2011-01-13

Сонгуулийн систем сураг тасрав


Монгол Улс 1992 оноос эхлэн парламентын засаглалтай болж, УИХ-ын 76 гишvvнийг сонгуулийн можаритари системээр сонгосоор хориод жилийн нvvр vзжээ. Гэтэл можаритари тогтолцоогоор болсон УИХ-ын таван удаагийн сонгууль бvгд шvvмжлэл, хэл амнаас хол байж чадсангvй. 2008 оны сонгуулиар ард тvмний бухимдал эцэстээ тулж, тэр жилийн долдугаар сарын нэгэнд ямар vйл явдал болж єнгєрснийг та бид мэднэ. Иймээс тvvхэндээ хар мєр vлдээсэн можаритари системээс нэгэнт татгалзах нь зvйтэй гэдэг нь энэ vйл явдлаас илт харагдаж, энэ тогтолцоог халж оронд нь сонгуулийн єєр хувилбар /пропорциональ систем/ боловсруулж, УИХ-д єргєн барисан. Харамсалтай нь УИХ-д єргєн бариад л цааш сураг тасарлаа. Бас нэг єєр хувилбарыг /холимог систем/ боловсруулж намын бvлгvvд бvр тохиролцоод тvс тас гээд байсан ч дахиад л сураг тасарлаа. Одоо аль ч vгvй хоцорч, ямар систем нь хэлэлцэгдээд, аль систем нь сонгогдох нь бvрхэг байна. Ёстой нєгєє шарыг харж шарвана, улааныг харж урвана гэгчээр пропорциональ дээр яг тас тохирлоо, одоо УИХ-д єргєн бариад л батлуулах vлдлээ гээд байсан удахгvй єєр хэсэг бvлэг гишvvдийн боловсруулсан холимог системийн хувилбар гэнэт гарч ирж сvvлдээ энэ систем дээрээ хоёр намын бvлэг тохиролцсон гэх мэдээлэл шуурсан.
Ингэж ард тvмнийг, сонгогчдыг тєєрєгдvvлж тєєрєгдvvлж эцэст нь хаврын чуулганаар батлаж амжилгvй намрын чуулган хvртэл хойшлогдсон. Харин одоо намрын чуулган эхлээд дундаа орж байхад сонгуулийн систем хэлэлцэх нь бvv хэл энэ талаар дурьдах ч vгvй байгаа нь гишvvд хоёр хуваагдсан, аль эсвэл хуулийн тєслийн боловсруулалтаа дутуу хийсэн болж таарлаа. Хоёр системийн алийг сонгох нь тодорхойгvй байгаа тул хоёр хуулийн тєслийг санаачлагч, удирдагч гишvvд нь тєрийн ордноор нэг PR хийж єєрийн хэсэг бvлэг нєхдийн санаачилсан хуулиа батлуулахаар нууцхан гэтэж яваа сургатай. УИХ сонгуулийн хуулийг хэлэлцэж эхлэхээс ємнє хууль санаачлагч нарын компанит ажил хийгдэхээр тєлєвлєгдсєний дагуу явагдаж байгаа нь энэ бололтой.
Харин эцэст нь намрын чуулган хаагдах vеэр гэнэт єнєєх сонгуулийн хоёр системийг зэрэгцэн УИХ-аар оруулж гишvvд хэлэлцэх бус хэрэлдсээр байтал намрын чуулган хаагдаж, хаврын чуулганыг хvлээх болно. Ёстой сурсан занг сураар боож болохгvй гэдэгтэй адил хойшлуулсаар хойшлуулсаар 2012 оны УИХ-ын сонгууль болохоос ємнєхєн хаврын чуулганаар санд мэнд аль нэгийг нь баталж, бантан болгож хувиргахыг ч vгvйсгэхгvй. Vvнийг сануулахад илvvдэхгvй шvv. Ийм гашуун туршлага та бидэнд олон бий. Олон ч чухал хуулийг чуулганы тєгсгєлд яаруу сандруу баталж бантан болгож байсан.
Энэ мэтээр vргэлжилж дуусашгvй булхай, хуйвалдаан, эзэрхийлэл, толгой нь уруугаа харсан тєрийг цэгцлэх цаг болсон. Vvнийг сонгуулийн хуулийн шинэчлэлээр шийдэх боломжтой. Эцэст нь єєх ч биш, булчирхай ч биш хувилбартай хоцорч, одоогийн сонгуулийн системээсээ ч дор хууль баталчих вий дээ. Аягvй бол сурсан зангаараа дотроо хуйвалдаж байгаад тохиролцоонд хvрчихэж мэдэх л улс тєрчид гэдгийг ард тvмэн мэднэ.
Ядаж сонгуулийн хуулиа ил тодоор, яарч тэвдэн цаг хугацаанд баригдалгvй хэлэлцэж, бантан биш хувилбарыг батлахыг ерєєе.

No comments:

Post a Comment