Єнгєрсєн 11 дvгээр сард МАХН-ын XXVI их хурал болж єнгєрєв. Хурлаар Хувьсгалт гэсэн нэрээ авч МАН болчихов. Удалгvй МАН гэж нэрээ єєрчилсєнд дургvйцэх гишvvд олноор тєрєв. Бvр сvvлдээ эсэргvvцсэн бvлэг гишvvд тvр штаб байгуулж, эгнээндээ олон хvнийг нэгтгэж чадав. Vvнд самгардсан МАН-ын удирдах гишvvд тэдгээрийг сvрдvvлж эхлэв. Удалгvй МАН нь дотроо хагаралдав. Луйварчин, хулгайчаараа дуудалцав.
Дэлгэрэнгvй єгvvлбэл. МАХН гэгч том нам гэнэт намынхаа нэрийг єєрчлєхийг санагалзаж, vvнээ намынхаа XXVI их хурлаараа шийдвэрлэхийг зорих болсон. Их хурал нь ч болж хуралд ирсэн гишvvдийн олны саналаар МАН болгож єєрчиллєє. Ердєє зургаан хvн л эсрэг саналтай байсан. Ингээд олны саналаар нэрээ єєрчлєх шийдвэрийг гаргаж тvс тас болоод єєрчилсєний дараа єнєєх эсэргvvцэж байсан зургаан гишvvн нь бараг зургаан мянга болтлоо єсєж хvндхэн бэрхшээлтэй тулгарлаа. Гэвч МАН гэсэн нэрээ сольсоноороо сольж, тэдгээр нєхдийг vл тоов. Хєсєр хаягдсан олон мянган гишvvд зvгээр ч бууж єгєхийг хvссэнгvй. МАХН гэсэн нэрээ авч vлдэхээр сэтгэл шулуудан МАН-ын эсрэг бvхий л арга хэмжээг авч тэмцэлдлээ. Эцэстээ эсэргvvцэгч гишvvдийг толгойлж буй Ц.Шинэбаярыг хуучин журмын нєхєд бvр тодруулбал У.Хvрэлсvх шvvхэд єгнє шvv ч гэж айлгаж, сvрдvvлж vзлээ. Гэсэн ч нэмэр болсонгvй. Аргаа барсан МАН Ц.Шинэбаярыг намаасаа хєєж ч турхирав. Харин Ц.Шинэбаяр єєрсдийг нь МАХН-аас хєєж байна гэж мэдэгдлээ. Ц.Шинэбаяраар удирдуулсан хуучин МАХН-ынхан тvр штабаараа олон ч ажил амжуулсаны дотор Н.Энхбаярыг эгнээндээ нэгтгэж чадлаа. Далдаар нэгдсэн Н.Энхбаяр МАХН-ын дарга асан тул намаа хєсєр орхихыг хvсээгvй биз ээ. Иймдээ ч улс тєрийн зоримог шийдвэр гаргасан Шинэбаяр нєхрєє хажуудаа залсан. Хэрэв тvvний шийдвэр зєв байвал 2012 оны сонгуулиас ч ємнє Н.Энхбаяр ил гарч ирж, МАН-ын єрсєлдєгч болж хувирна. Улс тєрийн хат суусан хvн гэж... хоёр сумаар нэг туулай буудах мастер тєлєвлєгєєгєє боловсруулжээ. Тэрээр илээр МАН-ын бага хурлын гишvvн, далдаар МАХН-ын арын албанд нэгэн зэрэг зvтгэж буй нь энэ. Хэрэв МАХН-ын бvлэг амжилтанд хvрэхгvй бол тэрээр одоогийн МАН-ын нэрийн ємнєєс ирэх сонгуульд хvч vзэж л таараа. Эсрэгээрээ эргэвэл МАХН-ынхаа даргын суудлыг эргэн авч, МАН-аас татгалзах болно. Гэхдээ тvvний сэтгэл МАН-д бус МАХН-ын талд илvv хазайлттай байгаа. Иймдээ ч тэрээр МАН-ын дотор нууцхан нууцхан холион бантан хутгаж хэрэг манаргаж яваа. Зарим нэгнийх нь єрєєгєєр орж уулзаж байгаа дуулдана билээ. Шулуухан хэлэхэд Засгийн газрын гишvvдийг Н.Энхбаяр оролдохгvй. Харин сул гишvvдийг єєрийн талд байлгахыг зорино. Тэдгээрт нь УИХ-д суудалтай одоогийн МАН-ын цєєнгvй гишvvдийн нэр цохиж яваа. Цагийн сайханд мєр зэрэгцэн зvтгэж явсан Ц.Шинэбаяраас гадна Ми.Энхболд, Є.Энхтvвшин, Ч.Улаан, Н.Ганбямба... гэх мэт далд гишvvд тvvний талд орох магадлал єндєр. Хэрэв одоо биш юм аа гэхэд 2012 оны сонгуулиар шинээр мэндэлж буй МАХН-д одоогийн УИХ-ын гишvvдээс гэнэт нэр дэвшиж орхивол МАН дээсэн дєрєєн дээр дэнжигнэж эхэлнэ. Санаж явахад хvрчихэж мэдэх, сажилж явахад бvтэж ч мэдэх л юм.
