2011-01-13

Бижигхээн горимын санал байна аа


                Парламентын суудал авч дөрвөн жилийн хугацаанд ажилласан гишүүн цүдийтлээ таргалаж, хувийн хөрөнгө мөнгө хуримтлуулдаг гэсэн ард иргэдийн дунд нийтлэг ойлголт байдаг. Гэтэл тэдгээр хүмүүсийн цалин сарын ердөө 600-700 мянга орчим төгрөг ажээ. Єнгєрсєн оны аравдугаар сард тєрийн албан хаагчдын цалинг 30 хувь нэмэгдvvлсэн гэвэл 780-910 мянган тєгрєг болно. Ердөө гэж байгаагийн учир хэн ч энэ тоог сонсоод итгэхгүй байх вий гэсэн дээ юм шvv. Магадгүй гишүүдийн цалинг маш өндрөөр төсөөлж байсан байж болох. Аргагvй шvv дээ. Хоёр гурваар нь, зарим нь бvр хэдэн арваар нь дэлхийд ховор машин унаад, хотын зах зайдуу хэсэгт хэдэн давхар єргєє хаусанд амьдраад байхаар чинь хэн ч цалинг нь л хамгийн тvрvvнд бодно биз дээ.
УИХ-ын гишүүд ийм хэмжээний цалин авдаг бол МУ-ын ерөнхийлөгчийн цалинг сонирхох нь мэдээж. Тэгвэл төрийн тэргүүн маань сарын цалин нэг сая орчим төгрөг л байдаг ажээ. Улсынхаа хөгжил дэвшил, хүн ардынхаа төлөө төрд зүтгэдэг өндөрлөгүүдийн цалин хөлс нэг ийм байна.
Харин цалингаас гадна улсаас тэдэнд Зочид буудлын зардал, Замын зардал, Хот доторхи унааны зардал, Бэлэг дурсгалын зардал, Хэвлэл захиалгын зардал, Эмнэлэгт хэвтэх зардал /дотооддоо/, Гар утасны зардал гэх мэтчилэн мөнгийг бодож олгодог юм. Мөн дээрх жагсаалт дээр нэмэх хамгийн чухал зүйл бол “хууль санаачилсны” гэх тодотголтой мөнгө юм. Хэн нэг гишүүний санаачилсан хуулинд өөрийн нэрийг эвтэйхэн хавчуулчихаад эцэстээ бүгд л хуулийн мэргэжилтэнгээс илүү хуулийн төсөл хөтөлбөр боловсруулсан болж хоцроно доо. Эдгээр мөнгийг нэг бүрчлэн бодож үзвэл нийт дvн дунджаар 12 сая гаруй төгрөг болно. Гэхдээ дээрх тоо нь зөвхөн тусгагдсан төдий. Үүнээс их ч гарах нь элбэг аж. Ер нь жилдээ 10 сая төгрөгийг авдаг нэгэн бараг л үгүй аж. Ихэвчлэн давуулан жилдээ 40-50 сая хүрэх нь энүүхэнд гэнэ. За энэ ч яахав. Хүмүүс бүр үүнийг сонсоод залхаж байж мэднэ.
Цалингийн хувьд энгийн нэгэн ажилтангаас 3-5 дахин илүү цалин авдаг хүмүүс тэр цалингаа ичих ч үгүй бага байна гэж мэр сэр сүүлийн үед дуулдах болсон. Харин ингэж хэлэхгvй байгаа нэгэн нь цалингаа хэд ч байдгийг мэддэггvй. Бусад оронтой ч харьцуулж байгаа сураг байсан. Ингэж үр дүн гарахгүй зүйл дээр дараа нь нүүрээ хийх газаргүй болгож байсан дор харин ч цалингаасаа тодорхой хувийг хасч баймаар. Тэртээ тэргүй тэд бол дээрх цалингаар амьдрах нь бүү хэл зарим нэгэнд нь нэг өдрийн зардлаас ч бага мөнгө. Єнгєрсєн жил билvv дээ Литвийн Ерөнхийлөгч Д.