2011-01-13

Ард тvмний амыг боож, албан тушаалтнуудынхаа хамрыг сєхєж, авлига, хээл хахуулийг чимээгvй єнгєрєє гэнээ


                Дэлхийн хурдацтай хєгжилтэй хєл нийлvvлэн манай улс интернет гэгч зvйлээр ахуй амьдрал, ажил хэрэг, чєлєєт цагаа єнгєрvvлдэг болоод багагvй хугацааг єнгєрєєжээ. Дэлхий нийтдээ хєл нийлvvлнэ гэдэг vнэхээр сайшаалтай. Гэвч vvнийг эрх мэдэлтнvvд хєл нийлvvлэх бус зvй бус vйлдэл гэж хvлээн авч байх юм. Тодруулбал, саяхан Харилцаа холбооны зохицуулах хорооноос ‘’Веб сайтын vйлчилгээ эрхлэхэд баримтлах тvр журам’’ гэгчийг гаргачихжээ. Саяхан ч биш юм билээ бvр аль эрт гаргаад энэ сарын 1-ний єдрєєс эхлэн дээрх тvр журмаа мєрдєєд эхэлчихсэн юм байх. Харин веб сайтын vйл ажиллагаа эрхэлдэг хувь хvн, албан байгууллагууд єчигдєрхєн энэ талаар сонортоо хvлээн авсан байх юм.
Дээрх тvр журманд онцгойлон зааснаар бол аливаа нэг нийтлэл мэдээллийн дор уншигч сэтгэгдэл vлдээхийг хязгаарлаж иргэний vгээ хэлэх, vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх гэсэн Yндсэн хуулиар заагдсан эрхийг нь тvр журмаар хав дарах гэж байна. Яаж ч бодсон тvр журам Yндсэн хуулийн дээр гишгэнэ ч гэж юу байхав. Гэхдээ л тэд дээр нь гишгэх биш бvр дэвсэлж орхилоо. Vvнийгээ тайлбарлахдаа ‘’хэт эрх чөлөөтэй байдал нь хариуцлага хүлээх механизм байхгүйгээс бусдыг зүй бусаар доромжлох, гүтгэх, хууль бус үйл ажиллагаанд уруу татах, ёс зүйгүй байдлыг дэвэргэх зэрэг сөрөг байдлуудыг бий болгож байна‘‘ гэсэн байх юм. Хэт эрх чєлєєтэй гэж юу гэсэн vг вэ. Хэрэв та бид хэтэрхий их эрх чєлєєтэй байгаа бол ганц ч гэсэн Засгийн газрын хэрэгжvvлэгч олон агентлагийн дарга нарыг, хорооныхоо, дvvргийнхээ, нийслэлийнхээ засаг даргыг сонгох эрх байгаа билvv. Цаашлаад засгийн газрын нэг ч гэсэн сайдыг ард тvмний саналаар тодруулж байсан удаатай гэжvv. Энэ тэгээд ихэдсэн эрх чєлєє юу. Vгvй л болов уу. Ийм эрх чєлєєгvй ард иргэд чинь хэлж чадахгvй зvйлээ хий хоосон нийтлэл мэдээний дор л эрх чєлєєгєє эдэлж, vгээ хэлж байхад нь хааж боох гэж байна шvv дээ.
Уг нь тодорхой хязгаар байхыг vгvйсгэхгvй л дээ. Тэр хязгаар нь садар самуунд уруу татах, зvй зохисгvй vг /хараал/ хэрэглэх гэх зэргийг хориглож болно. Vvнийг веб сайтууд анхаарч, хянадаг. Цаашид ч анхаарах нь зvйтэй. Гэтэл vзэл бодлоо илэрхийлэх, vгээ хэлэхийг тvр журмаар хааж боож байгаа нь яав ч эрvvл биш. Бас болоогvй ээ, хэрэв нийтлэл мэдээллийн дор уншигч сэтгэгдэл vлдээх болбол тухайн веб сайтад заавал гишvvнээр элсэж, бvртгvvлсэн байх шаардлагатай юм гэсэн. Тэгэхээр хэн нэг нийтлэлчийн мэдээллийг уншаад тvvнд єєрийн сэтгэгдэлээ vлдээж, vзэл бодлоо илэрхийлэхийг хvсвэл тухайн веб сайтын гишvvнээр элсэж байж л таны сэтгэгдэл орох юм гэнэ. Магадгvй тухайн веб сайтын гишvvнээр