Та санаж байгаа бол 2005 онд Н.Энхбаяр Монгол Улсын Ерєнхийлєгчєєр сонгогдож тvvний нєхєн сонгуульд С.Баяр бараг л нэр дэвших нь тодорхой байлаа. Гэвч С.Баярыг биш М.Энхболдыг нєхєн сонгуульд нэр дэвшvvлж улмаар М.Энхболд УИХ-ын гишvvн цаашлаад Ерєнхий сайд гээд Н.Энхбаярын буянаар хашаагvй ч алба бараг байхгvй дээ. Хэдийгээр тухайн vеэс хойш хоёр улс тєрчийн хооронд vл ойлголцол vvсч, хэвлэлээр элдэв бор шувуу нисч байсан ч М.Энхболд хуучны андаа хээр хаяхгvй нь тодорхой. М.Энхболд Н.Энхбаяр хоёр гал хамууд байх vед Ч.Улаан гуравдагч нь болж л явсан андын хувьд Н.Энхбаярт талтай байх магадлалтай. Харин Н.Ганбямба гишvvн vргэлж л Н.Энхбаярыг євчилсєн юм шиг адил зvйл чуулганы болон байнгын хороодын хуралдаан бvр дээр ярьдаг нь тvvний vзэл бодол Н.Энхбаяртай таарч тохирдог. Магадгvй Н.Энхбаярын талд байж мэднэ. Гэх мэт тvvнтэй холбогдох олон улс тєрчид бий. Сvvлд л гэхэд МАХН-ын XXVI их хурлаар Є.Энхтvвшинг Н.Энхбаярын заавраар нэрээ дэвшvvлсэн ч гэлцдэг. Хэрэв тийм бол Є.Энхтvвшин гишvvнийг багагvй гишvvн дэмжиж орхисон. Хэдийгээр намын дарга болоогvй ч Є.Энхтvвшин Н.Энхбаяртай санаа зорилго нэг бол МАН-ын цєєнгvй гишvvн тэдний талд байгааг их хурлаар харуулсан. Дээр нь Ц.Батбаяр гишvvн байна. Тэрээр Н.Энхбаяр, М.Энхболд нарыг л залгамжлан араас нь УИХ-д орж ирсэн. Єнгєрсєн мягмар гаригийн тєсвийн байнгын хорооны хуралдаанаар Ц.Батбаяр Эрдэс баялаг эрчим хvчний сайд Д.Зоригттой ширvvхэн маргалдаж, луйварчин хулгайчаараа дуудалцаад амжсан. Ц.Батбаярыг аль хотын дарга байхаас нь Н.Энхбаяртай, М.Энхболдтой холбон ухуулсаар ирсэн. Энэ нь ортой ч байж мэднэ. Ортой бол одоогийн тvvний зан авир захиалгат ажиллагаа ч байхыг vгvйсгэхгvй. Одооноос МАН-ын нэр хvндэд халдан, ганц єєрийнхєє карьераа єсгєєд эцэст нь МАХН-д элсэн орчихвол МАН ч уналтад орчих вий. Гаргалгааг гаргахад амархан харин дvгнэхэд хэцvv байдаг. Учир нь гаргалгаа маш олон янзаар гарч, бас хувирч болно, харин дvгнэлт нэг л байдаг.
Ямартаа ч хувьсгалт намын хурлаас хойш Ардын намынхан нэг л биш байна даа.
No comments:
Post a Comment