Грибаускайте өөрт оногдох цалингийнхаа тэн хагасаас татгалзаж байсан. Литвийн Ерөнхийлөгчийн цалин нь 21 мянган лат буюу 6000 гаруй евро байдаг аж. Тэрээр өөрийн цалингийнхаа тавь хувиас татгалзаж байсан. Vvн дээр дєрєєлєєд нэг горимын саналыг дэвшvvлчихье. Манай улсын төрийн өндөрлөгүүд ийм ухамсар гаргаж, цалингаа хасуулж тvvнээ улсынхаа ядуу өрхүүдэд олгож байхад яагаад болохгүй гэж. Ядуурлаас авръя гээд өдөр, оройгүй яриад, хэлэлцэх нэртэй хэрэлдэцгээж байхын оронд бодитой 76 өрхөд өөрийн цалингийн хувийг бодож өгч яагаад болдоггүй юм. УИХ-ын гишүүнээр ч зогсохгүй давхар ажил хөдөлмөр эрхэлж байгаа, өөрөөр хэлбэл гишүүн, сайд албадыг аль алийг нь хашдаг хүмүүс ганц өрхөөр зогсохгүй 2-3 өрхөд өөрийн цалингаас өгөх боломжтой. Заавал цалингаасаа татгалз гэх зорилго байсангүй. Гагцхүү нэг өрхөд сард 100 мянган төгрөг өөрийн цалингаас өгөөд байхад болох л зүйл. Хэрэв 76 өөрийн цалингийн тал хувиас татгалзаж, тус мөнгөө ядуу, эмзэг бүлгийн айл өрхдөө өгөх юм бол дунджаар 300 орчим өрх сардаа тогтмол 100 мянган төгрөгний орлоготой болно гэсэн үг. Улс орныхоо ирээдүй болсон насанд хүрээгүй хүүхдүүдэд, эсвэл хагас, бүтэн өнчин, орон гэргүй хүүхдүүдэд сард 10 мянган төгрөг өгөхөд 3000 орчим хүүхдэд баяр баяслыг хайрлах болно. Хэдийгээр энэ нь ядуурлаас аврах үгүй юм аа гэхэд ядууралтай тэмцэх энгийн бөгөөд маш оновчтой шийдэл бол энэ. Тус мөнгийг ямарваа нэгэн хууль дүрэм батлаад, төсөвт тусгаад, бичиг баримт хөөцөлдөөд чирэгдэл болгох ямар ч хэрэггүй. Сан ч байгуулж болно шvv дээ. Энэ бол улсынхаа эрх ашиг, хөгжил дэвшил, нийт ард иргэдийн төлөө зүтгэж байгаа төрийн хүний хувьд сэтгэлийн болоод ирээдүйн маш том хөрөнгө оруулалт юм.
Энгийн нэг жишээг дурьдахад УИХ-ын гишүүний утасны төлбөр нэг жилд 1,2-1,5 сая төгрөг гардаг байна. Энэ төлбөртэй л ард иргэдийн чинь цалин тэнцэж байхад яаж бодохоороо Монголчуудын амьдрал дээшилж байна, Монгол улс маань хөгжиж байна гэх үг амнаас нь гарч байгааг ойлгох үндэс үнэхээр алга. Бид цалингаа яаж хүргэх вэ гэж санаа зовж байхад тэнд цалингаа яаж үрэх вэ гэж буй нь нийгмийн давхаргын ялгааг дэндүү тод илтгэнэ. Магадгүй тэд том том төсөв, хөрөнгөтэй харьцан, авахаа бодохоос өгөхөө бодох сөхөөгүй байсан биз. Гишvvдийнхээ горимын саналыг дэмжээд л байдаг юм билээ. Иргэнийхээ бижигхээн горимын саналыг дэмжихгvй юмаа гэхэд нэг удаа бодоод vзээрэй.

No comments:

Post a Comment