эх орны хишиг хувь нэрийн дор иргэн бvр сар тутам 21 мянган тєгрєг олгохоор тєр засаг шийдвэрлэснийг наймаачид цаашлаад эрээний наймаачид хvртэл овсгой гаргаж ашиглах нь ойлгомжтой. Нэг иргэн 21 мянга гэхээр гэр бvлээрээ авбал таван бvлтэй айл гэхэд л зуу гаргаад л авчихна гэсэн vг. Энэ мєнгєєрєє Эрээний барааг авахгvй єєр яах билээ. Монголдоо л хямдхан нь Эрээн, манайхандаа л элбэг нь Эрээн байдгаас хойш. Тєд удалгvй эмээгийн авдар Эрээний бараагаар дvvрч, ээжийн хувцас Эрээний гоёлоор чимэгдэнэ дээ.
Энэ жилийн тєсвийг онгорхой цоорхойтой гэж олон ч удаа, олон ч хvн шvvмжилж байсан даа. Одоо ч гэсэн шvvмжилсээр л байгаа. Vvнээс хамгийн том цоорхой нь оёдол нєхєєс тавиад ч нэмэргvй, далд нуугаад ч ил гарах 702,5 тэрбум тєгрєгийн тєсєв батлагдсан явдал байлаа гэж хэлэхэд болно. Эх орны хишиг хувь нэрийн дор дээрх их хэмжээний хєрєнгийг УИХ єнгєрсєн жил батлаад бас баллаж орхилоо. Жаахан тоо бодоё. Энэ жил иргэн бvртээ олгохоор 702,5 тэрбумыг баталжээ. Vvнийг нэг иргэн жилд 252 мянган тєгрєг авна гэж бодвол 2011 онд нийт 2 сая 787 мянга гаруй хvнд олгохоор тооцоолжээ. Харин зєвхєн нэгдvгээр сард олгох 21 мянган тєгрєгийг дээрх иргэний тоонд vржvvлбэл 58 тэрбум 541 сая 658 мянга гаруй иргэн цагаан сарын ємнє буюу энэ сард мєнгєє авна гэсэн vг. Шуудхан хэлэхэд энэ хэмжээний мєнгє єнєєдєр Эрээн хотод хєрєнгє оруулалт болохоор эсвэл УИХ-аас энэ оны тєсєвт Эрээн хотод 60 орчим тэрбум тєгрєгийн тєсєв буюу нийслэл хотоосоо илvv хєрєнгийг тєсєвлєжээ гэмээр. Хєєрхий улсынхаа нийслэлээ хєсєр гээж хилийн цаадах хэдэн наймаачдын хотыг бошийлгочихов оо.


No comments:

Post a Comment