Дєрвєн мянга есєн зуу ч биш юм аа дээр нь есєн тєгрєг нэмэгдэх юм байна шvv. Тэгэхээр 4909 тєгрєг болж таарна. Энэ мєнгє єнєєгийн монгол хvний ажлын нэг єдрийн хєлсийг vнэлэх vнэлэмж. Яагаад ийм тоо гарчихав гэж та гайхаж байж магад. Манай улсын цалингийн доод хэмжээ 108 мянган тєгрєг байдаг. Vvнийг нэг сард ажиллах хугацаанд буюу дунджаар ажлын тав хоногоор бодоод 22 єдєрт хуваах юм бол дээрх тоо ингэж гарна. Та ч бодоод vзэхэд илvvдэхгvй. Яахав зарим нэг нь доод хэмжээгээр цалинждаггvй болохоор ийм тоо байдаг эсэхийг ч мэдэхгvй яваа биз. Тэгвэл бvх л бvтэн сарын турш хєлж хvчээ баран байж, хоол унаандаа харамлан байж нэг сард 108 мянган тєгрєг авдаг хvмvvс монголд хэдэн мянгаараа бvр тодруулбал нийт хvн амын 30 гаруй хувь нь байна гэвэл та итгэх vv. Та бодоод vзээрэй. Єдрийн дєрвєн мянга гаруйхан тєгрєгєє тэд автобус унаандаа тєлєєд єдєр нь хоолонд ороод орой нь гэртээ ганц талх бариад харихад л єнєєх мєнгє нь барагдчихна. Цаана нь vр хvvхдээ, гэр бvлээ юугаар хооллох вэ. Єєрєє єдєржин хоол ундгvй гvрийж, автобус унаанд суухаасаа харамлаж ажил уруугаа явганаар явж байж vр хvvхэддээ ганц талх, гэртээ хэрчим мах, хэл гурил тэвэрч орох амьдралыг амьдрал гэж нэрлэхгvй л болов уу. Ганц бие хvн ч энэ мєнгєєр амьдралаа залгуулж хvрэх болов уу даа, ээдээ мэдэхгvй. Vгvй ядаж ажилдаа ирж явах унааны мєнгє, єдрийн хоолийг нь байгууллагаас нь даагаад байвал єєрийгєє болгоод л харин насаараа ганц бие л явах биз. Vvнийгээ хувь тавилан гэж бодоод л XXI зууны хошин сургаалиар амьдрах гэж биш ёстой идэх гэж амьдарна гэдэг vг vнэн болно оо.
Саяхан аравдугаар сараас тєрийн албан хаагч нарын цалинг 30 хувиар нэмэгдvvлсэн. Тэд ч ‘’под’’ хийгээд л явчихсан. Харин тєсвийн байгууллагад ажилладаггvй ард тvмний цалин бахь байдгаараа л...150 мянган тєрийн албан хаагчдынхаа цалинг нэмчихээд ард нь байгаа хоёр сая гаруй хvмvvс чинь яс горьдсон нохой шиг л хаяа манаж сууна. Яс єгєх гээд ч байгаа юм уу яв гэж хєєх гэж байгаа юм уу бvv мэд. Уг нь заавал нийт ард тvмний цалинг 30 хувь нэмэх албагvй л дээ. Болж байгаа нэгэн нь одоогийн цалингаараа залгуулаад л байх биз. Харин дээд хэмжээт цалин, доод хэмжээ хоёрын хооронд чинь тэмээ ямаа хоёр шиг ялгаа зааг гарчихаад байна. Ажлын бvтээмж, албан тушаалын зэрэглэл гэж шалтагласаар байгаад дээд ноёд тvшмэд олон ч удаа цалингийн доод хэмжээг нэмэгдvvлэхийг тvдгэлзvvлсээр ирсэн. Харин одоо энэ талаар анхааралдаа авах цаг нь болчихсон юм бишvv. Тэр Ганбаатар гэгч нєхрийн ярьж байгаа эсэх vvнд ямар ч хамаа байхгvй. Гол нь 170 ч бай 200 мянга ч бай ямартаа ч доод хэмжээг нэмэгдvvлэхгvй бол ард тvмэн хэцvvдэх нь. Магадгvй 200 мянгаас ч илvv байх боломжтойг vгvйсгэхгvй шvv. Чаддаг мэддэг хvмvvс нь энэ талаар дорвитой арга хэмжээ авах цаг хугацаа нь болсон биш бvр єнгєрчихєєд байна.
Мэргэжилгvй, гэр бvлгvй, орон гэргvй, архичин, тамхичин, єнчин єрєєсєн ер нь хэн ч байлаа тэр хvн ажлаа хийж чадаж л байвал тvvнийг vнэлэх нь хорвоогийн жам байдаг. Гэвч vгvй л юм. Мэргэжилгvй хvнд цалин нь хангалттай, архичин хvнд харин ч илvvдэх биз, гэр бvлгvй бол эхний ээлжинд цалин хvрнэ гэж ханддаг нийгэм манай улсад оршин тогтносоор, бvр хєгжин дэвшсээр л байна. Vvнийг єєрчилье.
Тєрийн тvшээдийн хэлж буйгаар тэдэн их наядаар монгол улсын тєсєв батлагдах боллоо, цаашид хэдэн арван их наядаар нэмэгдэх болно, монгол хvн дэлхий дээрх хамгийн баян иргэдийн нэг болно, монгол улс дэлхийн хэмжээнд vнэлэгдэнэ гэдэг нь ёстой алтан загасны vлгэрээс ч долоо дор. Бас ч болоогvй ээ авилга буурлаа, ядуурал багасч байна, ажлын байр хэдэн арван мянгаар нэмэгдлээ, монгол улс хєгжиж дэлхийн жишигт нийцэж эхэллээ гэж амныхаа хайрцгийг задартал чалчих, худлыг єгvvлэх, ичих нvvргvй хэлнэ гээч.
Хэрэв тийм бол ‘’дємєг’’ /арвин, их/ хєрєнгєтэй улс, баян ард тvмэн, газар шорооны дуусашгvй агуу баялаг чинь байгаа юм бол ард тvмэн яагаад улам л ядуураад байна вэ. Та нарын хєрєнгє мєнгє л нэмэгдээд байгаа болохоор ядуурал багасч байна гэж бодоод байгаа бол эндvvрэл. Тийм л их хєрєнгє мєнгєтэй тєсвєє баталж ядаад байгаа тєсвєєрєє ядуу ард тvмнээ харж vзэхгvй бол ялзарсан тєртэй, ядарсан ард тvмэнтэй, яажгий овоохойтой, ядуухан тєсєвтэй монгол гэж шvлэглэх цаг ойр байх вий дээ.
No comments:
Post a Comment