2011-01-13

Шєнийн цагаар цахилгааны vнийг 0 тєгрєг болгохыг дэмжье


Саяхан УИХ-д эрчим хvчний тогтоолын тєслийг єргєн барьсан. Энэ vеэр хэн ч уг тєслийг тоохгvй, анзаарахгvй л байсан. Харин одоо тус тогтоолын тєсєл олны анхааралд єртлєє.Учир нь тогтоолын тєслийг хэлэлцэж байх явцад гишvvдээс олон санал санаачилгууд гарч байсны дотор УИХ-ын гишvvн Лу.Гантємєр цахилгааны vнийг шєнийн цагаар 0 тєгрєг болгохыг санал болгосон нь онцлох явдал болж єнгєрлєє. Энэ саналыг гишvvд шуудхан татгалзаж буруушаагаагvй. Тэгэхээр биелэх боломжтой, бололцоо байгаа учраас л гишvvн санаачилж, УИХ-ын гишvvд эрс эсэргvvцээгvй нь тодорхой.
Юун тэр эх орны хишиг 10 мянга, 21 мянга, оюутны тєлбєрийн 500 мянга, иргэн бvрт 1.5 сая тєгрєг вэ. Vvнээс ч чухал зvйл наана чинь УИХ-аар хэлэлцэгдэж батлагдах гээд олны анхаарлыг хадууртал хандуулсан нь энэ болой. Олон хvмvvс тус тогтоолыг баталж, гэр хорооллынхон шєнийн цагаар гэр орныхоо ойр зуурын ажлаа амжуулж, орон сууцныхан ядаж шєнє нь ч гэсэн тєлбєргvйгээр даарч хєрєлгvй дулаан хонох хvслийг нь биелvvлэх алтан боломж УИХ-д олдож байна. Энэ боломжийг ажил хэрэг болгож чадвал нэр хvнд нь газрын хєрснєєс доогуур живээд буй УИХ-ыг ядаж газрын гадаргуу дээр гаргаж мэдэх юм. Мэдээжийн хэрэг тийм амар биелэхгvй. Биелvvлэхийн тулд ганц УИХ-ын гишvvд бус мэргэжилтнvvд, ард иргэд идэвхитэй хамтран ажиллах нь зvйтэй.
Жил бvр хэдэн их наядаар батлагдах тєсвийн хэмжээ, утаанд зарцуулах хэдэн арван тэрбум тєгрєг, дээр нь эх орны хувь, хишиг бvхий иргэн бvрт олгодог 10 мянга, 21 мянга гэх мэтчилэн хєрєнгє мєнгєє vvнд зарцуулах юм бол хэрэгжих бvрэн боломжтой гэж санал гаргасан болон дэмжигч гишvvд vзэж байгаа юм.
Хэрэв шєнийн цагаар цахилгааны vнийг 0 тєгрєг болговол адаглаад тvvхий нvvрсний хэрэглээ багасна. Vvний тулд гэр хорооллыг дулааны цахилгаан шугам сvлжээнд холбож орон сууцтай адил цахилгаанаар халаадаг болгох хэрэгтэй юм. Ингэснээр иргэд vнэтэй, олон давхар орон сууцыг зорих хэрэггvй болно. Мєн шєнийн цагаар даарахгvйн тулд нvvрсээр єрддєг байсан бол цахилгаанаар халдаг болсоноор шєнє санаа зовох зvйлгvй амрах боломжийг нээж єгєх юм. Ингэхийн тулд гэр хорооллыг шугам сvлжээнд холбох, цаашлаад цахилгаан станцуудынхаа хvчин чадлыг нэмэгдvvлэх тал дээр зохих шатны хvмvvс анхаарч, тєр зєв зvйтэй бодлогыг боловсруулж, тєлєвлєгєє гаргасан цагт нийслэл Улаанбаатар хот маань утаанаас бага ч болов ангижирахад ойрхон байна.
Бас нэг асуудал бий. Шугам сvлжээгээ гэр хорооллоор тарааж болно, дулааны цахилгаан станцуудынхаа ч хvчин чадлыг нэмэгдvvлж болно, харин гэр хорооллын айл єрхvvдэд цахилгаанаар халдаг тєхєєрємж /паар/-ийг нэвтрvvлэхэд анхаарах хэрэгтэй. Одоогоор манай улсын гэр хорооллын иргэд цахилгаан дулааны шугам сvлжээнд холбогдоогvй тул зєєвєрлєдєг халдаг тєхєєрємжийг ихээр хэрэглэдэг. Тэдгээр нь ихэвчлэн Хятад улсад vйлдвэрлэгдсэн байдаг. Ийм тєхєєрємжийг голдуу монгол гэр, байшинд амьдардаг иргэд ихээр ашигладаг юм. Хятад улсын тоног тєхєєрємжvvд нь тог ихээр зарцуулагддаг, эдэлгээний чанар муу гэх зэрэг дутагдалтай тал бий. Харин Япон болон Солонгос гэх мэт зарим улсын халдаг тєхєєрємж нь эдэлгээ, чанар, цахилгааны зарцуулалтаар Хятад улсын тєхєєрємжєєс харьцангуй хэмнэлттэй байдаг байна. Энэ талаар сайтар судалж, онцгойлон анхаарах нь зvйтэй.
Зарим гэр хорооллын айл єрхvvд хэдийгээр суурилуулсан халдаг тєхєєрємж /паар/-тэй байдаг ч тvvнийгээ тvvхий нvvрсээ тvлж байж халаадаг. Энэ нь шєнє ч гэсэн нvvрсээ тvлж халаахгvй бол шєнийн цагаар ажиллахгvйтай адил. Гэтэл орон сууцны суурилуулсан халдаг тєхєєрємжvvд шєнє єдєргvй адилхан байрыг халааж л байдаг. Манай нийслэл хот єглєєний цагаар утаа маш ихээр суунагласан байдаг нь дээрхитэй холбоотой. Шєнє гэр нь сэрvvсч дулаанаа алдсан тул гэрээ дулаан болгохоор гэр хорооллын айл єрх бvр єглєє галаа тvлж нєгєє утаа гэгчид єєрсдийн хувь нэмрээ оруулцгаадаг. Хэрэв шєнийн цагаар гэр дулаан хоносон бол єглєє нєгєє тvvхий нvvрсээ тvлж, хар утаа тортог хаядаг нарс модоо шатаахгvй байж болно. Хоол ундаа бэлдэх бол цахилгаанаа ашиглаад байж болно шvv дээ.
Энэ мэт ганц цахилгааны vнийн асуудал бус цаашлаад та бидний эрvvл аюулгvй амьдрах орчин хангагдаж, нийслэлийн утааг багасгах чухал асуудлыг шийдвэрлэж, цахилгааны хэрэглээг нэмэгдvvлж, тvvхий нvvрсийн хэрэглээг багасгах боломж vvдийг нээж єгч байна. Vvнийг л тєр засаг, тvмэн олон ашиглаж нийтээрээ хамтран нэгдэн ажиллах цаг энэ vед ирээд байна.  

No comments:

Post a Comment