бvртгvvлэх журам дvрэм vзэл бодол нь уншигч миний бас таны vзэл бодолтой зєрєлдєж байсан ч бvртгvvлж байж л сэтгэгдэл vлдээнэ гэсэн vг. Хэрэв би бас та зvй бус vг хэллэгтэй, садар самуунд уруу татсан сэтгэгдэл vлдээсэн тохиолдолд миний бас таны бvртгvvлсэн хаяг, IP-гаар нь илрvvлэх аж. Магадгvй та ч юм уу би хэн нэг албан тушаалтны талаар єєрийн сэтгэгдлээ илэрхийлсэн тохиолдолд тухайн албан тушаалтны нэр хvндэд халдсан гэсэн тvр журмын зvйл заалтаар арга хэмжээ авах юм гэнэ. Хэн нэг албан хаагчийн талаар єєрийн vзэл бодлоо илэрхийлэх нь хvртэл тvр журмаар хязгаарлагдах нь байна. Бодвол тvр журам гаргаснаар муу хэлvvлэх хvнгvй, шvvмжлэлгvй тєр засагтай болох юм байна л даа. Бvгдээрээ сайн хvн болж, єндєг шиг єєгvй хvмvvс л болж таарлаа. Шvvмжлэлгvй бол хvн, цаашлаад улс орон яаж хєгжих юм бол оо. Ёстой бvv мэд.
Vvгээр ч зогсохгvй ээ. Веб сайтуудаас єдєрт гурван мянга ч гэнэ vv хэд билээ нэг тийм хэмжээний хандагчтай сайтууд бvр энэ журмыг хатуу мєрдєх бололтой юм. Тэгэхээр уншигч та бидний гол мэдээллээ олж авдаг том том сайтууд маань л орж таараа. Дээшээ vгээ хэлж, хvргэж чаддаггvй иргэн та бид єнєєдєр доод шатандаа ч хавчигдаж эхлэх нь энэ. Миний бас таны эрх чєлєє ганц нэг тvр журмаар хязгаарлагдаж байхыг би ч та ч хvсэхгvй нь мэдээж.
Мэддэг, дийлдэг хvмvvс нь тvр журам гаргаад ард тvмний эрхийг хаагаад л, хэвлэл мэдээллийн эрх чєлєєнд халдаад л байг. Vvнээсээ ємнє ядаж ард тvмнээсээ санал авч, мэргэжлийн байгууллага хувь хvмvvстэйгээ хэлэлцэж хоёр талыг харсан тохиролцоонд хvрч болдоггvй л юм байх даа. Эсвэл дарангуйлагч тєртэй, дарлагч хууль, дvрэмтэйгээ социалист vзлээсээ ангижирч чадахгvй хэвээр байгаа юм уу. Уг нь ардчилсан гэж хэлэх дуртай ард тvмэн чинь, ажил хийгээд шударга хєдєлмєрєєрєє амьдралаа залгуулах дуртай хойч ирээдvй чинь vvнийг хvсээгvй л байлтай.
Ганц манай оронд ч бус дэлхийн олон оронд веб сайт єндєр хєгжиж байгаа. Гэхдээ л иргэнийхээ vзэл бодлыг хаасан дээрх шиг шийдвэр гаргаж байхыг би лав дуулаагvй л юм байна. 
                Дахиад нэг хууль дурьдахад Yндсэн хуулийн Хоёрдугаар бvлгийн Арван есдvгээр зvйлийн 1-д ‘’Тєрєєс хvний эрх, эрх чєлєєг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зvйн болон бусад баталгааг бvрдvvлэх, хvний эрх, эрх чєлєєг зєрчихтэй тэмцэх, хєндєгдсєн эрхийг сэргээн эдлvvлэх vvргийг иргэнийхээ ємнє хариуцна’’ гэж заасан байдаг. Гэтэл юун хангах бvv хэл хааж байгааг юутай холбох вэ.
Тєрийн байгууллага дарангуйлагч байхыг хvсээ юу, тvмэн олноо дарлуулагч байлгахыг эрмэлзээ юу, тєр тємєр нvvрээ тvр журмаар харуулахыг оролдоо юу, эсвэл тєрийн тvшээдийнхээ нэр тєрийг тvвшин амгалан байлгаж, тєрийн сонгуульд дахин єрсєлдvvлэхийг зорио юу.

No comments:

Post a Comment