2011-01-13

Олон нийтийн газар тамхи татахгvй байхыг дэмжье


                Чихэнд чимэгтэй зvйл ойрд сонсогдох боллоо. Энэ нь олон нийтийн газар буюу диско баар, ресторан, зоогийн газар, зарим vйлчилгээний газруудад тамхи татахыг хориглосон журам гарсан явдал байв. Гэхдээ хараахан хэрэгжvvлж эхлээгvй байна. Ихэнхи хvмvvс энэхvv журмыг ихэд талархан хvлээн авч байна. Арга ч vгvй биз дээ хоол идэх гээд зоогийн газарт орох гэхээр єєдєєс тамхины утаа л угтдаг. Хоорондоо ярьж хєєрч нэг газар тав тухтай суухаар ресторан кафе ортол мєн л тамхичдын цуглаан шиг хаа сайгvй тамхи баагуулсан хvмvvс байдаг. Зарим vед стрессээ тайлж, хєгжилдєн наргиж, бvжин цэнгэхээр баар караоке орохоор бас л бєєн тамхины утаа суунагласан газрууд дvvрэн байна.
                Дээрх журмыг хvмvvс ихэд сайшааж байгаа ч монголын хууль гурав хоног гэдэг шиг хэрэгжvvлж, хянаж чадахгvй байх вий гэхээс олон хvмvvс эмээж байна. Уг нь нийгэмд, бас таньд, таны vр хvvхдэд ч хэрэгтэй л журам батлагджээ. Харин журмаа хэрхэн зєв оновчтой, vр дvнтэй хэрэгжvvлэх вэ гэдэг дээр нарийн нухацтай анхаарах хэрэгтэйг мэргэжлийн хvмvvс, ард иргэд ч онцолж байгаа юм.
                Хэрэгжvvлэхийн тулд та бид яах хэрэгтэй вэ. Нэгдvгээрт нийгмийн соёл vнэхээр доогуурт тооцогддог манай улсын хувьд багагvй хугацааны ажил хэрэг байх нь тодорхой. Тухайн олон нийтийн байгууллага vvднээсээ эхлээд тамхи татахыг хориглох тэмдгийг хvмvvст таниулж байх нь хамгийн эхний асуудал. Vvний дараагаар хэрвээ хориглосон тэмдгийг зєрчин олон нийтийн газарт тамхи татвал ямар арга хэмжээг тухайн байгууллага авдаг болохоо ч олон нийтэд таниулсан байх шаардлагатай болно. Харин удаа дараа сануулаад, байгууллага торгуулийн арга хэмжээ аваад байхад журмыг зєрчєєд байвал улсаас тогтоосон хууль журмын дагуу арга хэмжээ авах шат руу шилжих нь зvйтэй. Захиргааны хариуцлагын тухай хууль гэж нэг хууль уг нь байдаг даа. Vvнээ дагаж мєрдєєд байвал болмоорсон.
Байгууллагын арга хэмжээ гэхээр ихэвчлэн мєнгєн дvнгээр торгох арга хэмжээ байдаг. Ер нь торгуулийн арга хэмжээг ямар хэлбэрээр яаж авах нь тухайн байгууллагын эрх байх нь зvйтэй. Их хэмжээний мєнгєєр, эсвэл бvр мєнгєн бус хэлбэрээр ч авч болно. Харин улсын хууль журманд мєнгєн хэлбэрээр торгох нь хамгийн зєв шийдвэр байх болов уу. Гэхдээ улсын хууль журам гэдэг иргэн бvрийн мєрдєх ёстой зvйл учир торгуулийн мєнгєн дvнг багагvй хэмжээгээр тогтоож єгєх нь зvйтэй. Ингэснээр иргэд байгууллагынхаа журмыг удаа дараа зєрчин улсын хууль журмын дагуу арга хэмжээ авахуулахаас эмээх болно.
Иймээс журмыг хэрэгжvvлэхийн тулд эхний ээлжинд тухайн байгууллага бvр тус тусын хяналттай ажиллаж, хууль журмаа сахин биелvvлэхэд хамгийн чухал vvрэгтэй нь харагдаж байна. Бас нэг зvйлийг онцлоход ихэнхи байгууллагууд тамхийг албан єрєєнд, олон нийтийн танхимд татахыг хориглосон байдаг. Гэхдээ бие засах газарт хориглоогvй байдаг нь бас буруу юм. Бие засах газар ч мєн адил олон нийтийн газарт тооцогддог. Иймээс тамхи зайлшгvй татах хvмvvст, ажилчиддаа зориулсан тусгай єрєє, эсвэл тусгай газар зааж єгєхєд болохгvй зvйлгvй. Тамхийг олон нийтийн газарт татахыг хориглосон дэлхийн олон оронд дээрх зохицуулалтыг тухайн байгууллага нь хариуцан хийсэн байдаг.
Мєн дээрх журамд худалдааны газрууд тамхийг 18-иас доош насны хvvхдэд худалдаалахгvй байх, нэг худалдааны цэгт нэгээс илvvгvй тамхины лангуу байна гэж тусгайлан заасан нь олзуурхууштай байгаа юм. Зарим vйлчилгээний газрууд тамхины лангуунаас гадна тооцоо хийх кассын хажууд мєн л тамхийг байршуулсан байдаг нь иргэдийг тамхинд уруу татсан болж, уриалах хандлагатай нь ажиглагджээ. Энэ нь бага насны хvvхэд эцэг эхийнхээ нэрийг барьж тамхи худалдан авч хэрэглэдгээс бага ч болов сэргийлж чадна.
Зєвхєн та бид журмаа сахин биелvvлэхээс гадна ирээдvй хойчоо бас хордуулахаас бага ч болов хамгаалж байгаа vйл юм. Сvvлийн vеийн судалгаагаар манай улсын тамхины хэрэглэгчдийг нас насны ангиллаар нь авч vзэхэд 18-аас доош насны насанд хvрээгvй хvvхдvvд нийт судалгаанд оролцсон иргэдийн 39,3 хувь буюу бараг 40 орчим хувийг эзэлж буй нь тамхины хэрэглээгээрээ бусад ах эгч нараа тэргvvлж байгаа vзvvлэлт юм. Иймээс дээрх журам та бидний амьдралд, таны бас миний vр хvvхдэд ирээдvйн хэмжээлшгvй их хєрєнгє оруулалт байх болно.
Ер нь дэлхийн ихэнхи оронд тамхийг олон нийтийн газар татахыг хориглосон байдаг аж. Тухайлбал Авсрали, Герман, Англи, Франц, Испани, Солонгос, Япон зэрэг ихэнхи оронд олон нийтийн газар тамхи татахыг хориглож, хэрэв татсан тохиолдолд эхний ээлжинд тухайн харъяалагдах байгууллага торгуулийн арга хэмжээ авах, цаашлаад хуулийн дагуу зvйл заалтаар торгох зэрэг хэд хэдэн шат дамжлагатай байдаг байна.


No comments:

Post a Comment