МАХН-ын их, бага хурлууд олны анхаарлын тєвд байсаар байна. Намын дотоод хагарал хурцадмал байгаа энэ vед намын дарга нь Америкаас ирсэн сурагтай. Намын нєхдvvд С.Баярыг хэрхэн хvлээж авах нь эргэлзээтэй. Зарим нэг нь "намын дарга ирж намаа тогтвортой болгож, эргээд сэргээх нь" гэж байгаа бол нэг хэсэг нь "ашгvй ирж даргын сэнтийгээ тавьж єгєх нь" гэцгээж байна.
С.Баяр ирээд их, бага хурлуудаа хуралдуулах нь ойлгомжтой. Энэ хурлуудаар л асуудал шийдэгдэнэ. Гагцхvv мань эр суудлаа тавьж єгєх vv, гvрийх vv гэдэг л асуулт хэвээр байна. Одоогоор намын даргын суудалд гарын таван хуруунд багтахааргvй нэр дуулдаж байгаа. Хамгийн эхэнд Ерєнхий сайд Сv.Батболдын нэр толгой цохиж яваа бол араас нь Н.Энхбаяр, М.Энхболд, У.Хvрэлсvх, Є.Энхтvвшин мєн дээр нь Ц.Нямдорж сайдын нэр хvртэл багтаж байна. Эдгээр нэрс зvгээр нэг таамаг биш юм. Сv.Батболдын хувьд намын даргад хvчээ vзэх магадлал хамгийн єндєр. Учир нь Ерєнхий сайд намынхаа дарга байх ёстой гэсэн vзэл, бvр тодруулбал дvрэм хувьсгалт намд одоо ч байсаар байдаг. Хэдий эсэргvvцэх гишvvн олон байдаг ч дэмжих гишvvн бас бий. Тэгэхээр нэрээ дэвшvvлбэл гарах магадлал их єндєр байгаа юм. Харин тvvний араас нэхэж буй Н.Энхбаярын хувьд бас ч vгvй хоосонгvй. Намынхаа дарга асан тэрбээр намын гишvvдийг єєрийн тат руу хандуулж чадах юм бол гарахгvй гэсэн зvйл огт байхгvй.
Vлдсэн гишvvдийн хувьд М.Энхболдыг эс тооцвол тєдийлєн нєлєєлєхгvй єрсєлдєгч нар мэт. Гэхдээ тэд сонгогдож чадахгvй гээд нэрээ дэвшvvлэхгvй байна гэж лав vгvй байх. Ёстой "хор найруулна" гэгчээр л гарахгvй юм бол. Эндээс дvгнэхэд намын даргын суудалд доорх хvмvvсийн нэрс тодорч харагдана. С.Баяр, Сv.Батболд, Н.Энхбаяр, М.Энхболд. Цаад талруу нь єнгийн харваас дээрх дєрвийн нэрсээс хоёр хvний дунд єрсєлдєєн болж мэдэх юм. Хоёр нь єрсєлдєж, vлдсэн хоёр нь єрсєлдєхєєс татгалзана. Хоёр баг болж хуваагдах нь.
Тэгвэл С.Баяр єрсєлдєєнєєс татгалзлаач Н.Энхбаяр болон М.Энхболд нарт суудлаа тавьж єгєхийг хvсэхгvй. Тиймээс Сv.Батболдод санал болгох нэг хувилбар. Намын дарга хэвээр байхыг хvсвэл єрсєлдєєнєєс Сv.Батболдыг ямар нэг аргаар хасна. Хасагдахыг хvсэхгvй ч Ерєнхий сайдын суудлаа єгсєн тvvнд баярлаж явдаг Сv.Батболд татгалзаж л таараа.
Хэрэв Сv.Батболд нэр дэвшиж намын даргаар сонгогдох юм бол vлэмжхэн эрх мэдэл тэр чигээрээ тvvний гарт орох нь. Засгийн эрх авчихаад зангаа хувиргахгvй л бол ард олон тvvнийг ихэд vнэлдэг нь нууц биш.
Ерєнхий сайдын суудлаа єгч, єєрєє гадаад руу гарч одсон С.Баяр дарга намын даргын суудлаа єгсєн тохиолдолд Сv.Батболдыг зvгээр байлгахгvй нь лавтай. Удирдлагыг хамт атгалцах л болно. Далдуур нууцаар ямар л арга байна хэрэглэх байх.
Дээрх хоёрын нэг нь татгалзсан тохиолдолд Н.Энхбаяр юм уу М.Энхболд хамтдаа нэр дэвших магадлал тун бага. Аль нэг нь татгалзах магадлалтай. Яагаад гэвэл намын гишvvд дээрх хоёр гишvvнийг хамтад нь авч vздэг. Иймд аль нэг нь татгалзаж єєрийн саналыг багийнхаа хvнд єгч, єрсєлдvvлэхийг бодно. Тэр єрсєлдєх хvн нь Н.Энхбаяр байх єндєр магадлалтай.
Н.Энхбаяр гарсан тохиолдолд Засгийн газрын болоод намын vзэл тэнцвэржинэ. Намын тэргvvн нь Н.Энхбаяр боллоо гэхэд Засгийн газрын дэд, єєрєєр хэлбэл Шадар сайд нь М.Энхболд шvv дээ. Тэгэхээр Сv.Батболд хэдий Засгийн газрын тэргvvн ч намын тэргvvн, Шадар сайд хоёрт хавчигдаж шийдвэр гаргахад бэрхтэй болох юм.
Намын дарга гэдэг ганц албан тушаал биш. Дараагийн сонгуульд хэн нь намаа олонхи болгож чадах вэ, Засгийн эрхийг єєрийн намдаа яаж авчрах вэ, гэсэн асуулт дагалдана. Мєн дээр нь амлалтаа биелvvлэх учиртай. Тэгж байж дараа дараагийн сонгуулийн суурийг бэлтгэнэ. Иймээс тийм ч их хvсээд байхаар амар алба биш. Гэхдээ л аль нэг нь намын дарга болж, энэ асуудалд цэг тавигдаж л таарна. "Ах" намын сонголт мэргэн байг.
No comments:
Post a Comment