Жил бvр нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдол хvндэрсээр одоо бараг сэхэл авахаасаа єнгєрєх нь ээ. Сэхээн амьдруулахад хэдэн жил хэвтээд ч нэмэр болсонгvй, харин ч бvр дордчихлоо. Хєрєнгє мєнгє, эм тариаг нь гаргаад ч агаарын бохирдол гэгч євчнийг анагааж дийлсэнгvй. Одоо яалтай нь дээр вэ.
Эмчилгээнд зориулж мєнгийг тэрбум тэрбумаар нь цацаад байхад арилдаггvй ямар гээчийн бохирдол гэхээрээ ийм байдаг байна аа ёстой бvv мэд ээ. Хэрэв бохирдлоо арилгаж чадахгvй бол Улаанбаатар хот, цаашлаад монголын тэн хагас иргэн энэ хорт бодисонд хордож дуусах нь.
Єнгєрсєн хугацаанд ялангуяа сvvлийн хэдэн жилийн хугацаанд та бид хэдий хэр хорт утааг уушги руугаа чихэж, хэчнээн эд эсээ тарчлааж, насаа хугасалж байгаа бол гэхээс санаа алдмаар. Судалгааны цухасхан хэсгээс нь л дурдахад та бид жилдээ 320 орчим кг хорт бодисыг биедээ оруулж хордуулсан байдаг байна. Ингэж бодохоор нэг хvн єдєрт 800-1000 орчим грамм хортой зvйлээр амьсгалсан байж таарах юм. Зарим нэгэнд нь бараг нэг єдєрт иддэг хоол хvнснээс нь ч илvv санагдаж байж болох. Хvний бие єдєрт 200 грамм орчим хорт бодисыг шингээж, эргээд гадагшлуулж чаддаг гэж vзэхээр цаана нь 600-800 грамм хорт бодис таны бас миний эд эсийг хордуулсаар, насыг минь хороосоор байна шvv дээ.
Хvн та бидний эрvvл амьд явах эх vндэс цэвэр агаар байдаг. Хvн хоол тэжээлгvйгээр хэдэн хоног явж чадах боловч хvчилтєрєгчгvйгээр хэдэн хором ч байж чаддаггvй.
Манай улс наслалтаараа дэлхийн орнуудаас доогуур байр эзэлдэг нь мєн л агаарын бохирдолтой холбоотой. Євчний улмаас нас барсан хvмvvсийн тал шахам хувь ямар нэг эрхтэн нь тухайлбал элэг, уушиг, зvрх зэрэг эрхтэн нь хордож ажиллагаагvй болсоноос гэсэн шалтгаантай байдаг байна. Харин энэ аймшигт агаарын бохирдол хэмээх хортой зvйлийг хvн та бид єєрсдєє л vvсгэдэг байх юм.
Агаарын бохирдол хэмээх аюул таригчийн эхний гол шалтгаан нь цахилгаан станц, уурын зуухууд юм. Нийслэлийн хэмжээнд гурван том цахилгаан станц л гэхэд жилд 5 сая орчим тонн нvvрсийг хэрэглэж тvvнээс нь хорт бодис ялгардаг гэж бодохоор бас л бохирдуулах нэг vндэс нь энэ болж таарна. Мєн дээр нь 200-300 уурын зуух дунджаар дєрвєн зуун мянган тонн нvvрс тvлж, жилд 10000 тонн хvхэл хvчлийн давхар исэл, азотын давхар ислийг ялгаруулдаг. Дараагийн нэг гол шалтгаан бол гэр хорооллынхон. Гэр хорооллынхон жилдээ 300-400 мянга орчим тонн нvvрс хэрэглэдэг гэж бодохоор бараг цахилгаан станцнаас дутахааргvй агаарын бохирдлыг ялгаруулдаг гэж хэлэхэд хилсдэхгvй биз. Ганц нvvрсээр зогсохгvй мод тvлдэг гэж vзвэл ер нь бараг дvйцнэ дээ.
Мєн автомашин. Єнєєдєр манай улсад тэр дундаа нийслэл хотын хэмжээнд албан бус тоогоор 300 мянга орчим тээврийн хэрэгсэл бvртгэлтэй байна. Эдгээр тээврийн хэрэгслvvдээс 200 гаруй нэр тєрлийн хорт бодис ялгарч агаарт цацагддаг. Тээврийн хэрэгслээс ялгарах хорт бодис нь энгийн модны утаанаас хэд дахин хортой байдгаараа ялгаатай бас илvv хортой. Дээрх олон нэр тєрлийн бодисын нэр тєрлийг нь ч судлаачид шинжээчид тогтоож чадаагvй байгаа юм.
Эцэст нь хvн та бидний єєрсдийн агаараа бохирдуулах vйлдэл орно. Vvнд хувийн болон гэр орныхоо ариун цэврийг сайтар сахиагvйн улмаас тоосжилт vvсч, мєн хог хаягдлаа ил задгай хаясанаас болж хортой бодис агаарт цацагддаг байна. Зарим vед химийн хортой зvйлийн таглаа бєглєєг нь ч хийлгvйгээр хаях нь орчноо бохирдуулахаас гадна гэр бvл, єєрийгєє маш ихээр хордуулах эх vндэс нь болдог ажээ.
Агаарыг бохирдуулж буй зарим бодисуудыг дурьдвал: Нvvрс хvчлийн хий нь цусны хvчилтєрєгчийн тvгээх механизмийг сулруулж, рефлекст vйл ажиллагааг бууруулж, ухаан алдуулж, амьсгал боогдуулж, vхэлд хvргэх аюултай байдаг. Харин хар тугалга нь цус, мэдрэл, шээс бэлгийн тогтолцоонд нєлєєлж, бага насны хvvхдvvдийн сэтгэх чадварыг бууруулж, яс болон бусад эд эсvvдэд нєлєєлдєг. Энэ vйлчилгээ удаан хугацаагаар vргэлжлэх юм бол мутац vvсгэж хvний генд нєлєєлдєг байна.
Азотын давхар исэл хэмээх хорт бодисонд хордвол вирусээр vvсгэдэг євчнvvдээр /ханиад, томуу, амьсгалын замын цочмог євчнvvд/ амархан євдєж, гуурсан хоолойн vрэвсэл, уушгины vрэвсэл зэрэг євчин тусахад хvргэдэг аж. Мєн озон хорт бодис гэж байдаг. Энэ нь амьсгалын замын эрхтнvvдэд нєлєєлж, хєхvvлэн ханиаж, элгийг устгаж, зvрхний хэвийн vйл ажиллагаанд нєлєєлж, багтраа, гуурсан хоолойн vрэвсэл євчнvдийг сэдрээдэг.
Уушгины хvнд эмгэг болох силикозыг vvсгэдэг гол хорт бодис нь цахиурын давхар исэл юм. Мєн Форм альдегид хорт бодисын хэмжээ ихэдвэл нvд, амьсгалын дээд замыг цочроох, багтраа, хорт хавдарт vvсгэж болзошгvй байдаг ажээ.
Хvмvvс та бидний орчин тойрондоо ихээр хаядаг хорт хаягдалууд /металлууд/ ч янз бvрийн хавдрын євчнvvдийг vvсгэж, бэлгийн тогтолцоонд нєлєєлж, янз бvрийн тєрєлхийн гажиг євчнvvдийг vvсгэдэг юм байна. Эцэст нь мєнгєн ус хэмээх хvний бие махбодын эсvvдэд генийн єєрчлєлт vvсгэдэг хамгийн аюултай хорт бодис юм.
Манай Монгол Улс тэр дундаа нийслэл хотод агаарын бохирдол ийн хурцаар асуудал vvсгэж, нєхцєл байдал хvндрэхэд ємнєд хойд хоёр хєршийг ч зарим талаараа холбон тайлбарладаг байна. Учир нь ОХУ, болон БНХАУ-ын зарим томоохон хотууд агаарын бохирдол єндєртэй орнуудын жагсаалтанд эхний байруудад нэрлэгддэг байна.
No comments:
Post a Comment